Ажилдаа дурлах 10 зөвөлгөө
2014, 8 сарын 21. 16:290

Хүмүүсийг стресст оруулж буй хүчин зүйлүүдийн жагсаалтын бараг хамгийн эхэнд эрхэлж буй ажил нь ордог. Ажилдаа идэвх санаачлагатай, дур сонирхолтой болоход тань туслах дараах 10 зөвөлгөөг санал болгож байна.

Ажилдаа идэвх санаачлагатай, дур сонирхолтой байх- энэ үг харамсалтай нь олон хүний үгийн сангаас нэгэн гээгдэж орхижээ. Ажлын ачаалал, дарамт шахалт, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох гээд гомдоллох шалтаг тоймгүй олон болжээ. Энэ бүхнээс ажиглавал бидний эрхэлж буй ажил биднээс их зүйлийг шаарддаг хэрнээ, харин эргээд бидэнд өчүүхэн бага зүйлийг санал болгодог бололтой. Судалгаагаар нийт хүмүүсийн 13 хувь л жинхэнээсээ ажилдаа дур сонирхолтой байдаг бөгөөд 67 хувь нь ном журмынх нь дагуу албан үүргээ гүйцэтгэдэг бол үлдсэн 20 хувь бодол сэтгэлдээ аль хэдийн ажлаасаа гарчихсан байх төдийгүй ажил дээрээ цаг нөхцөөх төдий суудаг гэнэ. Заавал ийм идэвхгүй, дур сонирхолгүй байх ёстой гэж үү? Ажилдаа шинээр дурлаж, урам зоригтой болоход тань дараах зөвөлгөөг таньд хүргэж байна.

Зөвөлгөө 1

Та илүү их дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Дасгал хөдөлгөөн хийснээр стресстайлагдаж, биен дэхь аз жаргалын дааврууд ихээр ялгардаг. Долоо хоногт багаар бодоход гурван удаа 30 минутаас илүү хугацаанд тэсвэр тэвчээр шаардсан спортоор хичээллэхийг мэргэжилтнүүдзөвөлдөг. Эрүүл чийрэг биетэйгээр ажил дээрээ сэргэлэн цовоо, идэвхтэй байгаарай.

Зөвөлгөө 2

Уул овоо шиг их ажлын ард гарахын тулд ажлаа бага багаар нь төлөвлөн хийж гүйцэтгээрэй. Нүсэр том даалгаврыг олон жижиг болгон хувааж, ар араас нь гүйцэтгэснээр нэг л мэдэхэд та санаанд оромгүй их зүйлийг амжуулсан байх болно. Бүтээсэн бүхэн их чбай, бага ч бай амжилт шүү дээ.

Зөвөлгөө 3

Та хийж буй ажлаараа бахархаж байгаарай. Та хийж буй зүйлээ албан хүчээр хийж буй гэдэг утгаар бус өөрийн бүтээл гэдэг талаас нь хараарай. Бүтээлээ улам бүр төгс болгох арга замыг үргэлж эрэлхийлж байгаарай. Та хийж гүйцэтгэсэн ажлаа хараад сэтгэлдээ өөртөө урам өгч, өөрөө өөрийгөө сайшааж байгаарай. Ажилдаа амжилт гаргах нь аз жаргалтай байхын нэгэн үндэс юм.Товчоор хэлбэл, хийж буй зүйлдээ үнэнч байж, хамгийн сайн чадахаараа түүнийг гүйцэтгэж байгаарай.

Зөвөлгөө 4

Та шинэ зүйлийг эрэлхийлж, өргөн хүрээнд сэтгэж байгаарай. Мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт оролцох боломж бололцоо байгаа эсэхийг судлаарай. Хэрэв тийм боломж одоохондоо хомс байвал энэ талаар хамт ажиллагсадаасаа, итгэлтэй үйлчлүүлэгчдээсээ сураглаарай.Хэрвээ боломжтой бол ямар нэг шинэ хурал зөвөлгөөнд оролцоорой. Өөрийгөө үргэлж хөгжүүлж, шинэ зүйлд суралцаж байх нь дан ганц танд урам зориг, шинэ санаа өгөөд зогсох бус, ажил мэргэжилдээ ахиж дэвшихэд тань туслах тулгуур болно.

Зөвөлгөө 5

Хүн бүрт хийх дургүй ажил гэж бий. Ийм тохиолдолд та хамт ажилдаг хүнтэйгээ хийх ажлаа түр хугацаанд солилцож болох юм. Хэн нэгний хувьд уйтгартай, тэсвэрлэхийн эцэсгүй ажил нөгөө нэгний хувьд гойд сонирхолтой, шинэ сэдэл төрүүлэхүйцбайж болно шүү дээ. Та өөртөө ч, бусдад ч урамөгөх нэг боломж биш гэж үү.

Зөвөлгөө 6

Танд нууц авьяас байдаг уу? Тэгвэл та өөрийнхөө авьяас чадварыг гаргаж болох үүрэг даалгавар, төсөл хөтөлбөрийг хайж олоорой. Та хийх дургүй үүрэг даалгавраасаа хэд дахин илүү эрч хүчтэй, идэвх санаачлагатай ажиллах болно гэдэг нь маргаангүй юм. Хэрэв та нэг ажлыг төгс гүйцэтгэж чадвал дахин тэр сэдэвтэй холбоотой ажил гарах үед бүх хүмүүс таныгл зорихболно.

Зөвөлгөө 7

Цагаа зөв хуваарилж сураарай.Өөрийн ажлын цагийг оновчтой, үр дүнтэйгээр хувааж ажиллаж сурна гэдэг ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэг хүчин зүйл юм.

Зөвөлгөө 8

Хүмүүс амжилттай хийсэн ажил, гаргасан гайхамшигтай шинэ санааныхаа тухай бодохоос илүүтэйгээр, ихэнхдээ хийсэн алдаан дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Нэгэнт өөрчлөх боломжгүй зүйлийг мартах нь аз жаргалтай байхын нэг үндэс гэдэг дүрэм энд ч бас үйлчилнэ. Тийм учраас та сайн сайхан зүйлийг олж харж, өдөр тутамдаа өөрийгөө урамшуулж байгаарай.

Зөвөлгөө 9

Та ажилруугаа хэрхэн ирдэг вэ? Ажилдаа ирэх замдаа олон хүн замын түгжрэлээс болж стресст ордог. Тэгвэл та энэ цагийг үр дүнтэй ашиглаж дуртай дуугаа аль эсвэл сүүлд гарсан ямар нэгэн сонирхолтой сонсдог номыг сонсож байгаарай.

Зөвөлгөө 10

Та хамт ажилдаг хүмүүстэйгээ илүү ойр дотно байгаарай. Тэдэнтэй нөхөрсөг харилцаж, илүү дотно танилцаарай.Ажил тарсны дараа хамт хоол идэх, үдийн цайгаа хамт уух гээд олон боломж бий. Ажлын орчин нөхөрсөг дулаан байхад ажил хийхэд сайхан шүү дээ. Бусадтай эелдэг харилцаж, сайхан уур амьсгалтай орчинд байхад сэтгэл санаа тайван амгалан байдаг бөгөөд эргээд энэ нь таныг хийж буй ажилдаа дурлах нэгэн шалтгаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00