Борлуулалтын хурлыг амжилттай болгох 6 нууц
2014, 10 сарын 1. 14:310

Борлуулалтын хурал бол борлуулалтын гайхалтай соёлыг бүрдүүлэх, багийн ур чадварыг бий блгох, тэднийг урамшуулах чухал бүрэлдэхүүн хэсэг, боломж билээ. Хэрэв та хурал бүр дээр өөрийн багтаа “тоглоомыг” сайжруулах, эерэг дэмжлэг, урамшууллыг бий болгох, урамшуулах зөвхөн нэг санаа, стратеги эсвэл тактик санал болгодог бол бүтээмж, борлуулалтын үр дүнг сайжрахыг харах болно.

Тэгвэл танай дараагийн борлуулалтын хурлыг үр дүнтэй болгох дараах 6 зөвлөмж бий:

1. Сэргээгчээр эхлүүл. Хурлаа яг цагтаа, жаахан хөгжилтэй байдлаар эхлүүл. Хурлыг хожимдуулахаас зайлсхийж, хэн нэг нягт нямбай, сайн хүнээ урамшуул.

Манай баг 7 хоногийн хурлаараа аар саар тоглоом тоглож, хөгжилтэй түүх ярьж, 7 хоногийн борлуулалтын онцгой зүйлсээ эсвэл дараа сарынхаа чиглэлийг хэлэлцдэг.

2. Энгийнээр үргэлжлүүл (K.I.S.S.). “Энэ зүйл хуралд хэрэгтэй юу эсвэл үүнийг хурлаас гадуур эсвэл ажлаас өмнө хийх боломжтой юу?” гэж үргэлж асуу.

Үүнийг дараах дөрвөн алхмаар энгийн байдлаар үргэлжлүүл. Хурал тань хурдан, зөв уур амьсгалыг бүрдүүлсэн, багийнхаа борлуулалтын үндсэн ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн, тодорхой хугацаагаар гишүүд үзэл бодлоо хуваалцах байдлаар хийгдэж байгаа эсэхийг бататгаарай.

3. Хувь хүнийг сайжруулах гурван дүрэмтэй бай. Хувь хүний хөгжлийн талаар ярилцахдаа сэдвүүд нь жижиг тухайн цаг үедээ чиглэсэн байгаа эсэхийг бататгаарай. Хувь хүний хөгжлийг бататгахын тулд борлуулалтын хурлыг хэт олон хийххэрэггүй. Цаг хугацаа нь тодорхой байх ,суралцах, ирээдүйд анхаарах гэх мэт амжилттай холбоотой төрөл бүрийн сэдвийг боловсруулах, хувь хүний асуудлыг хэзээ хурлаас гадуур ярихаа мэддэг байх хэрэгтэй.

4. Идэвхижүүл, бас урамшуул. Та багийн хурал бүрт идэвхижүүлэлтийг бий болгох ёстой. Борлуулалтын багт хэцүү асуудлууд тулгардаг бөгөөд тэднийг дэмжиж, үнэлэх хэрэгтэй. Энэ бол том бэлэг өгөх тухай асуудал биш боловч энгийн байдлаар “баярлалаа” гэж хэлэхэд ч гайхалтай утга учиртай байдаг.

Урамшууллыг гурван категорьт хуваадаг. Та тэднийг хөгжилтэй, өрсөлдөх чадвартай, багаар ажиллах чадвартай болгож эсвэл тэднийг дэмжиж ч болно.

5. Чадамжийн үйл ажиллагаа.Борлуулалтын хурал бүр багийн гишүүдийн ажлын ур чадварыг топ түвшинд байлгахад чиглэж, хөгжүүлж байх ёстой. Чадамжийн үйл ажиллагаа нь төлөвлөгөө гаргах, харилцаа холбоо, манлайлал, үйлчлүүлэгчдийн хурал, шийдлүүдийг танилцуулах гэх мэт үйл ажиллагаанууд байж болно. Чадамжийн үйл ажиллагаа гэдэг бол одоо байгаа ур чадварыг хөгжүүлэх замаар хурлын үнэ цэнийг бий болгох явдал юм.

6. Стандарт хэлэлцэх асуудал. Хэрэв та өөрийн гэсэн хэлбэрийг дагаж мөрддөг бол стандарт, тогтвортойбөгөөд дагаж мөрдөхөд хялбар байвал зохистой. Ингэснээр та хуралд бэлтгэх цагийг бодитоор бууруулж чадна. Хэлэлцэх асуудлаа бататгаж байснаар дахин давтагдахгүй, бүтээлч сегментүүдийг бий болгож чадна.

Манай борлуулалтын менежерүүд дээрх зургаан алхмуудыг хэрэгжүүлж хуралд бэлтгэх цагийг 10 минутаар бууруулж, өндөр үр дүнтэй хурлуудыг байнга зохион байгуулдаг болсон. Энэ нь таны цагийг зорилготой, тогтвортой зарцуулахад чиглэсэн бөгөөд борлуулалтын багийн бүтээмж болон ерөнхий үр дүнг ч сайжруулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00