Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №8
2014, 8 сарын 28. 17:060

Мөрдлөг 8. Захирал тань таны нэр 

хүндийг унагааж ч, нэмэгдүүлж ч болно


Магтаал хүндэтгэл авмаар санагдах, ямар нэг зөрчилдөөнийг шийдэх, ажилд дэвшихийн тулд та хамгийн түрүүнд хэнд ханддаг вэ? Дуртай ч, дургүй ч энэ бол захирал юм. 


Жижигхэн байгууллагад ч эрх мэдлийн шатлалд таны дээр буй хүн таны ажилдаа дэвших үү үгүй юу гэдгийг нөлөөлөх бөгөөд нөлөө бүхий эдгээр хүмүүстэй сайн харилцаатай байх нь дээш өгсөхөд тусална. Захирал тань таны жилийн тайланг шалгаж, зорилтуудаа хэр биелүүлснийг үнэлнэ. Мөн тэрээр таныг шагнал, урамшуулал хүртэх эсэхийг шийднэ. Ажлаас гадуур л гэхэд захирал тань таны ажилладаггүй байгууллагын өөр хэлтсүүдэд ажилладаг маш олон хүмүүстэй ярилцана. Захирал тань таны талаар хаана ч эергээр ярьж байх ёстой.

Захирал тань таныг сайн мэдэж байх тусам таны үнэт зүйл, бололцоог бусдад сайн танилцуулна. Захирал тань ажлын талаарх албан ба албан бус ямар ч ярианд таны талаар сайнаар ярьдаг, таны амжилт, ололт, асуудал, тулгарч буй сорилтуудын талаар сайн мэддэг байх ёстой.

Захирал тань танд зөвхөн ажлын талаар төдийгүй олон зүйлээр тусалж болно. Ямар нэг бэрхшээл тулгарвал дэмжин тусалдаг захирал тамга хөзөр болно. Жишээлбэл ажлын байрны орчин нөхцөл, ажил үүргээ хуваалцах зэрэг асуудлаар хамт ажиллагчидтайгаа зөрчилтэй байвал дэмждэг захирал шүүгч маягаар оролцож, таныг өмгөөлж, асуудлыг зөөлрүүлэх, шийдэх боломжтой. Хүссэн үр дүнд хүрээгүй байлаа ч, асуудал буруугаар эргэлээ ч дэмждэг захирал таныг чадлаараа ажилласан хэмээн хамгаалж, нэр хүндийг тань сэвтээхгүй.

Хэрвээ та захиралтайгаа найрсаг харилцаатай байдаг бол энэ бүхэн боломжтой. Эс бөгөөс нилээд хүндрэлтэй байх болно. Захирал тань танд дургүй, та захирлаа эсэргүүцдэг бол тэрээр таны талаар сайнаар ярихгүй, харин ч олны өмнө муулж болно. Захирлынхаа ярьсны ачаар та “асуудалтай ажилтан” болох хэрэггүй. Тиймээс болгоомжтой харьцаж, дэмжлэг олох боломжийг эрэлхийл. Боломж гарах бүрт захирлынхаа талаар бусдад магтан ярьж, өөрийн тань төлөө хийсэн зүйлд нь талархаж явдгаа хэл. “Энэ асуудлаар захирал маань надад үнэхээр тусалсан шүү” гэх мэт.

Энэхүү ярьж буй зүйл тань эргээд үр ашгаа өгч, танд дэмжлэг болон ирнэ. Сайнаар хандаад байвал нь хүндэтгэж явдгаа олны өмнө илчил, зан хандлагаараа харуул. Сөргөөр хандвал саармаг, дундаж байр суурь баримтал. Албан тушаалын хувьд өндөр биш байлаа ч боломж таарах бүрт дэмжиж тусалсанд нь таларх. Захирлынхаа талаар юу ч бодлоо гэсэн үргэлж хүндэтгэлтэй харьцаж, сайн харилцаатай байдаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэгтэй.

Захирлыг тань хүмүүс хэр зэрэг хүндэтгэдгээр ашиг тус ихтэй байх эсэх нь тодорхойлогдоно. Захирал тань ямар хүмүүстэй холбоо сүлбээтэй байдгийг ажиглаж, хүмүүсийн яриаг сонссоноор та хүмүүс түүнийг юу гэж боддогийг мэдэж болно. Хэрвээ хүмүүс түүний үгийг сонсдоггүй бол та захирлынхаа түвшинд хүмүүстэй харилцаа тогтоож, гол төслүүдэд хүмүүсийн санаа бодлыг асуух гэх мэтээр ажиллаж болно.

Захирал, ажилтны харилцааны чанар бол дэлхий даяар хүмүүс ажилдаа дурлах, дургүй байх, ажлаа түргэн сольдгийн ноймер нэг шалтгаан юм. Захиралтайгаа найрсаг харилцаа, итгэлцэл тогтоох талаар өдөр бүр анхаарч, чадлынхаа хэрээр хичээдэг бай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №7-г уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59