Зөвлөхөөр дамжуулан бизнесээ хэрхэн идэвхижүүлдэг вэ?
2014, 9 сарын 19. 15:450

Бизнес эрхлэгчийн хувьд амжилтанд хүрэхийн тулд хэн нэгэн хариуцлагатай хүн хэрэгтэй. Тэр хүн нь зөвлөх, сургагч эсвэл тодорхой байдлаар тайлагнадаг зөвлөх байгууллагын зөвлөх ч байж болно.

Энтрепренюр эсвэл Вистэйж гэх мэт зөвлөх компаниуд хувь хүмүүс дэмжлэг олж, асуудал шийдэж, ижил төстэй асуудалтай тулгардаг хүмүүс дунд зорилгодоо хүрч чадах орчныг бүрдүүлсэн байдаг. Багууд ахлах удирдагчдаа тодорхой зүйл, дүрэм журамд татан оролцуулахгүйгээр өсч хөгжих шилдэг аргыг ашигладаг.

Зөвлөх группын эрч хүч. Гүйцэтгэлийн хөгжлийн стандарт загвар бол үйл ажиллагаанд чиглэсэн загварт хүмүүсээ үр дүнтэй удирдагч болгоход нь сургах явдал юм. Компаниуд хүмүүсээ ажлын байрнаас гадуурх сургалтанд хамруулж, тэдгээр сургалт, семинарууд нь манлайллын ур чадварт нь нөлөө үзүүлнэ гэж найддаг. Үнэндээ бол оролцогч хүмүүс 7 хоногт урьдчилсан сургалтанд хамрагддаг.

Зөвлөх багууд манлайллын хөгжил, үүрэг хариуцлагын арга хэрэгслүүдийг бий болгож, гүйцэтгэх удирдлагын загварыг бий болгож байна. Эдгээр багуудын 8-15 удирдагчид суралцах, түгээх, зорилгодоо хүрэх, үүрэг хариуцлагыг бий болгох циклийг бий болгож байна.

Зөвлөх группуудээр дамжуулан ижил төрлийн салбар, хэмжээ бүхий байгууллага, бизнес эрхлэгчид харилцан зөвшилцөл хийж, янз бүрийн туршлага хуримтлуулж байж ч болох юм. Баг буюу группыг юу нэгтгэх нь чухал биш ч, мэргэжлийн түвшинд уулзаж, илүү сайжрах процессийг хөнгөвчилж байдаг.

Группт хувь хүмүүс мэргэжлийн болоод компанийг сайжруулах зорилгуудыг эрх тэгш хуваалцаж, ирээдүйг бүтээж байдаг. Эдгээр нээлттэй хэлэлцүүлгүүдээр итгэлцлийн орчинг ч бүрдүүлж болох юм. Гишүүд хувийн асуудлаас илүү томоохон асуудал, шийдэлд оролцсоноороо тааламжтай байх болно.

Гишүүд өөрсдийн зорилго, асуудлаа хуваалцаж, тусгай зорилтуудаа хуваалцаж болох юм. Гишүүд байгууллагын хэв загвар эсвэл гадаад зөвлөхийн шийдэлд нийцэхийн оронд хүн бүр өөрсдийн шийдэлд нийцэхэд нь туслах хэцүү асуултуудыг бие биенээсээ асуудаг. Өнгөрсөн хугацаанд энэхүү хамтын ажиллагааны цикл нь сайн сонсдог, үр дүнтэй сонсогч байх шилдэг удирдагчдыг бий болгох, асуудал шийдэх, зорилгодоо хүрэхэд чиглэгдсэн байдаг.

Багийн орчны үүрэг хариуцлага.Зорилго, амлалтанд хүрэхэд ганц нотолгоо байж болно. 10 нотолгоо байвал бүр сайн. Хэн ч бүрэн дүүрэн зорилгогүй хуралд оролцохыг хүсэхгүй шүү дээ. Мөн багийн гишүүд бие биенийхээ амжилтыг тэмдэглэж, эерэг байдлыг бий болгож, багийн орчныг сайжруулах хэрэгтэй.

Хувь хүмүүс хурал бүр дээр хэлэх үгээ үнэн зөвөөр нь хэлдэг. Тэд өөрсдийгөө багийн чухал хэсэг гэдгээ мэдрэх дуртай. Тэд үнэ цэнэтэй хүмүүсээс бахархал, сайшаал, магтаалыг хүлээн авах дуртай.

Зөвлөх группуудын багийн гишүүд гар барьж, дуу дуулж, бие биенээ магтах шаардлагагүй. Харин хариуцлагатай байх хэрэгтэй.

Хэрэв хэн нэгэн нь зорилгодоо хүрэхийн төлөө явж байгаа бол баг нь саад бэрхшээлийг нь тодорхойлж, шийдэл гарцыг санал болгож, тусалж болно. Энэхүү хамтын хүч, сайшаал магтаал, багаараа санал бодлоо уралдуулснаар бизнес эрхлэгчид бодит туршлагыг хуримтлуулж, мэргэжлийн хувьд тасралтгүй өсч хөгжиж чадна.

Ахлах удирдлагын түвшний бүхий л хүмүүс зөвлөх группүүдээс үр ашиг хүртэж болно. Зөвлөх группууд зөвхөн гүйцэтгэх удирдлагуудад шаардлагатай биш. Эдгээр группууд шинээр эхлүүлж байгаа бизнестэй адил биш бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгуулагын ахлах гүйцэтгэх шатны хүмүүст шаардлагагүй юм. Гишүүд манлайллын дахин давтагдашгүй асуудлуудыг ойлгож болно. Тэд эерэг ахиц дэвшил, асуудал шийдэх чадвар, утга учиртай байдлыг сайжруулах бүтэц, өөрчлөлтийг бий болгох саналуудыг санал болгож байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17