Мэргэжлийн нэр хүндээ өсгөх 5 арга зам
2014, 10 сарын 9. 15:370

Дараах энгийн стратегиудыг баримтлан мэргэжлийн нэр хүндээ бататгах боломжтой.

Ирээдүйн амжилтандаа хүрэхийн тулд харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн санал бодлоо илэрхийлэх, түүнд голлох үүрэг гүйцэтгэхэд ямар нэг нууц байхгүй шүү дээ. Манай дэлхий ертөнц улам л харилцаа, холбоотой болж, та хаана ч байсан мэргэжлийн нэр хүнд таныг дагаж явдаг учраас хүмүүс таныг хэрхэн харж, ойлгож байна вэ гэдэг дээр нөлөө үзүүлэх, өөрийн ур чадвараа шүүмжлэх, түүнийхээ дагуу боломжийг ашиглах үүд хаалга нээгдэж байна. Мэргэжлийн нэр хүндээ өсгөх дараах энгийн аргууд бий.

Хамт олныхоо төлөө нэг алхам илүү бай.

Бид хэр завгүй байна вэ,хэр их зүйл хийх хэрэгтэй байна вэ, тэдгээрийг хийхэд хэр их цаг хугацаа зарцуулах вэгэдгийг бодохамархан. Гэхдээ хийх ажлын жагсаалтаа харахын оронд таныг доош нь чангааж байгаа зүйл дээрээ анхаарал хандуулж, өөрийнхөө хийж байгаа ажлаасаа завсарлага авч, хамт олондоо туслахын тулд юуг бодитоор хийж болох вэ гэдгээ харах хэрэгтэй. Үүнд нэг ихцаг гарахгүй бөгөөдбагийн тоглогчийн хувьд өөрийн нэр хүндээ бэхжүүлж, ажлын сайн харилцааг бий болгоход тустай. Мэргэжлийн нэр хүндийг бий болгоно гэдэг дахин давтагддаг үйл явц учраас жижигхэн алхам ч томоохон эерэг өөрчлөлтийг авчирч чадна гэдгийг санаарай.

Өөрийн нуруун дээр байгаа ажлаа хийж гүйц.

Бодит байдал дээр та бүх ажлаа цагт нь хийж дуусгадаг бол ямар ч асуудалгүй. Гэхдээ бидний ихэнхийнх нь хувьдсайтар боловсруулсан төлөвлөгөөнд үе үе саад бэрхшээл тулгардаг. Цаг хугацаа алддаг боловч та ажлуудаа аль болох хурдан хийж дуусгадаг хүн болохыг хүсч байгаа. Үр дүнтэй ажилладаг хүмүүс нэн ялангуяа бусад хүмүүст нөлөө үзүүлэхүйц, хойшлуулсан ажлуудаа хийж гүйцээх цаг гаргадаг. Тэд өөрсдийн амлалтаа биелүүлэхийн төлөө ажилладаг бөгөөд хэрэв хийж чадаагүй бол учир шалтгаанаа тодорхой илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх цаг хугацааг товлодог.

Санал бодлоо хуваалц.

Хамт олондоо төсөлд тусалсанд нь талархал илэрхийлж, LinkedIn дээр тайлбар бичих, тайлбар өгөх зэрэг нь урт хугацаанд амжилтанд хүргэх жижигхэнүйл хөдлөл юм. Заримдаа хамт олондоо тайлбар өгөх нь эвгүй ч та тэднийг үнэлж, ажлыг нь хүндэлж байгаагаа харуулах тал дээр идэвхитэй байх хэрэгтэй. Тэд таны цахим профайлд эргээд таатай хандах төдийгүй таны сайшаал магтаалыг үнэлж, ирээдүйд хамран ажиллах боломжийг ч нээж болох юм. Хэрэв та нээлттэй байх тал дээр /ахлах удирдлагын хувьд/хуучинсаг үзэлтэй болсайн зүйл. Та хүмүүст тайлбар өгөх, санал бодлоо хуваалцах дуртай гэдгээ мэдэгдэж болно. Түүнчлэн ганцаарчилсан харилцан яриа өрнүүлж ч болно. Энэ нь та хоёрын дунд байгаа ханыг нурааж, сайн хийсэн ажлаа бататгах боломжийг олгоно.

Бүтээлч ярианд сөрөг яриаг оруулахгүй байхыг хичээ.

Хүнд хэцүү төсөл хэрэгжүүлэх үедтүүнийг няцаах, урмыг мохоох хор хөнөөлтэй яриа өрнүүлэх амархан. Гэхдээ сөрөг яриа нь ажилчдын урам зоригийг мохоож, ахиц дэвшилд саад учруулдаг. Элдэв дуулиан, хов жив гэхээсээ илүү яриаг илүү бүтээлч болгоход чиглүүл. Багийнхаа хяналт, нөлөөлөлд болохгүй байгаа зүйлс дээр анхаарал хандуулж, аливаа зүйлсийг аль болох эерэг байдлаар хянах хэрэгтэй. Нэмж хэлэхэд өөрийн чиглэл, анхаарал хандуулж байгаа зүйлсээ зарласнаар танай хамт олон ирээдүйн төслүүдийн манлайлалд итгэж найдаж эхэлдэг. Менежерүүд таны хөгжүүлж буй манлайллын боломжийг харах бөгөөд ирээдүйд тохиолдох шинэ боломжуудад чиглэгдсэн дотоод нөлөө нэмэгдэнэ.

Салбарынхаа бүлэг, группт элс.

Заримдаа та ямар нэг зүйлийг шинээр хийж эхлэх үед салбарын бүлгүүдийн хийсэн хөрөнгө оруулалтыг үл тоомсорлох, шүүмжлэх амархан байдаг. Гэхдээ та өөрийгөө батлан харуулсныхаа дараа хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Эсрэгээр бид туршлагатай мэргэжилтнүүдтэй адил суралцах, туршлагаа хуваалцах, итгэлтэй, найдвартай шинэ харилцаа холбоо үүсгэхийн үр ашгийг орхигдуулдаг. Салбарынхаа ассоциаци, холбоонд нэгдэх хүчин чармайлт гарга. Хурал цуглаанд оролцож, боломжтой үедээ салбарынхаа онлайн форум хэлэлцүүлэгт хамрагд. Нэмж хэлэхэд өөрийн салбарын шинэ шинэлэг санаа, өсч хөгжиж байгаа мэргэжилтнүүд,салбарын дуу хоолойг судалснаар өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх итгэлтэй байдлыг бататгаж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26