ГОЛОМТ БАНК “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ӨӨ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАЛАА
2014, 9 сарын 23. 12:090

Өндөр боловсролтой оюунлаг залуус эх орны ирээдүй билээ. Иймээс ч Голомт банк Монгол Улсад анх удаабизнесийн байгууллагуудаас санаачилж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутны тэтгэлэг”-т хөтөлбөрийг зарласнаас хойш 12 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1000 гаруй оюутанд тэтгэлэг олгож сайн сайхан ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийжээ.

Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан 100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шалгууруудыг хангасан байх ёстой.

Мөн нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх нь тэтгэлэгт хамрагдах нэг үндэслэл болох бөгөөд өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “МОНГОЛ ХҮНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссе бичиж ирүүлэх ажээ.

Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайт болон www.facebook.com болон Голомт банкны лавлах утас 1800-1646-аар холбогдож авахболомжтой. Бүртгэл 2014.10-р сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд холбогдох материалыг Голомт банкны төв оффисийн 1-р давхарт ажлын цагаар хүлээн авна.

Шилдэг 100 оюутны нэг нь та ч байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04