Гэр бүл, карьер 2ынхоо байрыг сольвол яах бол?
2014, 9 сарын 8. 17:080

Та гэр бүлээ гэх үү, ажил мэргэжил карьертаа анхаарал тавих уу гэдэг асуултыг өөртөө тавьж байсан уу? Аль нэгэн тал дээр нь хэт анхаарал тавьсанаас болж том алдаа гаргах вий хэмээн санаа зовдог уу? Тэгвэл энэ онлайн уулзалтын асуулт хариултыг заавал үзээрэй. Надад нэг ийм асуулт тавьсан бүсгүйн асуултанд хариулсан байгаа. Ийм гоё асуулт тавьсан Ганцэцэгтээ баярлалаа. Хариулт танд таалагдаад хэрэгтэй болсон байх гэж найдаж байна.

Захидалыг одоо танд сийрүүлье.

Сайн байна уу? Намайг Ганаа гэдэг. Таны нэгэн уншигч байнаа. Жил гаруйн өмнө би таны *Бэрхшээл ба Боломж* номыг уншаад танд хандан захидал бичиж байсаан. Тэр үеэс хойш надад олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Хувь хүний хувьд, үзэл бодлын хувьд бас амьдрал ажил хэргийн хувьд ч. Миний өөрийгөө гэх үзлийг (гэхдээ энэ хувиа үзэх үзэл бишээ) сэрээж, би ч бас өөрийн гэсэн ертөнцтэй өөрийн дуртай зүйл, хүсэл мөрөөдөлтэй хүн, түүндээ хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй шүү гэдгийг минь сануулж өгсөн танд, таны номонд маш их баярлаж явдаг.

Гэхдээ бэрхшээлүүд байсаар л байна. Бүр улам их болж томорч байна. Өөрийн тухлаг бүсээс гарч, өөрийн хүссэндээ хүрэхэд үнэхээр бэрхшээл их байлаа. Алдсан цаг хугацааг эргүүлэн авч, богино хугацаанд их зүйл амжуулах гэсэн эрмэлзэл минь намайг олон сайхан хүмүүстэй уулзуулж, олон олон шинэ гайхалтай санаануудыг төрүүлж, түүнийгээ биелүүлэхийн тулд даван туулах амаргүй олон бэрхшээлүүдтэй тулгарч байна даа. Эдгээр нь нийгмийн, сэтгэл зүйн, гэр бүлийн, санхүүгийн бас хамгийн том нь цаг хугацааны.

Миний хувьд 3 хүүхдийн ээж, олон жил нөхрийнхөө ар талыг найдвартай авч нь явах нь л эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг. Сайн ээж, сайн эхнэр байх нь л хамгийн чухал, энэ л хүн болж төрсний минь учир гэж бодож явсаан. Гэвч дотроо ямар нэгэн зүйл болохгүй байна даа, би ингэж амьдармааргүй байна гээд л дотоод дуу хоолой минь хэлж ядаад, бүр хашгирч эхлэх тэр л үедээ таны номыг олж уншсаан. Тэгээд яг л энэ шүү дээ… Тийм ээ, надад хэрэгтэй байсан бүх зөвлөгөө энэ байна гэж бодож байсан.

Одоо ч гэсэн би таны байнгын уншигч. Дахин дахин уншиж эргэлзээ тээнэгэлзээгээ гээж байна. Гэхдээ л болоогүй байнаа. Өөрийгөө даван туулна гэдэг хамгийн том бэрхшээл байдаг юм байна. Хэрэв өөртөө энэ л хамгийн чухал зөв зүйл гэж хэлж чадвал л тэгээд таны бодсон бүхэн биелж эхэлж байнаа гэсэн үг байдгийг би энэ хугацаанд хамгийн сайнаар ойлгож мэдрээд байна даа. Одоогоор миний хувьд гэр бүл, үр хүүхэд, аав, дүү нар (хамгийн том эгчийн хувьд), найз нөхөд, тэгээд карьер. Ийм байдалтайгаар л амьдарч байна. Аль нь чухал вэ? Хэсэгхэн хугацаанд ч болов энэ дугаарлалыг араас нь эхлүүлвэл яах бол? Маш том алдаа юу? Засаж болохгүй алдаа болчихвол яанаа? гээд л бодоод байна. Зөвлөөч…

Таны энэ удаагийн ярилцах сэдвээс өөр асуулт тавьсанд уучлаарай. Гэхдээ залхуурлыг даван туулна гэдэг нь өөрийгөө даван туулнаа л гэсэн үг юм уу гэж би ойлгоод байгаа л даа. Тиймээс уг нь өөр сэдэвт саналаа өгсөн юмаа. Гэхдээ сэдэв бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Өөрийгөө ялж, энэ л миний хийх зүйл гээд бусад бүх зүйлээс тусгаарлаж чадсан тохиолдолд залхуурал алга болноо гэсэн үг… зөв үү? ккк Анхааран уншсанд баярлалаа. Чин сэтгэлийн сайхан зөвлөгөөтэй хариу ирнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн,

Г.Ганцэцэг

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15