Үлгэр жишээ үзүүлж манлайлах 6 үндсэн алхам
2014, 10 сарын 3. 10:010

Манлайлал гэдэг бол нөлөөллийн тухай юм. Манлайллын үүрэгт өөрийгөө хэрхэн гаргаж ирэх нь таны эрх мэдлийг амжилттайгаар хөшүүрэгдэх чадварт нөлөөлж, бусдыг идэвхижүүлэхэд тусалдаг. Та хүмүүсийг өөрийн манлайлалд нэгдэхийг уриалдаг уу? Хэрэв тийм биш бол өөрийнхөө гүйцэтгэл, бусад дутагдалтай талаа үнэлэх талаар бодож үзээрэй.

Цөөн чухал зан төлөвүүд дээр анхаарч өөрийгөө бусдад хэрхэн мэдрүүлэх тал дээр томоохон өөрчлөлтийг та хийж чадна. Маш олон хүмүүс энэ асуудлыг хангалттай нухацтай авч үздэггүй бөгөөд үйл явц дунд дахь харилцаа холбоо, нэр хүнд, албан тушаалдаа хор хөнөөл учруулдаг. 

Идэвхитэй бай. Таны манлайллыг дагахад бусдыг уриалж, идэвхижүүлэхэд ёсзүйтэй, шилдэг байлгах дараах 6 алхам бий:

1. Давуу чанарын нягт нямбай стандарт бий болго.

Гарааны өндөр хүлээлтийг бий болгож, чухал хүчин зүйлийн босгыг өндөрсгө. Стандартыг бий болгох шилдэг арга бол өөртөө хүлээгдэж буй зан төлөвийг загварчлах явдал юм. Давуу чанараа харуул. Таны үйлдлүүд таны эргэн тойронд байгаа болон доор ажиллаж байгаа хүмүүст нөлөөлөх боломжтой үед дундыг баримтлагч байх хэрэггүй. Давуу чанараа харуулна гэдэг бол үр дүнтэй манлайлалд хүрэхэд чухал зүйл бөгөөд нөлөөллийг бий болгох үндэс суурь юм.

2. Амласан үр дүндээ хүр.

Чадварлаг манлайлалд үр дүнд хүрэх чадвар шаардагддаг. Хэрэв үр дүн чухал бол илтгэх чадвар багахан л нөлөө үзүүлж болох юм. Өнгөрсөн үеийн ялалт, гүйцэтгэлээ магтахын оронд одоогийн бодит үр дүнд анхаарал хандуул.

Стресс, дарамтаас зайлсхийх үүднээс ажил үүргүүдийг жижиг хэсгүүдэд хувааж зохион байгуул. Түүнийгээ дагаж мөрд.

Хэрэв төслүүдээ цаг хугацаанд нь чадварлагаар урагшлуулах шаардлагатай бол эксперт, мэргэжилтнүүдтэй уулз. Эцэст нь зөвхөн эцсийн үр дүнг авч үз. Шалтаг, шалтгаан тоочих хэрэггүй.

3. Хүмүүсийг үнэлж, харилцаа холбоогоо сайжруул.

Хүмүүстэй харилцах өндөр чанартай ур чадвартай байна гэдэг чадварлаг манлайлалд маш чухал. Сонсох, харилцаа холбоо, шийдвэр гаргах ур чадвараа хөгжүүл. Нээлттэй, шударга байж, шударга байдлыг баталгаажуул.

Таны ил тод байдал тодорхой үр дүнд хүрэх болно. Хэрэв та хүмүүстэй сайн харилцдаг бол дэмжлэг авч чадна. Хүмүүс болон харилцаа холбооны ач холбогдлыг сайжруулснаар та бусадтай бодитой бөгөөд утга учиртайгаар харилцах чадвараа сайжруулна.

4. Стратеги хамтын ажиллагааг дэмж.

Хамтын ажиллагаа гэдэг бол манлайллын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Хэрэв та өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх гэж байгаа бол энэ маш чухал. Тэдгээр хүмүүс тань хувь хүний хувьд хичнээн ухаантай байсан ч гэсэн бусадтайүр дүнтэй ажиллаж байна уу?

Хүмүүс хамтарч ажиллах үедээ өндөр чанар, илүү үр дүнтэй ажлуудыг хийж чаддаг. Эрүүл хамтын ажиллагааг дэмжих боломжуудыг бүрдүүл. Багийн ажил, ажлын байрны соёлын гайхалтай шинжийг бүрдүүл. Дарамт, шахалтыг бууруулж, ажилчдын дунд итгэлцлийг бий болгож, үр дүнтэй хувийн харилцаа холбоог сайжруул.

5. Зөрчил маргааныг хурдан бөгөөд үр дүнтэйгээр шийдвэрлэ.

Зөрчил маргааныг идэвхитэйгээр сайн шийдвэрлэ. Үндсэн манлайллын өрсөлдөх чадвар, зөрчил маргааныг шийдвэрлэнэ гэдэг бол ухаалаг оролцоог шаардах нарийн процесс юм. Санал зөрөлдөх явдал жам ёсны хувьд тохиолддог л зүйл. Гэхдээ байнгын дайсагнасан байдал байх ёсгүй.Зөрчил маргаан юм бүр дээр гардаг. Тиймээс шийдлийг хурдан бөгөөд үр дүнтэй гаргах нь таны манлайлах чадварыг эргэлзээгүйгээр сайжруулна.

6. Бусдыг чөлөөтэй хөгжүүлж, дэмж.

Мэргэжлийн хөгжил бол өсөлтийг хурдасгах гайхалтай механизм юм. Хүрэх зүйлээ өргөжүүлэхийн тулд өөрийн амлалтаа баталгаажуулж, багаа хөгжүүлэх үүднээс боломжуудыг эрэмбэл. Тухайн үйл явцыг стрессгүй байлгах үүднээс тодорхой цаг хугацаа, нөөцийг хуваарил. Жилийн турш тодорхой интервалаар өөрөө болон багаараа асуудал, дутагдлаа шийдвэрлэ. Дараа нь урам зоригийг бий болгож, тасралтгүй ахиц дэвшлийг дэмжих үүднээс идэвхитэй оролцоог баталгаажуулж, урамшуул.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41