Дараах 6 зарчмыг баримтлан бүтээлч ажилчиддаа зориулж шилдэг орчныг бүрдүүлээрэй
2014, 10 сарын 7. 10:110

Бизнес эрхлэгчид бүтээлч ажилчид компаний санхүүгийн гүйцэтгэлд нөлөө үзүүлдэг гэж их боддог. Энэ хандлага нь борлуулалт болон бизнесийн амжилтыг жолоодох бүтээмжийн зөв менежмент болон бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүний шинэчлэлийн хоорон дахь уялдаа холбоог орхигдуулдаг.

Би бол компаний үндэслэгч, гүйцэтгэх захирал бас үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй. Би бүтээлч ажилчдын шинэчлэл,инноваци нь бодит үр дүнд хүргэдэг гэдэгт итгэдэг. Apple гэх мэт компаниуд бүтээлч ажилчиддаа зөв орчныг бүрдүүлж өгснөөр ихээхэн амжилтанд хүрч чадсан байдаг. Тэдний хүчин чармайлт, чухал нээлт нь гайхалтай бүтээгдэхүүн гаргах, бизнесийн амжилтанд хүрэхэд нөлөөлдөг.

Тэгвэл компани дизайнер болон бусад бүтээлч ажилчиддаа хэрхэн зөв орчныг нь бүрдүүлэх вэ? Хамгийн чухал зүйл нь тэдний хүсэл тэмүүлэл, ур чадварыг компаний алсын хараа, эрхэм зорилгод хэрхэн нэгтгэх вэ гэдгийг ойлгох явдал юм. Энэ асуудал үргэлж хэцүү байдаг. Нэн ялангуяа компани дизайны шинэчлэл нь хэрэглэгчдийг гайхашруулах бүтээгдэхүүн гаргаж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэдэгт итгэдэг компаний хувьд хэцүү.

Би дараах зургаан зарчмыг бүтээлч багаа удирдах, тэдний сайн хийсэн ажлыг бизнесийн үр ашиг болгохдоо ашигладаг.

1. Бүтээлч байдал, шинэчлэлийг компаний анхаарлын төвд оруул. Бүтээлч хэлтсийн гадуур ажиллаж байгаа компаний бусад ажилчид ч бас бүтээлч байдал болон шинэчлэл нь компаний нэн тэргүүний зорилт гэдгийг мэдэх хэрэгтэй. Топ менежментийн багт байгаа хүн бүр дизайны аварга эсэхийг бататгаарай.

BDI бол бидний үндсэн 5 үнэт зүйлийн дизайнд чиглэсэн нэг хэсэг нь юм. Компани үндсэн үнэт зүйлээ дагаж мөрдсөнөөр маш олон зөв шийдвэрүүд гаргах бөгөөд үүнээс үүдэн гайхалтай дизайныг ч гарган авч чадна. Үүрэг хариуцлага, амлалтгүйгээр компаниуд гайхалтай дизайн, шиэчлэлтэнд хүрч чаддаггүй шүү дээ.

2. Шинэчлэгч нарт ажлаа хийхэд нь шаардлагатай зүйлсийг нь өг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дизайнер, бүтээлч ажилчдыг дэмжих, тэдний хүсэл тэмүүлэлд хүрэхэд нь туслах зөв тоног төхөөрөмж, ажилчдад мөнгө зарцуул гэсэн үг. Хүмүүс ажлаа хийхэд зөвхөн компьютер, програм хангамж, дэмжлэг үзүүлэх зөв баг хэрэгтэй байдаг шиг бүтээлч ажилчдад ч бас тодорхой тоног төхөөрөмж болон дэмжлэг үзүүлэх баг хэрэгтэй.

Энэ нь үнэтэй байж болох ч ирээдүйн бизнест хөрөнгө оруулж байгаа гайхалтай хөрөнгө оруулалт юм.

3. Бүтээлч багууддаа оффисийн хүрээнээс гадуур бодож, сэтгэх эрх чөлөөг нь олго. Шинэ бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнийг шинэчлэх ихэнх гайхалтай санаанууд зөвхөн оффисийн дөрвөн хананы дунд гардаггүй. Тиймээс багаа шинэчлэл хийхэд зөвхөн тэнд байлгах гэж хязгаарлах хэрэггүй. Тэд хувийн амьдралаасаа ч бас шинэ санаа эрэлхийлэхийг нь дэмж.

Бүтээгдэхүүнийг шинэчлэх шилдэг санаануудын зарим нь бүтээлч ажилчдын хувийн хүсэл тэмүүллээс урган гарч ирдэг.

4. Бүтээлч баг бизнесийн бусад онцлог шинжид тохирч байгаа эсэхийг бататгаад энэ бүгд хамтдаа хэрхэн гарч ирэхийг хар. Бид дизайнеруудаа үйлдвэр лүүгээ томилсноор, тэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн талаар ойлголттой болж, өөрсдийн санаа үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байгааг хардаг. Түүнчлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд юу хийх шаардлагатай вэ гэдгийг илүү сайн ойлгодог. Энэ нь тэднийг илүү сайн дизайнер, бүтээлч ажилчид болоход тусалдаг.

5. Чиг хандлагын тэргүүнд байх ухаалаг удирдагч бай. Орчин үеийнх биш “Хуучиршгүй бай”. Өөрийн шинэ бүтээгдэхүүн, дизайны шинэчлэл дээрээ тулгуурлан өнөө үед моод болж байгаа дизайны зарчмуудыг эрэлхийлж, хэзээ ч хоцрогдохгүй стилийг гаргаж ир. Салбарынхаа тэргүүн эгнээнд байж, хэрэглэгчдээ хадгална гэдэг хэцүү.

6. Үргэлж хүлээн зөвшөөр. Өөрийн ур чадвар болон хувь нэмрээ хүлээн зөвшөөрүүлэхгүй байхаас илүү ёс суртахуунгүй зүйл байхгүй. Эсрэгээр нь өөрийн нэрээ шинэ дизайн, шинэчлэлийн ажлаас харахад сэтгэл хөдөлдөг шүү дээ.

Бүтээлч ажилчдынхаа амжилтыг нэрээр нь тэмдэглэ. Үүнд ямар ч зардал гарахгүй бөгөөд бүтээлч ажилчдыг шаргуу ажиллахад идэвхижүүлдэг. Тэд ялбал, бизнес ч бас ялна.

Эдгээр зарчмууд эн тэргүүний зүйл биш боловч бүтээлч оюун санааны бизнесийн үнэ цэнийг таниулах, бүтээлч ажилчдыг компаний эн тэргүүний зорилт болгох хандлага, хэтийн төлөвийг шаарддаг. Зарим гүйцэтгэх удирдлагуудын хувьд итгэж найдахгүй байж болох ч миний бизнесийн амжилтын 30 жилд энэ маш чухал зүйл байсаар ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41