Та өөрөө өөрийнхөө амжилтын нууц нь
2014, 10 сарын 3. 15:340

Таны амьдрал таны дасан зохицож байгаа үзэл бодол, философиор хэлбэржиж байдаг бөгөөд өөрийнхөө хэтийн төлөвийг өөрчилснөөр амьдрал болон бизнестээ өөрчлөлтийг хийж чадна. Бизнес эрхлэгч хүний хувьд амжилтанд хүрэхийн тулд өөрийн алсын хараа, хэтийн төлөвийг хурцлах арга замуудыг байнга эрэлхийлэх ёстой.    

Бизнесийн философич Жим Роны гайхалтай филосифиудын нэгнээс би суралцсан юм. Тэрээр дээр үед зохион байгуулж байсан семинар дээрээ “Та зах зээл дээр өөрийн гэсэн үнэ цэнийг гаргаж ирэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа. Хэрэв таны хүчин чармайлт үнэ цэнэгүй бол их мөнгө олж чадахгүй” гэж хэлж байсан юм.

Энэ дүрэм бидний ихэнхийнх нь хувьд сургуульд заалгадаг хичээл, хэвлэл мэдээллээс нийгэмд өгдөг мэдээллийн эсрэг зүйл байв. Хэрэв та энэхүү хүчирхэг философийг сайн ойлгож,өөрийн амьдралдаа хэрэгжүүлж чадвал бусдад байхгүй давуу талаа хөгжүүлж чадна.

Хүмүүс өөрсдийнх нь орлого тааруу байгаад ихэнхдээ эдийн засаг муу байна гэж гомдоллож, хийж байгаа ажлаа эсвэл засгийн газрыг буруутгаж зэмлэдэг. Үнэндээ буруутгаад байгаа зүйлс нь тэдний үнэ цэнэ эсвэл ур чадварыг тийм ч их сайжруулах нөлөө үзүүлдэггүй. Бидний хувьд ойлгох ёстой хатуу ч гэсэн бодит үнэн гэвэл “Таны хувьд зах зээл дээр ямар талаараа үнэ цэнэ, ач холбогдолтой вэ, ямар үнэ цэнийн хүлээлттэй байгаа вэ гэдгээрээ л орлого олж байдаг”.

Хэрэв хэн нэгэн бага цалинтай байгаа бол түүний зах зээлд гаргаж ирж байгаа үнэ цэнэ нь л тэр гэсэн үг. Яагаад зарим нь цагт 500 доллар олж байхад нь бусад нь 15 доллар олж байна вэ? Энэ бол маш энгийн зүйл. Яагаад гэвэл тухайн хүн зах зээл дээр бусдаас илүү үнэ цэнийг бий болгож байна.

Та зах зээл дээр илүү их үнэ цэнэтэй байх юм бол их мөнгө олж чадна. Бизнес эрхлэгчийн хувьд та илүү их үнэ цэнэтэй байх аргуудыг байнга эрэлхийлж байх хэрэгтэй. Та үүнийг хэр хурдан ойлгоно, хурдтай өөрчлөгдөж байгаа эдийн засагт тэр чинээгээрээ л хурдан урагшилна.

Үндсэн асуудал. Хийж байгаа ажил, тусгай албан тушаал дээр байсан цаг хугацаа хийж гүйцэтгэсэн ажлын үнэ цэнэ эсвэл тухайн ажилтны үнэ цэнийг нэмэгдүүлдэггүй.

Та маш олон хүмүүс “Би 20 жилийн туршлагатай. Тиймээс илүү цалин авах ёстой” гэж хэлж байхыг байнга сонсдог байх. Хэрэв тийм юм бол тухайн хүн яагаад нэг жилийн туршлагыг 20 удаа давтсаныхаа төлөө илүү их цалин авах ёстой гэж? Тэд ур чадвараа хурцалж, суралцах илүү сайн арга замуудыг эрэлхийлж, өөрсдийгөө тасралтгүй сайжруулаагүй л бол илүү үнэ цэнэтэй болохгүй шүү дээ.

