Азийн шинэ төгсөгчдийн мөрөөдлийн компаниуд
2014, 8 сарын 20. 18:130

Юневерсум хэмээх судалгааны байгууллага жил бүр Азид төгсч байгаа бизнесийн оюутнуудыг хаана ажиллахыг хүсдэг болохыг харуулсан судалгаа хийжээ. Тэгвэл энэхүү судалгаагаар дараах байгууллагууд топ байруудад жагсжээ.

1. Apple 

Apple компани энэ жил Ази дахь бизнесийн оюутнуудын топ сонголтын тэргүүнд жагсжээ.

Жижиглэн худалдааны томоохон тоглогч Хятад гэх мэт орнуудыг оролцуулахгүйгээр бүс нутагтаа борлуулалтаараа тэргүүлээд байгаа технологийн аварга компани билээ.

Гүйцэтгэх захирал Тим Күк Хятад улс Apple (AAPL, Fortune 500)-ийн ирээдүйд хэр чухал орон болохыг мэддэг бөгөөд компаний топ зах зээлийг АНУ-аас нэг л өдөр давах болно гэж хэлжээ.

2. Google

Азийн бизнесийн оюутнуудын саналаар 2013 онд Google 2-р байранд жагссан бөгөөд нэг жилийн дотор л топ байранд жагсжээ.

Google (GOOG, Fortune 500) Азийн маш олон зах зээлд үйл ажиллагаа явуулдаг боловч улс орнуудын дотоодын асуудлаас болж хувь оролцооны давуу байдлаа ашиглахад хэцүү байдалтай тулгараад байгаа юм байна.

Өрсөлдөөн бол зөвхөн компаний асуудал биш, Азийг хамарсан салхи шиг л болоод байна. Жишээ нь Google Хятадын засгийн газартай төвөгтэй харилцаатай байдаг бөгөөд мэдрэгчийн асуудлаар байн байн маргаантай байдагаж.

3. Goldman Sachs

Энэ жагсаалтанд анх удаа технологийн бус салбарын компани Goldman Sachs (GS, Fortune 500) багтсан бөгөөд өнгөрсөн жилийнхээс 10 оноо руу үсэрч, гуравдугаар байранд орж чаджээ.

Юниверсумын шинжээчид банкны чиглэлийн ажлын байрууд тасралтгүй эрэлттэй байдагт гайхаагүй. Гэхдээ энэ салбар бүхэлдээ бууралттай байгаа” хэмээн дурджээ.

"Азийн өрсөлдөгч талуудтай олон улсын банкууд тааруухан ажилласнаас болж энэ салбар залуу үеийнхний анхаарлыг татахад хүндрэлтэй тулгараад байсан” хэмээн Юниверсумын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Жоаким Струм дурджээ.

Тэрээр “оюутнууд аудит эсвэл нягтлан бодох бүртгэл гэх мэт ажлын байрууд бүхий салбаруудыг хайж байгаа” хэмээн ярьжээ.

4. McKinsey & Company

McKinsey & Company өнгөрсөн жил 9-р байранд жагсаж байсан бол энэ жил том үсрэлт хийж, 4-рт жагсжээ.

Бангкок, Жакарта, Мумбай, Сөүл, Сингапур гэсэн хотуудад бүс нутгийг хамарсан оффиссын салбаруудтай, зөвлөх үйлчилгээний аварга компани билээ.

5. Deloitte & Touche

Тэгвэл Юневерсум компаний гаргасанжагсаалтанд багтсан хоёр дахь зөвлөх үйлчилгээний компани бол Deloitte юм. Энэ компани өрсөлдөгч компани болох McKinsey & Company-ийн дараа оржээ.

6. HSBC

HSBC 2012 онд 18-р байранд жагсаж байсан бол 2013 онд 6-р байранд орж чаджээ.

Лондонд үүсгэн байгуулагдсан энэ банк Азид маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Нэн ялангуяа Британийн хуучин колони байсан Хонг Конгод бас үйл ажиллагаа явуулдаг юм байна.

HSBC вэбсайтандаа дурдсан мэдээллээр болбүсийн хэмжээнд 120,000 ажилтантай аж. Хамгийн ашигтай бүс гэж тооцогддог Азийн бүсэд энэ банк 1100 оффистой юм байна.

7. Microsoft

Microsoft 2012 онд 5-р байранд жагсаж байсан бол энэ жил 7-р байранд жагсжээ.

Оюутнуудад дуулгах сайхан мэдээ гэвэл технологийн тэргүүлэгч энэ компани азиас ч бас ажилтнууд авч байна. Microsoft (MSFT, Fortune 500) одоогоор Сингапур, Куала Лумпур, Ханой болон Жакарта гэх мэт хотуудаас ажилчид хайж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04