Ажлын туршлага ба осол гэмтэл
2014, 9 сарын 1. 9:420

Бүгдээрээ ажилтнуудыг ажлын туршлагаар нь 3 хэсэг бүлэгт хувааж үзье.

1. Шинэ залуу болон туршлагагүй ажилчид: тухайн үйлдвэрлэл салбартаа 4 жил хүртэлх хугацаанд ажилласан ажлын туршлага, мэдлэг, ур чадвар багавтар ажилчид

2. Туршлагатай ажилчид: тухайн үйлдвэрлэл салбартаа 5-9 жил хүртэлх хугацаанд ажилласан туршлага ажлын туршлага, мэдлэг, ур чадвар дундаж ажилчид

3. Хэт туршлагатай ажилчид: тухайн үйлдвэрлэл салбартаа 10 жилээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлага мэдлэг ихтэй ажилчид

Статистик тоо баримтаас харахад нийт гарч буй осол гэмтлийн 75-85% буюу дийлэнх хэсгийг нь шинэ залуу туршлагагүй болон хэт туршлагатай ажилчид гаргадаг гэсэн дүгнэлт байдаг. Иймд эхний бүлэгт орсон ажилтан бол нас харгалзахгүй туршлагагүй л бол туршлагагүй бүлгийн хүмүүсийн тоонд орно. Жишээ нь өмнө нь хөдөө мал дээр ажиллаж байсан 50 настай хүн хөдөөнөөс хотод ирээд нарийн боовны цехт харуулаар ажилд орох нь тэр хүнийг шинэ залуу туршлагагүй ажилтнуудын тоонд орж байгаа учраас тэр хүн ажил дээрээ алдах магадлал бас ажлаа сайн мэдэх хэрэгцээ тун их байгаа нь илт.

Монгол улсын хувьд гарсан ослууд болон ажлын туршлага дээр судалгаа хийж байхад монгол хүн ихэвчлэн ажилд ороод эхний 6 сарын дотор ямар нэг байдлаар гэмтэх осолдох магадлал 1.5 жилээс дээш ажилласан хүмүүсээс 3-6 дахин өндөр байдаг. Иймд шинээр ажилд орсон ямар ч ажилтныг чиглүүлэх болон дагалдаж зааж сургах ажилтан томилж байх, дагалдсан хүн нь хэр суралцсанаас шалтгаалж цалин дээр нь хувь нэмж өгдөг хүний нөөцийн бодлого соёл монголын байгууллагуудад тун чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00