Сэтгэлзүйн бэрхшээл
2014, 9 сарын 8. 13:290

Хүн ер нь ямар ч мөчид тархины багтаамжныхаа 5-10%ыг л дайчилж ашигладаг гэж байгаа. Үлдсэн 90-95%-ыг дайчлаад бодвол жинхэнэ супер хүн чамаас гарах болно. Сэтгэлзүйн бэрхшээлийг давж гарах хамгийн эхний алхам бол өөрийнхөө хяналтанд байгаа зүйлсээ ойлгож ашиглах.

Сэтгэлзүйн бэрхшээл гэж юуг хэлээд байна?

  • Хэрэггүй юманд санаа зовох
  • Болоогүй юмыг болсон юм шиг муугаар төсөөлж өөрийгөө айлгахаа болих,
  • Өөрийнхөө хяналтаас гадуур зүйлсийг хянах гэж өөрийгөө зовоохгүй байх,
  • Бусдыг өөрчлөх гэж зүтгэх,
  • Өөрийн үйл хөдлөлийн хариуг үгүйсгэх,
  • Гаргасан алдааныхаа хариуцлагыг бусдад үүрүүлэх гэж хичээх
  • Бусдад л гоё харагдах гэж хичээж өөрийгөө зовоох,
  • Өөрийгөө шүүмжлэх,
  • Бусдыг шүүмжлэх, муулах, буруутгах
  • Мэдэхгүйгээсээ ичих
  • Асуудлыг нуун дарагдуулах
  • Залхуурах
  • Ирээдүйдээ хий дэмий шаналах гэх мэтчилэн…

Өдөрт тархиндаа орж гардаг бодлуудаа ойлгож өөртөө хэрэгтэй зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж сурах үед бодол ухаан чинь цэгцлэгдэж эхэлдэг.
Мэдээж энэ бүхнийг ойлгож сурахад хувь хүний хөгжил томоохон үүрэг гүйцэтгэдэг. Өөрийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулж байгаа хүмүүс сэтгэлзүйн бэрхшээлийг давж гарах булчин шөрмөсийг аажмаар олж авч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
Амьдралын нэг сайхан нь хүн өөрийнхөө амьдралыг удирдан жолоодох бүрэн чадвартай байдагтаа л бий. Чи ч ялгаагүй, ямар ч бэрхшээлийг давж гарахад хамгийн эхлээд өөрийнхөө сэтгэлзүйн бэрхшээлийг давж гарах.

Энэ бол 2014 оны 5 сарын 25ны өдрийн ням гаригт явуулсан онлайн уулзалтын видео бичлэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Уг уулзалт нь манай “Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам” файсбүүк группийн гишүүд дунд явуулсан 30 хоногийн аян хөтөлбөрийн төгсгөлд өрнүүлсэн онлайн уулзалт.

Энэхүү онлайн уулзалтыг явагдах мөчид 400 гаруй хүн оролцох гэж оролдож байсан боловч зөвхөн 10 орчим цөөн тооны азтай хүмүүс л оролцож чадсан байна. Оролцож чадаагүй хоцорсон хүмүүстээ талархал илэрхийлэхийн ялдамд хүлцэл өчье. Дараагийн ээлжинд танд оролцох боломж олдоно гэдэгт найдаж байна.

Цаашдаа энэхүү онлайн уулзалтыг 2 сар тутамд нэг удаа ҮНЭГҮЙ явуулж байхаар бид төлөвлөж байна.

Энэ удаагийн онлайн уулзалт уртаашаа 5 цаг орчим үргэлжилсэн бөгөөд бичлэгийг 24 жижиг хэсэгт хэсэг сэдэв сэдвээр нь ангилан хувааж youtube дээр байрлуулсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02