Хүмүүс таныг залхуу гэж дууддаг уу?
2014, 9 сарын 12. 10:090

Манай Монголчууд заримдаа хажууд байгаа хүмүүсээ арай дэндүү доромжилно шүү. Доромжлоод байгаагаа ч мэдэхгүй, хүний хулхийг нь буутал нь нэр хоч өгч, өөртөө итгэлгүй, арчаагүй сул дорой хүн болгох нь бий.

Тэр хүмүүс үнэндээ өөрсдийгөө буруу юм хийгээд байна гэдгээ ч анзаардаггүй, заримдаа танд тус болчих санаатай иймэрхүү үгээр биднийг дууддаг шүү дээ.

Яг шударга хэлэхэд намайг ч бас аав маань залхуугаар нь дууддаг л байлаа. Аяга угаасангүй, гэр цэвэрлэсэнгүй гээд л аавдаа ээждээ загнуулан байж аягаа угаадаг байж билээ. Над шиг аав ээжээрээ, ах эгчээрээ ингэж дуудуулаагүй өссөн хүүхэд бараг л байдаггүй байх гэж бодож байна.

Одоо өнгөрсөн хойно нь бодоход хүүхдийг тэгж дуудах нь үнэхээр шударга бус байж. Бид Монголчууд гэхээрээ тэгдэг юм уу? Гэр бүлээсээ үр хүүхдүүдээ ингэж их ачаалалтай өсгөдөг, бараг ихэнх айлын хүүхдүүд л өөрсдийгөө залхуу гэдэг нэр хочтой нас биед хүрдэг байх.

Энэ нэр хоч биднийг нас биед хүрсэн дагасаар л байдаг. Ажил мэргэжил дээрээ ч бид яг тэр залхуу гэдэг хочоороо өөрийгөө дахин дахин доромжилдог юм билээ. Үнэндээ та залхуудаа биш, та дургүй зүйлээ, хийхийг хүсэхгүй зүйлээ, хийгээд урам авдаггүй орчин нөхцөлийг хүсдэггүй болоод л тэр.

Би таныг энэ залхуу гэдэг тодотголоосоо ангижрахад чинь туслахын тулд л энэ хувийн нууцаа дэлгэлээ шүү. Дараа нь Моника аяга угаадаггүй залхуу байсан юм байна гээд л намайг янзан бүрээр бодоод эхлэв. ккк

Та ч, би ч залхуу учраас хийдэггүй юм биш, үнэндээ бид залхуурахгүйгээр зарим нэг юмыг хийх үе ч бас байдаг шүү дээ.

Би бол хичээл хийхдээ үнэхээр залхуу хүрдэггүй л охин байсан. Гэрээ цэвэрлэ гэхээр л хичээлээ хийгээд завгүй байна гэж шалтаг тоочдог охин байлаа даа ккк. Тэгэхээр би залхуу биш байгаа биз? Сэргэлэн л байхгүй юу, энэ охин чинь! Ийм шалтаг тоочдог байснаас надад алдсан юм алга. Одоо бол би аяга угаагч машинд аягаа хийгээд л угаасаа хийх дургүй ажлаа зохицуулдаг болсон. Гэрээ цэвэрлэхэд бол үнэхээр дуртай болсон шүү. Тэр үедээ л гэрээ цэвэрлээд байх надад тийм ч сонирхолтой санагддаггүй байсан болтой. Хүсвэл гэрээ цэвэрлэх цэвэрлэгч хөлслөөд дургүй ажлаа хүн хөлслөөд хийлгүүлсэн ч болно шүү дээ. За ер нь яриад байвал хийх дуртай ажлаараа амжилтанд хүрээд, хийх дургүй ажлаа дуртай хүн олж хийлгээд л таны асуудал шийдэгдэж болно гэсэн үг.

Та ч бас ялгаагүй, зарим юмыг хийхдээ залхуурдаггүй хийчихдэг шүү дээ… Тэгвэл залхуу хүрдэг ажлуудаа нэг хараад залхуудаа биш, харин ч өөр аргуудаар тэр залхуурдаг ажлуудаа зохицуулах арга барил олоод аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15