“Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармаг
2014, 8 сарын 22. 10:370

Энэ оны 03 сард Нийслэлийн Хөдөлмөрийн газар, МЗХ-ын дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг анх удаа амжилттай зохион байгуулж байсан билээ.

Тухайн үед “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож, 2500 гаруй ажил хайгч оюутан залуучууд бүртгүүлснээс 1000 орчим оюутан, залуучууд тухайн өдрөө цагийн болон байнгын ажлын байранд зуучлагдаж байсан юм.

Тэгвэл Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан оюутан залуучуудын хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулан тэдэнд чөлөөт цаг болон амралтын өдрүүдэд ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох зорилгоор Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төв, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, МЗХ-ын дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. “Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармагт ажил олгогч байгууллагууд оролцож өөрийн байгууллагыг танилцуулахын зэрэгцээ нээлттэй байгаа цагийн, түр, байнгын ажлын байруудаа зарлах юм.

“Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудын хичээл сургууль эхэлж байгаа цаг үетэй давхацаж байгаагаараа онцлог юм.

Одоогийн байдлаар “Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармагт БизНетворк Консалтинг ХХК, Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, Эм Си Эс Коко Кола, Дүнжингарав худалдааны төв, Мобиком корпораци, Скайтел групп, Скай трейдинг ХХК, Сантис сургалтын төв зэрэг үйлдвэрлэл, худалдаа үйчилгээ, сургалт зэрэг бүх салбарын 20 орчим байгууллага оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02