Бизнес эрхлэгчдийн шинэ ажилтан авахдаа гаргадаг нийтлэг 10 алдаа
2014, 8 сарын 21. 11:380

Би 13 жилийн турш бизнес эрхэлж байгаа бөгөөд бизнесийн эздийн хүний нөөц бүрдүүлэлтэндээ гаргадаг зайлсхийвэл зохих тодорхой төрлийн алдаа байдгийг анзаарсан билээ. Тэгвэл бизнес эрхлэгчдийн нийтлэг гаргадаг 10 алдаа болон тэдгээрээс хэрхэн зайлсхийх тухай дурдаж байна.

1.Тохирсон хүнээ ажилд авахгүй байх

Та хийж байсан болон хийж байгаагүй ажлынхаа тухай бод. Та тухайн ажлыг хийх ур чадваргүйгээс болж хийгээгүй юу эсвэл тухайн байгууллагын үнэт зүйлтэй нэгдэхгүй байсан учраас хийгээгүй юу? Миний хувьд ихэнхдээ тухайн байгууллагын соёлтой нийцдэггүй учраас тухайн ажлыг хийдэггүй байсан. Тэгвэл танай байгууллагад нийцэх хүнийг ажилд авч, ур чадвараар нь сургаж чадвал зардлаа бууруулах боломжтой.

2.Ярилцлага хийх ур чадвар дутмаг байх.

Би саяхан компани дээрх үйл ажиллагаанд нь сайн дураараа туслах хүмүүсийг ажилд авах тухайгаа ярьж байсан нэгэн бизнес эрхлэгчтэй уулзсан юм. Гэхдээ тэдгээр хүмүүс түүний хувьд зөв сонголт байж болох ч магадгүй хамгийн муу шийдвэр ч байж болох юм. Тухайн ажил горилогчийг урт хугацаанд хамтран ажиллах хүн мөн эсэхийг үнэлэхийн тулд зан төлөвт суурилсан ярилцлагын техникүүдийг ашгиглахад суралц.

3.Ажилчид бизнесийн эзэд шиг аашлах

Компаний эзэд шиг аашилдаг хүмүүс бизнестээ гацсан хүмүүс байдаг. Хэрэв та ажилчдаа бизнесйн эзэд шиг байлгахыг хүсч байгаа бол ашиг орлого хуваалц.

4.Хүмүүсийг эрх мэдэлд тулгуурлан менежментэнд хуваарил.

Би энэ түүхийн тухай маш олон удаа сонсож байсан. Үүнийг харахгүйгээр бараг бичих байх. Нэгэн хэлтэст ажиллаж байсан 5 дугаартай ажилтан маш удаан ажиллаж байсан бөгөөд удирдах албанд тушаалд дэвшжээ. Тэр менежментийн хүмүүст дургүй,тэдгээр хүмүүст менежерт байх ур чадвар байдаггүй байв. Гэхдээ эн э түүх сайхан төгсгөлтэй биш байлаа. Босстойгоо таагүй харьцаатай байдаг, сэтгэл зовоосон ажилчидтай байсан, ажлаас гарсан эсвэл менежер нь хэл ам гаргах гэх мэт олон асуудал байв. Хүсэл эрмэлзлэлтэй, манлайллын ур чадвартай хүмүүсийг ажилд авах буюу албан тушаал дэвшүүл.

5.Шинэ ажилчдыг ямар ч сургалтанд хамруулахгүйгээр шууд ажилд авах.

Би таныг юу хийхээ мэддэг туршлагатай хүнийг ажилд авч байгаа гэдгийг ойлгож байгаа ч бодит байдал дээр бол байгууллага тус бүр дээр ажил өөрөөр явагддаг. Ажилчдыг байгууллагадаа тохируулах, шинэ ажилчдын бүтээмжийг тохируулах маш сайн төлөвлөгөө боловсруул.

6.Гүйцэтгэлийг удирдах

Том компаниуд шиг ажлын гүйцэтгэлийг удирдах процесс байхгүй гэж яриххэрэггүй. Тэд эдгээр процессийг ашиглах шалтгаан бий. Хүмүүс өөрсдөөс нь юу хүсч хүлээж байгааг, хүлээлтэнд хүрэхгүй байгаа учраас сайжрах хэрэгтэй байгаа эсэхээ мэдэхийг хүсдэг. Надад итгэхгүй байна уу? Ажилчдаасаа асуу. Хийсэн ажлыг нь хэрхэн хэмжиж байгааг тодорхойл. Хэрэв та бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсдэг бол гүйцэтгэлээ удирд.

7.Тааруухан ажилчдыг хадгалах.

Энэ хүн ерөөсөө ажил хийхгүй байна? Нээрээ юу? Тэгвэл яагаад одоо хүртэл ажиллаад байгаа юм бэ? Тэгвэл Б тоглогчдыг А тоглогчдоор сольж эхэлбэл байгууллага доторх гүйцэтгэл сайжрахыг та харах болно.

8.Тэнцвэргүй бүтэцтэй байх.

Ихэнх бизнес эрхлэгчид хүнд сурталтай байдаг бөгөөд аливаа зүйлсийг байгууллагадаа чөлөөтэй байлгадаг. Нэг зүйлийг чөлөөтэй байлгах гэдэг нэг өөр, эмх цэгцгүй байх гэдэг бол бас нэг асуудал. Зарим тохиолдолд ашиг орлогоо хадгалах эсвэл нэмэгдүүлэхийн тулд ажлын байранд хүчтэй байр суурийг бий болгодог. Ямар нэг зүйлээс урьдчилан сэргийлэхээс илүү эмх цэгцгүй байдлыг засах нь арав дахин илүү өртөгтэй байдаг. Ажлын байранд зөв бүтцийг бий болгосноор юуг хамгийн сайн хийдэг вэ гэдэг дээр анхаарч чадна. Бизнесээ сайжруул.

9.Хүмүүсийг ижил хэмжээнд урамшуулах

Тэнцвэрт байдал гэдэг бол шударга биш боловч бизнесийн эзэд хувь нэмэр болон туршлагыг үл харгалзан хүн бүрт ижил нэмэгдэл болон эрх мэдлийг олгодог. Магадгүй гурван ажилийн туршлагатай топ ажилтандаа бусад хүмүүсийн хувьд шударга биш санагдах ямар нэг жижиг нэмэлт ажил хийхийг гуйх нь инээдтэй байж болох юм. Тиймээс хүмүүсийг нэг бүрчлэн хувь хүн тус бүрээр харилц. Урамшуулах ёстой хүмүүсээ урамшуулж, бусад хүмүүс яагаад тэдэнтэй адил урамшуулал хүлээн авахгүй байгааг хэлж, тэднийг ч бас бэлтгэ.

10.Бүх зүйлийг өөрөө хийх.

Хэрэв та бүх зүйлийг өөрөө хийж чадах байсан бол яагаад бүх зүйлийг хийж чадахгүй байна вэ? Би нэг төслийг хийхэд нэг бүтэн өдөр шаардлагатай байв. Энэ ажил миний маркетингийн үйлчилгээ үзүүлэх цагаас хугасалж байв. Өөрөө өөрийгөө мэд. Өөрийгөө хойш нь татахаа больж, танай байгууллагыг бэхжүүлэх гадаад нөөцийг ашигла. Эцэст нь та хийсэн зүйлдээ талархах болно.

Та аливаа зүйлсийг өөр өөр аргаар хийснээр эдгээр нийтлэг алдааг гаргахаас зайлсхийж болно. Та юу хүлээж байна?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04