Геологичийн ажлын байрны тодорхойлолт ба мэргэжлийн ур чадвар
2014, 10 сарын 2. 9:440

Геологичид хөрс шорооны дээжийг судалдаг.

Геологи нь гариг дэлхий, түүний материал, процесс болон бүтцүүдийг судалдаг шинжлэх ухаан юм. Геологичид газар, хөрс цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг, ямар процесс үйл явцууд тэрхүү өөрчлөлтөнд нөлөөлсөн бэ гэдгийг таньж мэдэхийн төлөө ажилладаг. Геологичид манай дэлхийн газар, хөрсний ирээдүйг ч ойлгоход хувь нэмэр оруулах судалгаануудыг хийдэг бөгөөд байгалын нөөц, байршлыг тодорхойлдог.

Ажлын байрны тодорхойлолт

Геологичид судалгаа хийж, дээж цуглуулж, лабораторийн шинжилгээ хийн үйлчлүүлэгч, ажил олгогчид болон судалгааны байгууллагад цуглуулсан мэдээлэл дээрээ тулгуурлан тайлан бэлтгэж өгдөг. Гео эрдэмтэд мэргэжлийн чиглэлд анхаарал хандуулж, газрын тос, байгаль орчин, геологийн инженерчлэлийн салбарт ажилладаг. Геологчдын үүрэг нь тэдний ажил олгогчид болон мэргэжлийн чиглэлийн хэрэгцээ шаардлагаас хамаараад өөр өөр байдаг. Жишээ нь, газрын тосны геологич нь газрын тосны компанид хайгуул хийх талбайг тодорхойлох, боломжит эрчим хүчний нөөцийн хэмжээг үнэлэх гэх мэт эзэмшсэн мэдлэгээ ашиглан ажиллах боломжтой. Геологичид ус, эрдэс баялаг, эрчим хүчний нөөц гэх мэт байгалийн нөөцийг тодорхойлохын тулд өрөмдлөгийн экспедиц болонагаарын зураг авалтаар өгөгдөл, мэдээлэл цуглуулдаг. Барилгын компаниуд болон барилгын инженерүүд барилгын талбай сонгохын тулд мэдээллээр хангагдах, тодорхой байршилд барилга барихын тулд зохистой мэдээлэл авах үүднээс геологичдыг ажиллуулах боломжтой юм. Судлаач геологичид хээрийн судалгаа шинжилгээний багууд болон тухайн салбарын бусад эрдэмтэдтэй хамтран ажиллаж газар, хөрсний бүтцийг судалдаг. Хөрсний бүтцийг судалснаар хөрсний түүхэн мэдээлэл болон хөрсний цаг хугацааны явц дахь өөрчлөлтүүдийн талаарх мэдээллээр хангагдах боломжтой байдаг.

Боловсрол

Геологич болоход дор хаяж тухайн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх хэрэгтэй. Ажил олгогчид судалгааны чиглэлээр болон багшийн орон тоонд бакалавраас дээш зэрэгтэй геологичдийг ихэвчлэн авч ажиллуулдаг. Газрын тосны геологочид тухайн салбарт шинээр ажилд орохын тулд бакалаврын зэрэгтэй байх боломжтой боловч ихэнх ажил олгогчид магистрын зэрэгтэй ажил горилогчдыг ажилд авдаг. Геологийн хөтөлбөрүүдэд ихэнхдээ туналт, ашигт малтмалын шинжлэх ухаан, бүтцийн геологи, физик, ахисан түвшний математик, хими болон нефтийн орд судлал гэх мэт хичээлүүд багтдаг. Геологийн оюутнууд инженер болон компьютерийн шинжлэх ухааны хичээлүүдийг судлах боломжтой.

Туршлага

Ажил олгогчид ихэнхдээ лабораторийн болон хээрийн судалгааны туршлагатай геологичдыг ажилд авдаг. Бакалавр болон бакалаврын дараах хөтөлбөрийн оюутнууд дадлага болон хээрийн судалгааны багт ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой. Хээрийн баг нь оюутнуудыг академик мэдлэгээ практикт ашиглах, дээж цуглуулах, туршлагатайгеологичидтой ажиллах боломжийг олгодог. Мөн зарим оюутнууд геологийн бакалаврын зэргээ авсны дараа ахисан түвшний мэдлэг эзэмшихийн тулд туслах судлаачаар ажилладаг. Шинээр ажилд орж байгаа геологичид техник технологи дээр ажиллаж сурахын тулд туршлагатай геологич нараас суралцаж, туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж болно. Туршлагатай болсон геологичид өөрсдийн судалгааны төслийн багийг удирдах боломжтой.

Ур чадвар

Геологичид тухайн салбарын техникийн мэдээллээр хангагдаагүй ажил олгогчид болон үйлчлүүлэгчдэд мэдээллээ танилцуулах аман харилцааны чадвартай байх хэрэгтэй. Мөн ажил олгогчид, үйлчлүүлэгчид болон тухайн салбарын эрдэмтдэд зориулж, мэргэжлийн тайлан мэдээ бэлтгэх бичгийн чадварыг эзэмших нь чухал. Мөн зарим албан тушаалуудад бодит судалгаа, туршилт хийхийн тулд хээрийн судалгаа хийх шаардлагатай байдаг. Геологичид мөн өгөгдлийн шинжилгээ, компьютер загварчлал болон дижитал зураглал хийх ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
2
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00