Ногоон карьер
2014, 9 сарын 17. 8:510

Байгаль орчны асуудлыг илүү мэдэхийн хирээр “ногоон захт ажилтануудын” эрэлт Австралид улам нэмэгдэх болсон билээ. Ийм ажилчид бүх салбарын бүхий л түвшинд бий болжээ. Тэд байгаль орчинг хамгаалах, буюу худалдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсч буй байгаль орчны нөлөөг аль болох багасгах тогтвортой хөгжлийг бий болгохоор ажилладаг. 

Ногоон захтан мэргэжил гэж юу вэ? Тэдгээрийг тодорхой тодорхойлж болох уу?

Ямар мэргэжлийг “ногоон” гэх вэ гэдэгт маргаантай байдаг билээ. Өмнө нь, байгаль орчны салбар нь тусдаа салбар бөгөөд, “ногоон” мэргэжил гэдэгт зөвхөн байгаль хамгаалал, бохирдол, урьдчилан сэргийлэх болон хяналттай холбоотой үйл ажиллагааг оруулдаг байсан (жишээ нь, ой хамгаалагч, байгаль орчны судлаач г.м.). Гэвч технологийн дэвшил болон нийгэм цаашлаад хүрээлэн буй орчинд хүн бүр нөлөө үзүүлдэгийг илүү их мэдэх болсон нь дээрх ялгааг бараг үгүй болгож байна. “Ногоон” мэргэжил гэдэгт юу оруулах талаар олон санал байдаг. Ихэнхдээ эдгээр мэргэжил нь байгаль орчинг хэвээр нь хадгалах, сайжруулахад чиглэсэн буюу ядаж л хүний нөлөөтэй салбарын байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой ажил байна. “Ногоон эдийн засаг”-т уламжлалт байгаль орчинг хамгаалахад чиглэсэн мэргэжлүүдээс (жишээ нь, байгалийн нөөцийн менежер, далайн биологич) гадна дэлхий даяар олон төрөл, салбарын, өмнө нь байгаль орчны үйл ажиллагаатай холбоотой байгаагүй олон мэргэжил, мэргэшсэн ажилтнууд орох болжээ. 

Тухайлбал, бохир усны дахин боловсруулах системийг суурилуулж буй гагнуурчин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрт ажиллаж буй цахилгаан үүсгүүрийн оператор, органик фермер гээд бүгд тухайн салбар нь тогтвортой хөгжилд нөлөөлж буй тул, бүгд “ногоон захт” ажилтан болно. 

Өөр ямар ажил ногоон байхад оролцож болох вэ? 

Байгаль орчны тогтвортой байдалд шууд оролцохгүй ч “ногоон салбар”-т орох боломжтой олон ажлууд байдаг. Ногоон байгууллагуудад ч нягтлан бодогч, зочин угтагч, худалдааны төлөөлөгч болон бусад мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Энэ тохиолдолд, хэдийгээр зочин угтагчаар ажиллах нь байгаль орчинд шууд нөлөө үзүүлэхгүй ч, тэд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилласнаар байгууллагын “ногоон” зорилтод хүрэхэд туслан хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Энэ утгаараа дээрх мэргэжлүүдийг ч “ногоон эдийн засаг”-ийн хэсэг гэж үзэж болно.

Өөрөө карьертаа хэрхэн ногоон байх вэ?

Ногоон карьерийг дагах олох арга зам бий. Хүмүүсийн ажиллаж, амьдрах хэв маягт байгаль орчны асуудал улам бүр нөлөө үзүүлэх болсоор байгаа тул өөрийн карьерийн төлөвлөгөөндөө “тогтвортой хөгжлийн үнэлгээ”-г байнга бодож байх нь чухал болж байна. Өөрийн сонгосон мэргэжил, карьерийн төлөвлөгөөндөө шийдвэр гаргахдаа, эсвэл шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа бол энэхүү шийдвэр тань улам хөгжиж буй “ногоон эдийн засаг”-т хэрхэн тохирохыг бодож үзээрэй. Зарим мэргэжил сонголтын зөвлөгчид ногоон карьерийн төлөвлөгөөнд мэргэших болсон бөгөөд таны сонголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болж байна. Мөн ногоон салбарт ажилд орох хүмүүст туслахад мэргэшсэн ногоон хүний нөөц бүрдүүлэлтийн компаниуд ч бий болж байна. 

Ногоон мэргэжлийн ирээдүй хэр байна вэ?

Ирээдүйд ногоон ажил нь одоогийн мэдээлийн технологи (IT) бидний өдөр тутмын ажил, гэр бүл бүрд ажил амьдралын салшгүй хэсэг болсонтой адил бидний амьдралын нэг хэсэг болно. Тийм болох хүртэл, ялангяа уламжлалт хэлбэртээ “ногоон эдийн засаг”-т ордоггүй байсан салбарынхан илүү их тогтвортой хөгжлийн бодлого, тухайлбал дахин боловсруулах, цахилгааны хэмнэлт гэх мэтийг тусгах шаардлагатай болж байна. Ийм бодлогыг гэр орон, ажлын байрандаа дэмжих нь цаашлаад энэ төрлийн ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь “ногоон эдийн засгийн” хөгжлийн ойрын ирээдүй болон дунд хугацаанд ихээхэн ирээдүйтэйг харуулж байна. Иймээс өөрийн сонгосон карьертаа хүрэх өдөр тутмын ажилдаа “ногоон эдийн засгийн” нөлөөллийг бодож үзэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01