Таныг аз жаргалтай, бүтээлч болгох 11 алхам
2014, 9 сарын 10. 10:260

Хэрэв та амьдралаа өөрчлөх техникүүдийг суралцахад цаг гаргаж чадвал өөрийнхөө амьдралыг 10 минутанд ч өөрчилж чадна.

Куора байгууллага хэрэглэгчдээсээ “Би үлдсэн амьдралаа үр дүнтэй байлгахын тулд 10-хан минутанд яг одоо юу сурч болох вэ?” гэсэн асуултанд хариулт авчээ.

Тэгвэл таны цагийг хэмнэж, амьдралыг тань сайжруулах тааламжтай алхмуудыг дурдлаа.

1. Хүмүүсийг чин сэтгэлээсээ сонс.Тэдний биеийн хэлэмжинд анхаарал хандуулж, өөртөө тольд. Ярихыг хүлээхээс илүү эелдгээр сонс. ---Адам Голдман

2. Хурдан уншихад суралц.Бид сургуульд байхдаа хэлсэн үг бүрийг толгойндоо чангаар сонсож, хүлээн авахыг сурсан байдаг боловч хэлийг маш хурдан ойлгож сурч чадна. Тиймээс удаанаар уншихаас илүү хурдан уншихад суралц. —Раж Рай

3. Хэн нэгэн таньд нэрээ хэлсэн үед тэдний нэрийг цээжлэхийг хичээ. Хамгийн шилдэг туршлагын нэг бол ой тогтоолтын холболтын техник. Үүнийг өөртөө зориулан хий. Дэйл Карнеги “Тухайн хүний нэрийг сануулах зүйлийг оюундаа зурагла” гэсэн байдаг. —Аржуна Перкинс

4. Оюуны үндсэн бясалгал хийхэд суралц. Үүнийг бүхэл бүтэн ажил болгох хэрэггүй. Өдөрт ердөө 10 минут л хий. Таны хийх хэрэгтэй зүйл юу вэ гэвэл амьсгал авч, гаргаж байгаадаа анхаарлаа хандуулж, төвлөрөх явдал юм. Энэ бол таны толгойнд байгаа бодлуудыг цэвэрлэнэ гэсэн үг биш юм. “Ажил дээрх жинхэнэ аз жаргал” номын зохиогч Шарон Шальцберг “Бясалгал гэдэг бол эргэн тойронд тань болж байгаа зүйлсийг тэнцвэртэйгээр ухаарах явдал учраас тэдгээрт зүгээр хариу үйлдэл үзүүлэхээс илүү өөрийн туршлагаараа ойлгож болно” гэсэн байдаг.—Жэймс Х.Келли

5. Та чухал хурал, илтгэл тавихаасаа өмнө хөгжилтэй зүйл үз.Инээднээс бий болсон аз жаргалтай мэдрэмжүүд таны шүүмжлэлт чадвар, ой тогтоолтыг сайжруулж, эрсдлийг хүлээн авахад илүү бэлэн болгодог байна.. —Жэймс Алтучер

6.Хэрэв та утсаа хурдан цэнэглэхийг хүсч байгаа болунтраа.. Хэрэв таны iPhone “үхэх” гэж байгаа юм шиг байвал унтраагаад цэнэглэ. Ингэснээр сайн цэнэглэгдэнэ.. —Химаншу Яадав

7. Та үйлчилгээнд нэгдэх гэж байгаа бол жинхэнэ и-мэйлээ өгөх хэрэггүй. Үүний оронд 10 минутын мэйл болон сайдстеп спам ашигла. —Абхишек Мандора

8. Ажлын байран дээрээ зөв байрлалаар суу. Энэ нь хүзүү, нурууны өвчнөөс хамгаална. Түүнчлэн дор хаяж 1 цаг тутамд босч, биеийнхээ буруу байрлалаа засч суу.. —Бен Мордекай

9. Gmail-дээ "un-send" мессеж бий болгож болно.Зүгээр л авахыг хүсч байгаа зүйлээ бич.—Випин Агравал

10. Өдөр бүр дорж хаяж нэг танихгүй хүнтэй ярь. Метро, кафе эсвэл үдэшлэг дээр ч байж болно. Учир нь та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, амжилтыг бий болгож байгаа шүү дээ. Хэрэв та ичимхий бол харилцааны найдвартай цөөн хэдэн техникүүдээс суралц.. —Абхишек Рой

11. Ажлын өдрийн төгсгөлд юуг сайн хийснээ бод. Харвардын бизнесийн сургуулийн судалгаагаар өдөр тутмын амжилтаа тэмдэглэн хөтөлж байх нь таны гүйцэтгэл, сайн сайхан байдлыг сайжруулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15