Илүү их амжилтанд хүрэхийг хүсч байна уу? Боломжуудыг сайн олж хар
2014, 9 сарын 24. 10:030

Та өдрийн турш юу хийдэг тухайгаа бодоод үз.

Ихэнх хүмүүсийн адил ажлын өдөр, 7 хоногууд тань хурал цуглаан, утасны дуудлага, и-мэйл,хийх ажлын жагсаалт, суурь үүрэг хариуцлагатай холбоотой асуудлаар дүүрэн байна уу?

Дээр нь гэнэтийн зүйлс, таны өмнөх зүйлстэй холбоотой асуудлууд тулгараад байна уу? Энэ мэт эмх цэгцгүй байдалд байсан ч та урагш ахиж, гайхалтай амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллаж байгаа байх.

Гэхдээ та зөв замаар явж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Та бүх боломжит нөөц, туршлагаа хамгийн сайнаар нь ашиглаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Та шинэ төлөв байдалд хүрэхийн тулд хүчин чармайлт гаргаагүй л бол мэдэж чаддаггүй аймшигтай зүйл гэж хэлж болно.

Ой модыг харахын тулд өмнөө байгаа саад бэрхшээлийг арилга.

Өнөөгийн бизнесийн ертөнц урьд хожид байгаагүйгээр өөрчлөгддөг болжээ. Эдгээр өөрчлөлтүүд сэтгэлгээний болон ажлын шинэ арга барил, шинэ аргачлал гэх мэт шинэ боломжуудыг гарган ирж байна. Гэхдээ энэхүү боломжийн давуу талыг хүртэхийн тулд таны өдөр тутмын үүрэг хариуцлагуудад тулгарч байгаа саад бэрхшээл “модыг” зайлуулснаар том зургийг харж чадна.

Бизнесийн алсын харааг сайжруулах 3 арга 

Бусдын туршлагаас суралц.Бизнес эрхлэгчийн дүр төрх гэдэг бол бүхэлдээ өөрийн гэсэн нууц гэж хэлж болно. Амжилтанд хүрэхэд дэмжлэг, нөөц шаардлагатай байдаг. Өөрчлөлт хурдан явагдаж байхад ижил төстэй асуудлуудыг шийдвэрлэсэн хүмүүсээс суралцах нь үнэ цэнэтэй. Мэдээж хэрэг томоохон хэмжээний амжилтанд хүрсэн хүмүүсээс үг сонсох нь үргэлж гайхалтай бөгөөд урам зориг хайрлаж байдаг билээ. Гэхдээ таньтай адил нөхцөл байдалд байгаа хүмүүстэй холбогдох нь ч бас чухал.

Идэвхитэй байдлаас завсарлага ав. Таньтай тулгардаг эрүүл мэнд, дүрэм журам, зохицуулалт, хүний нөөцийн менежмент гэх мэт зайлшгүй асуудлуудыг мэдэж, зохицуулах хэрэгтэй. Түүнчлэн олон улсын түвшинд зах зээлээ өргөжүүлэх гэж байгаа бол логистик, валют, татварын асуудлууд гэх мэт өсөлтийн төлөвлөгөөнөөс тань ч асуудлууд урган гарч болох юм. Эсвэл өөрийн үйлчилгээгээ Клауд технологи руу шилжүүлж байгаа бол аюулгүй байдлын менежмент гэх мэт асуудал тулгарч болно. Хэрэв та идэвхитэйгээр зохицуулж чадах юм бол эдгээр бүх асуудлыг зохицуулах амархан. Та маргааш хүрэх гэж байгаа зүйлийнхээ үндэс суурийг өнөөдөр тавь.

Ухаалгаар ажиллах арга замуудыг эрэлхийл. Өнөөгийн бизнес менежментийн арга хэрэгслүүд сэтгэл зовоосон асуудал биш болжээ. Таны бизнесийн процесс, гүйцэтгэл, харилцагч, ерөнхий үйл ажиллагааны талаарх өргөн хүрээний мэдээлэл, өгөгдөл гэдэг бол гүн гүнзгий баялаг гэж хэлж болно. Гэхдээ энэ боломжийн ихэнх хэсгийг ашиглаж чаддаггүй. Өөрт байгаа нөөцөө хэрхэн сайн ашиглах, хялбархан хэрэглэж болох арга хэрэгсэл, техникүүдийн талаар ойлголттой болж авах нь илүү үр дүнтэй ажиллах, ухаалаг шийдвэр гаргах эхний алхам гэж хэлж болно.

Таны өрсөлдөгчид ажлын шинэ арга замуудыг эрэлхийлж байна уу? Харин та?

Танайхтай адил сая сая бизнес менежментийн програм хангамж, үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг бэлтгэн нийлүүлэгч байгаа. Саяхан Сэйж хэмээх баг нэгэн чиглэлийг зарласан юм. Илүү их стратегийн заавар зөвлөмж хүсэх харилцагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдахад туслах санал хүсэлтүүд ч бас байв. Тэд харилцагчдад тулгардаг үндсэн асуудлууд, бизнесээ хэрхэн өргөжүүлэх, хэрхэн хурдтай бөгөөд итгэлтэй шийдвэр гаргах талаар зөвлөгөө өгч тусалдаг.

Сэйж багийнхан харилцагчдаа заавар зөвлөмжөөр хангахыг хүссэн ч дангаараа энэ бүхнийг хийж чадахгүй гэдгээ мэдсэн юм.

Төрөл бүрийн бизнес хурлууд

Сэйж багийнхан жижиг болон дунд бизнесүүдэд өөрсдийн боломжийг илүү сайн олж харахад нь тусалж, зөвлөгөө өгөхийн тулд жил тутам хурал зохион байгуулдаг. Энэ хуралд өнөөгийн бизнесийн амжилтанд хүрэхэд шаардагдах сэтгэлгээний манлайлал, агуулга, нөөцийг багтаадаг. Энэхүү дахин давтагдашгүй үйл ажиллагааны үр дүнд өнөөгийн бизнесийн үндсэн асуудлуудын талаарх яриа өрнөж, тэдгээрийг урагш ахиулах тусгай стратеги, арга хэрэгслүүд гарч ирдэг гэж хэлж болно. Бусад хурал уулзалтууд энэ мэт оролцогчдынхоо алсын хараа, төлөвлөлтөөс авахуулаад гүйцэтгэлд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдээгүй байдаг шүү дээ.

Сэйж багийн хуралд шилдэг илтгэгчид, гүн гүнзгий агуулга бүхий өргөн хүрээний сэдвээр мэргэшсэн экспертүүд, түнш мэргэжилтнүүд, хамт олоноролцдог.

Гайхамшигтай үнэ цэнэ бүхий алсын хараанд хөрөнгө оруул.

Сэйж багийнхан жил тутмын хурал уулзалтан дээрээ мэргэжилтнүүдийг гүн гүнзгий ойлголт, үзэл бодол, боломжит арга хэрэгслүүдийг гаргаж ирэхийн тулд аль болох олон хүн оролцуулахыг хүсдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02