Шилдэг ажилтнуудаа авч үлдэх менежерүүдэд зориулсан 5 зөвлөмж
2014, 10 сарын 1. 11:190

Хүмүүс ажлаасаа янз бүрийн шалтгааны улмаас гардаг – байршил өөрчлөгдсөн, дахин сургуульд сурах болсон, эсвэл өөр газар ажилд орохоор болсон гэх мэт. Ямартай ч энэ ньтаны бизнест өөр хэн нэгнийг сургаж, ажилд авах хүртэл хоосон ажлын байрыг нөхөх зэрэг ажилтны цалингийн 150 %-тай тэнцэхүйц зардлыг гаргадаг.

Ажлаасаа гарах өргөдөл өгөхдөө ажилтнуудын хэлдэг 2 үндсэн шалтгаан бол тэд ажилдаа сэтгэл хангалуун бус, сонирхолгүй байдаг гэсэн байна. Та тэднийг ажлаасаа гарахыг болиулж чадахгүй байж мэдэх ч ирээдүйд ийм зүйл давтагдахаас сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг авч чадна. 

Шилдэг ажилтнуудаа авч үлдэх 5 зөвлөмж:

1.Илүү том хүрээнд сэтгэх боломж олго. Хүмүүст хийж буй ажлынхаа ач холбогдлыг ойлгоход туслах нь илүү хүчтэй энгэйжмент, өөриймсөг байдлыг бий болгоход чиглэх урт удаан хугацааны үйл явц юм. Өөрийн алсын харааг өргөн цар хүрээ хамруулан, дахин давтан бусадтай хуваалц. Хэрэв танд алсын хараа бүхий мэдэгдэл байхгүй бол, ажилтнуудаасаа тусламж ав.

2.Шийдэл гаргахад оролцуул. Ажилтнуудаа шийдэл гаргах үйл явцад оролцуулснаар тэд шийдлийн нэг хэсэг нь болдог. Шилдэг ажилтнуудаа үргэлж шийдвэр гаргах үйл явцадоролцохыг хүсдэг.

3.Зөв чигт удирдан чиглүүл. Ажилтнууд нь байгууллагыг зөв чигт удирдан чиглүүлж байна гэж үзсэн цагт тэдэнд илүү их итгэл хүлээлгэдэг. Та шаардлагатай үед стратеги шийдвэрээ батлан нотолж чадах уу?

4.Бусдад ажлын хариуцлага хүлээлгэ. Цалгар наазгай ажилтнууд нь бусад шилдэг ажилтнуудын идэвхийг бууруулах хандлагатай байдаг. Тэдэнд үр бүтээмжийн асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаагаа харуулан, ажлын гүйцэтгэлээ сайжруулахад нь тусалж, зааварчилгаа өг.

5.Өндөр амжилтад хүрэгсдийн ажлыг үнэлж/шагнаж урамшуул. Зарим газруудад, ажилтнуудаа урамшуулахдаа тэдний нэр бүхий дурсгалын самбар гаргадаг. Ажилтнуудаа хэрхэн шагнах нь таны хийдэг ажлаас шалтгаална. Та юугаар шагнахаа хэрхэн мэдэх вэ? Ажилтнуудаасаа асуу.Ажилтнууд мөнгөнөөс илүүтэйгээр урам зориг өгөх тийм шагнал урамшуулал юу байж болох талаар бодоорой.

АЛБАН ЁСНЫ КОНТЕНТНИЙЛҮҮЛЭГЧ ДЭЙЛКАРНЕГИТРЭЙНИНГ® МОНГОЛ

БҮРТГҮҮЛЭХ - ЭНД дарж бүтгүүлнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02