Дэлхий даяар iPhone 6-г худалдан авах хүмүүс дэлгүүрийн гадаа хоноод эхэлсэн билээ. Тэгвэл цагийн бүсийн давуу талаасаа болоод Австраличууд өнөө өглөө iPhone 6-г түрүүлэн гартаа барьж эхэлжээ. Сидней хотын төв дэх Apple-ын дэлгүүрээс хамгийн анхны iPhone 6-г технологийн сэдвээр блог бичдэг Дэвид Рахими, найз бүсгүй Жасмин Хуан нар авсан байна.