Шинэ ажилтнуудын эхлэлийн цалин: Хэр их цалин өгөх вэ?
2014, 9 сарын 11. 14:530

Шинэ ажилтны эхлэлийн цалинг тодорхойлох нь заримдаа компаний бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэ тогтоохоос ч хэцүү байдаг.

Энэ талаар маш цөөхөн гарын авлага байдаг. Нэн ялангуяа тухайн ажлын байр танай бизнест цоо шинээр гарч ирж байгаа бол хэцүү. Дараа нь баланс тайлан гаргадаг. Та магадгүй хамгийн чадварлаг ажилчдыг татаж, хадгалж авч үлдэж чадахгүй ч байж магад. Хэт өндөр төлөх нь таны төсвийг бууруулах эрсдэлтэй ч байж магад.

Гэхдээ эхлэлийн цалинг тооцох хамгийн сайн арга юу вэ? Бодож үзэх зарим аргууд бий.

Уян хатан бай

Онлайн цалингийн өгөгдлийн сангийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн компаний захирал Стэйси Каролл ажилтнууд нэг ажлын байран дээр албан тушаалын бүхэл хугацаанд ажилладаггүй учраас компаниуд уламжлалт цалингийн бүтцийг хадгалахаас илүү туршлагад анхаарч цалин өгөхийг хичээдэг.

Корпорацийн шатанд энэ зүйл хэдэн жилийн өмнө тийм ч амар байгаагүй. Компаниуд ямар ур чадвар илүү үнэ цэнэтэй, ямар ур чадвар нэг ажлаас нөгөө ажил руу хөрвөх чадвартай болохыг сайн ойлгож байна.

Зах зээлээ таньж мэд

Трэйси Маккэрти бол хүний нөөцийн програм хангамж нийлүүлдэг компаний дэд ерөнхийлөгч бөгөөд компаниуд онлайн цалингийн судалгааны өгөгдлийн сан үүсгэж болох бөгөөд дотоодын зах зээлд ижил төстэй болон ижил ажлын байруудад ямар хэмжээний цалинтай байгааг мэдэх боломжтой гэсэн үг.

“Түүнчлэн компани ярилцлагын явцад боломжит ажилчдаас албан бус мэдээллийг ч авах боломжтой. Гэхдээ энэ нь яг таг тохирохгүй байж болох бөгөөд ажил горилогчид өмнөх цалингаасаа нэмж хэлж ч байж ч болох юм.

Албан тушаалын талаар бод

Танай ажлын байрны тодорхойлолтонд уламжлалт бус ажил байгаа бол өгөгдлийн санд цалингаар хайлт хийх боломжийг үгүй хийж болох юм. Энэ тохиолдолд Каролл ажлын байрны тодорхойлолтоо боловсролын түвшин, туршалага болон тусгай үүрэг хариуцлагаар нь сайжруулж болохыг зөвлөж байна.

Та магадгүй гол гол ажлуудыг хийж байгаа хүнд сайн цалин өгөх байх. Гэхдээ зан төлөв, ур чадварт нь тулгуурлаж тохируулах хэрэгтэй. Хүмүүс өмнөх туршлагаа таниулахыг хүсдэг. Тэд дахин эхлэхийг хүсдэггүй.

Цалингаас илүү зүйлийг санал болго

Амжилттай ажиллаж байгаа технологийн компаниуд технологийн ур чадвартай ажилтнуудаар хүний нөөц бүрдүүлэхдээ ширүүн өрсөлдөөнд орох хэрэгтэй гэдгийг ойлгодог.

Програм хангамжийн инженеринг, технологийн компаний дэд ерөнхийлөгч Махукар Говиндаражу ирээдүйн боломжит ашиг болон компаний соёлыг ашигладаг. Өөрөөр хэлбэл өндөр өрсөлдөөн бүхий технологийн хөдөлмөрийн зах зээлээс програм хангамжийн инженерүүдийг татдаг.

“Манай инженерүүдийн хувьд pre-IPO startup дахьсүүлийн үеийн технологи дээр ажиллах нь илүү чухал байдаг,” хэмээн Говиндаражу хэлсэн байна.

Каролл жижиг бизнесүүд нэмэлт зүйлсийг санал болгох талаар бодож байгаа гэсэн байна. ажилчид хийж байгаа ажилд тодорхой нэмэлт урамшуулал өгөх бол тэд илүү сайн ажиллаж ч болно.

Тэрээр компаний хэмжээнээс хамаараад 4-8 цагийн чөлөө олгох,гэрээсээ ажлаа хийх боломж олгох гэх мэт нэмэлт хөнгөлөлт олгох нь чухал хэмээн ярьсан байна.

Говиндаражу зохион байгуулалт багатай ажлын орчин илүү их амжилт авчирч, ажилчид хийж байгаа төслөө гардан хийх боломжийг олгосон хэмээсэн байна.

Ажилчдын үнэнч байдлыг бий болгож, бизнесийг илүү үр ашигтай болгох арга хоёулаа чухал хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02