Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн манлайллын хичээлүүд
2014, 10 сарын 6. 9:580

Apple-ийг Стив Жобсгүйгээр хэрхэн ажиллах байсныг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ хэн нэгнийг бодож эргэцүүлэхийг зогсоож чадахгүй шүү дээ. Технологийн эрдэмтэн Жон Дворак “Apple зарим талаараа Жон Вэйнгүй Жон Вэйн кино шиг болчихсон. Та хэн нэгэн байхгүй байгааг мэдэж байгаа биз дээ. Стив Жобсгүй Apple.” Гэжээ.

Тим Күүк Apple-ийн гүйцэтгэх захирлын албыг авах үед надад өөр бодол төрж байсан. “Apple дэлхий дээр хамгийн хүчирхэг, нөлөө бүхий технологийн компаний үндэс суурийг тавьж чадсан. Энэ бол дахин давтагдашгүй соёл боловч Стив Жобс өнгөрснийг бүтээсэн. Тэр байсан бол мэдээж өнөөг хүртэл ажиллах л байсан.”

Би Apple-ийн чадварлаг хамтран үндэслэгчтэй уулзаж “Сэтгэлгээний шинэ арга замыг төрүүлэх буюу Стив Жобсгүйгээр оршин тогтнох Apple-ийн соёл”-ын талаар ярилцсан юм.

Дотоод и-мэйлдээ Күүк энэ соёлдоо үнэнч үлдэх талаар дурдсан байлаа. Тэрээр “Apple өөрчлөгдөх гээгүй учраас таныг энэ тал дээр итгэлтэй байхыг хүсч байна” хэмээн бичсэн байв. Би Apple-ийн дахин давтагдашгүй дүрэм журам, үнэт зүйлийг хүндэлж, тэмдэглэдэг. Стив дэлхийн өөр хаана ч байхгүй компани, компаний соёлыг бүтээж чадсан бөгөөд тэд өөрсдийн ДНК болсон энэхүү соёлдоо үнэнч хэвээр байна.

Гэхдээ Apple-ийн шинэ захирал Тим Күүк ч маш их амжилтанд хүрч байгаа бөгөөд менежментийн багийнхан “Күүкийн амлалтыг үл харгалзан аливаа зүйлс өөрчлөгдөж байна” хэмээн ярьж байлаа. Тэд өөрчлөгдөх ёстой гэж хэлж байсныг мэднэ.

Үнэндээ бол аливаа зүйлс өөрчлөгдсөн. Гэхдээ Күүк компаний хувьд дахин давтагдашгүй зүйлийг хэвээр нь үлдээхийн зэрэгцээ Стив Жобсын хийж амжаагүй үнэт зүйл, хувь нэмрийг ч бас компанид оруулж байгаа билээ. Мөн Apple-ийнханд зориулж цаг мөч бүрт хүчирхэг хичээлүүдийг заахын зэрэгцээ гүйцэтгэх удирдлага болон бизнесийн удирдагч нарыг гаргаж ирж байна.

Алдаа гараагүй бол засах хэрэггүй. Күүкийг ажлаа хүлээн авах үед байгууллага бүхий л чиглэлээр зөв замаар явж байсан. Айконик брэнд туршигдаж байсан. Шинэлэг бүтээгдэхүүнүүд ч туршигдаж байсан. Өөр соёлыг ч бас турших хэрэгтэй байсан. Дахин давтагдашгүй менежментийн бүтцийг ч бас турших хэрэгтэй байв. Күүк хийх шаардлагагүй зүйлсийг хийгээгүй. Apple бол түүний тухай биш бүгээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгч, ажилчдын тухай юм.

Тайван бас итгэлтэй бай. Шинжээчид компани инновациа орхигдуулж, хувьцааны зах зээлийн үнэлгээ 200 тэрбум доллараар буурсан хэмээн ярьж байхад Күүк ердөө ч сандарч тэвдсэнгүй. Харин хувьцааг буцаан худалдан авах түүхэнд байгаагүй том худалдан авалт хийж, хувьцааны ногдол ашиг өсч, ханшийн харьцаа 7:1-д хүрсэн байв. Түүнчлэн тэр 7 хоногт өөрийнх нь болон багийнхных нь хүсэн хүлээж, итгэж найдаж байсан iPhone 6, Apple Watch болон Apple Pay бүтээгдэхүүнүүд нь амжилт, үр дүнд хүрч чадсан юм.

Өөрийгөө өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Би үүнийг байн байн л хэлдэг. Гэхдээ хамгийн хүчирхэг жишээ бол тодорхой зорилготой байх. Хэрэв хэн нэгэн гайхалтай хүн түүнтэй өрсөлдөх гэж байгаа бол түүнийг мэдрэх ёстой. Энэ бүхний эцэст түүний ах болон бусад хүмүүс Стив Жобс шиг байхыг хичээж байлаа. Гэхдээ Күүк энэ бүхнийг тэсвэрлэж чадсан. Үнэндээ бол хүмүүс хамелеон биш шүү дээ. Хэрэв та өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг өөрчлөх гэж оролдох нь эцэстээ өвчтэй амьтан шиг аашилж байгаа мэт харагдана. Энэ бол боломжгүй зүйл.

Та сайн бас өрсөлдөх чадвартай байж чадна. Күүк Валл Стрийт болон хэвлэл мэдээлүүдтэй эелдэг байж болох ч муугүй тоглогч байлаа. iOS-ийн захирал Скот Форстваллын үйлдэл менежментийн багт хор хөнөөл учруулж эхэлсэн бөгөөд Күүк түүний орон зайг эзэлж чадсан юм. Түүнчлэн тэр өрсөлдөгч болох Samsung болон Google-тэй үргэлжлүүлэн өрсөлдсөөр байв.

Эрсдэлтэй алхам хий. Гэхдээ ухаалаг сонголт хий. Өндөр амжилттай компаниудын захирлуудын гаргадаг хоёр том алдаа бол хүрсэн зүйлдээ санаа амрах, эрсдэл хийхээ болих эсвэл мега нэгдэл хийх гэх мэт стратегийн хувьд тэнэг эрсдэл хийх явдал юм. Күүк энэ бүгдийн алийг нь ч хийгээгүй. Гэхдээ тэр Apple-ийн ухаалаг цаг, жижиглэн худалдааны шинэ бүтээгдэхүүнүүдээ ухуулан таниулахын тулд Yves St. Laurent-ийн гүйцэтгэх захирал Паул Денев, Burberry-ийн гүйцэтгэх захирал Анжела Ахрендс гэх мэт загварын хэд хэдэн мэргэжилтнүүдийг авч ажиллуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26