“Sky” их дэлгүүрийн урд талбайд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байгаа билээ. Иргэд энэхүү үзэсгэлэн худалдааг зорин ирснээр эх орны хөрсөнд ургасан, эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэтэй төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс үнийн нэмэгдэлгүй худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Жил бүрийн намар нээгддэг энэхүү үзэсгэлэн худалдаанд тасралтгүй оролцож нийслэлчүүдэд хүнсний болон нарийн ногоогоор үйлчилж байгаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин М.Өрнөхбаяртай ярилцлаа.