ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИДДАА БНСУ-ЫН ЭКСПОРТ ИМПОРТ БАНКНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОНО
2014, 9 сарын 19. 9:320

Даяарчлагдан буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах боломжийг харилцагчиддаа олгодог Голомт банк нь гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр байна.

Үүний нэгээхэн илрэл болж одоогоос 4 жилийн өмнө Голомт банкБНСУ-ын Экспорт Импорт Банктай хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 2013 онд “United Two Step Loan Agreement”буюу 10 сая долларын шууд зээлийн гэрээг байгуулсан нь БНСУ-аас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдан авалт хийж буй харилцагчид болон Солонгосын ААН-үүдтэй хамтран ажилладаг бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, төслийн санхүүжилт авах боломжийг нээж өгсөн юм.

Тэгвэл 2014 оны 09-р сарын 15-ны өдөр энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд болон БНСУ-ын Экспорт Импорт банкны Дэд ерөнхийлөгч ноён Ки Саб Намнар шинэчлэн найруулсан экспортын худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор БНСУ-ын ААН-үүдтэй хамтран ажиллаж буй Голомт банкны харилцагчид болоод Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөрөнгө оруулалттай ААН-үүд бага зардлаар, урт хугацаанд, таатай нөхцөлөөр зээл авах юм.

БНСУ-ын Экспорт Импорт Банк нь 1976 онд байгуулагдсан Солонгосын төрийн өмчит банк бөгөөд 2013 оны байдлаар нийт активийнх нь хэмжээ 58,2 их наяд долларт хүрсэн, гадаадын улс орнуудад үзүүлсэн зээл, санхүүжилтийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг банк юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04