Үнэ цэнийн баталгаа өндөр орлого болохоос нас биш юм. Та олон жил ажилласнаараа илүү үнэ цэнэтэй болохгүй. Илүү их мөнгө олохыг хүсдэг хүмүүс өөрсдийн бизнес, хэрэглэгчиддээ илүү их үнэ цэнийг л хүргэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчийн хувьд үүнийг ойлгож байгаа нөхцөлд илүү их орлого олж чадна.

Юун дээр анхаарах вэ?. Ажлаа хийдэг шигээ өөр дээрээ шаргуу ажиллахад суралц. Хэрэв та ажлаа шаргуу хийдэг бол амьдарч байна. Харин өөр дээрээ шаргуу ажиллаж байгаа бол та хувь тавиланг бүтээж байна гэсэн үг.”Жим Рон

Та эдийн засаг, компани, босс эсвэл нөхцөл байдлыг өөрчлөх хэрэггүй. Та өөр дээрээ л ажиллах хэрэгтэй. Та л өөрийгөө өөрчилбөл бүх зүйл дагаад өөрчлөгдөнө. Хэрэв та компаниа, арга тактикаа, стратегиа эсвэл зөвлөхөө өөрчлөөд байх юм“тогтмол хэмжигдэхүүн” болж байна гэсэн үг.

Өөрийгөө бусадтай харьцуулж, ялгарахын оронд илүү сайн хүн байхыг хичээ. Та өчигдөр байсан өөрөөсөө өнөөдөр илүү сайн хүн болсон байх хэрэгтэй.

Та зах зээл дээр үнэ цэнийг хэрхэн бий болгож байна вэ? Та хийж байгаа бүх зүйл дээрээ сайн болж болно. Та өөрийн зан төлөв, ур чадвар, бусдад өгч байгаа үнэт зүйлийг тогтвортой бий болгох үед “эдийн засгийн тоглоомд” маш хурдан урагшилна.

Өдөр тутам өсөлт бий болго. Өөрийн бизнес, ажил, хэрэглэгч, үйлчлүүлэгчид хүргэх үнэ цэнийг өсгөх ямар нэг зүйл хий. Орлогынхоо одоогийн түвшинг өөрчлөнө гэдэг тийм ч ярвигтай асуудал биш. Энгийнээр ойлгох юм бол та зах зээл дээр илүү их үнэ цэнийг санал болго л гэсэн үг.

Өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өрсөлдөөнд ялгарах боломжуудыг олоход туслах дараах зүйлсийг уншаарай.

Туршлага .Өөрийн салбарыг судал. Өрсөлдөгчдөөсөө суралц.

Бүтээмж . Та ямар зүйлийг хэр их хийж байна вэ?

Ашиг тус.Та хэрхэн хийж байна вэ? Юу хийж байна вэ?

Байгууллага/өсөлт. Та гар ажиллагаа, механик хөдөлмөрөөс өөрөөр ажлыг хэрхэн хийж байна вэ?.

Нөлөө . Бусад хүмүүсийг аливаа зүйл хийхэд нь ямар нөлөө үзүүлж байна вэ?

Алдар хүндийн статус. Та өөрийн зорилтот бүлэгт хэр сайн танигдсан бэ?

Нэр хүнд.Бусад хүн таны тухай юу мэдэх вэ? Юу бодож байна вэ?

Алсын хараа. Бусдын харж чадахгүй байгаа ямар зүйлийг харж байна вэ?

Хувийн зан чанар. Та бусдад хэрхэн хандаж, хэр сайн холбогддог вэ?

Хандлага.Таны өөртөө болон бусдад хандах хандлага.

Өөрийгөө ойлгож мэдэх. Өөрийн давуу тал болон юуг сайн хийдгээ таньж мэдэх.

Цогц үйл ажиллагааг удирдах.Та суралцаж болох хүмүүсээр хүрээлүүл. Та илүү өндөр түвшинд хүрэхээр амлалт өгөх үед амжилт гэдэг хязгааргүй зүйл гэдгийг мэдэх болно. Энэ бол дундаж хүн байх биш, өөрийнхөө эдийн засгийн сайн сайханд 100% хариуцлага хүлээх тухай юм. Илүү их үнэ цэнэтэй байх амлалт үүрэг хариуцлага хүлээ. Та гадаад нөхцөл байдлаас үл хамааран өөрийнхөө эдийн засгийг үргэлж хянаж байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41