Ажлын байран дахь амжилтаа ахиулах боломж
2014, 10 сарын 1. 14:160

1. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АМЖИЛТАА АХИУЛНА. – Мэдээлэл технологи хөгжсөн 21-р зуун хэмээн нэрлэдэг хэдий ч билний хоорондын амьд харилцаа үнэ цэнэтэй хэвээр байсаар байна. Тиймдээ ч бид өдөр тутамдаа өөрийн хийж байгаа ажлаа бусдад танилцуулж, ажилтнууд байгууллагынхаа удирдлагуудын өмнө, оюутнууд багш нар, ангийнхныхаа өмнө, захирлууд ажилчдынхаа өмнө гарч ярих хэрэгтэй болдог. Гэтэл олон хүнд энэ яриа бол ахиж дэвших боломж болох нь бүү хэл, асуудал үүсгэсэн том бэрхшээл болсон байдаг. Иймээс ажлын байран дах амжилтаа ахиулж, өсөн дэвжихийг хүсч байгаа л бол илтгэх ур чадварт зайлшгүй суралцах шаардлагатай.

2.ИЛТГЭХ УР ЧАДВАР БОЛ МАНЛАЙЛАГЧИЙН ЗЭВСЭГ- Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан удирдагчдаас тахир дутуу удирдагчид олон байсан. Гэхдээ тэдгээр удирдагчдийн дотроос хэлгүй удирдагч нэг ч байгаагүй байна. Яагаад гэвэл та бусдыг манлайлахын тулд илтгэх ур чадварт зайлшгүй суралцах ёстой.

3.ТАНИЛЫН ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ.- Илтгэх ур чадварт суралцсанаар та өөрийн танилын хүрээг нэмэгдүүлнэ. Олон хүний өмнө үг хэлж, бараа бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрөө танилцуулахаас гадна та өөрийгөө бас танилцуулна. Ингэснээр таныг зөв эерэг байдлаар хүлээн авч бахархан хүндэлж, ойртон нөхөрлөх хүмүүсийг тоо нэмэгдэнэ.

4.АЙДСАА ДАВАН ТУУЛНА. – Маш олон хүмүүс илтгэл, танилцуулга хийхдээ сандарч тэвдэн, түүнээсээ болж олон хүний өмнө үг хэлэхдээ айдастай байдаг. Энэ айдас нь насан туршид нь биднийг зовоох нь ч бий. Тиймээс олны өмнө үг хэлэх айдастай насан туршдаа хамт амьдарснаас өнөөдөр та энэ ур чадварт суралцаж бэрхшээл гэж бодож байгаа айдсаа эрхшээлдээ оруулах хэрэгтэй.

5.СЭТГЭЛЗҮЙН ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ. – Өнөөгийн нийгэмд хамгийн их байгаа зүйл бол уур бухимдал. Өөрийн дотор байгаа бүхнээ тэндээ хадгалж, хааяа нэг илэрхийлэхдээ бөөн хэл ам, хэрүүл тэмцэл гаргасаар эцэстээ эрүүл мэндээ хорлох нь олон. Харин өөрийгөө зөвөөр илэрхийлж, харилцааны ур чадварт сайтар суралцсан байх нь таныг эрүүл байхад тусална.

Дээрх 5 зайлшгүй шалтгааны улмаас та бид илтгэх ур чадварт зайлшгүй суралцах ёстой байна. Монголын Лектор төвөөс зохион байгуулдаг илтгэх ур чадварын РЕТОРИК сургалт 2014 оны 10 сарын 06-нд эхлэх сургалтандаа элсэлт авч байна 10 хоногийн хугацаанд амжилт бүтээж, амьдралдаа шинэ боломжийг нэвтрүүлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70101839, 70111839, 99049075-с лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28