Хэрхэн мэдлэг, үйлдлээрээ манлайлах вэ?
2014, 10 сарын 10. 14:370

Бидний ажил хийх аргын талаар асуух үед бид ихэнхдээ өөрсдийн итгэж найддаг зарчмын талаар бодож эхэлдэг. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд надтай хамт ажилладаг байсан хүмүүсээс миний ажил хийх аргын талаар ямар бодолтой байгааг асууж болох байх. Би өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд янз бүрийн төслүүд дээр хамт ажилласан хүмүүсээс тайлбар өгөхийг хүссэн.

Тэдний тайлбар нь юу вэ гэвэл Энэтхэгийн философийг суралцах чухал арга болох амьдралын зорилгын нэгээхэн хэсэг бол өөрийгөө таньж мэдэх явдал байв. Энэ философи ньажил, амьдрал аль алинд нь хэрэгцээтэй үнэт зүйлийн төв болсон Энэтхэгийн эртний соёл болох Гяана (мэдлэг), Карма(Үйлдэл) болон Бхаки(хүсэл тэмүүлэл ба анхаарал ) гэсэн үзлүүдэд суурилдаг. .

Би бусадтай ярилцдаг уу? Миний эргэн тойронд байгаа хүмүүс миний үнэт зүйлээр амьдарсан уу? Би өөрийнхөө болон өөр бусад янз бүрийн үнэт зүйлсийг хэрэгжүүлсэн үү? Би хамт олонтойгоо төдийгүй үе тэнгийнхэнтэйгээ юу хийж болох вэ? Би амжилт, бүтэлгүйтэл аль алиныг нь хүлээн авч чадах уу? Би хүмүүсийн дунд юу хийж чадсан бэ? Би өөрийнхөө мэдлэгийг сайжруулж, түүнд анхаарал хандуулж чадаж байна уу?

Сошиал медиа болон дижитал технологи аливаа зүйлсийг хурдтай болгосон. Би сургууль, коллеж, их сургуулийн нэг ангийнхан, тэнхмийн эрхлэгч, тэтгэвэрт гарсан багш нар, ажлын хамт олон, стратегийн түнш, уран бүтээлч, бүчигжид, хөгжимчид, хүнсний мэргэжилтнүүд, эрдэмтэд, сэтгэлгээний болон бизнесийн удирдагчдаас 25 хүн сонгоод өөрийнхөө асуултыг асуусан юм. Би тэдний хурдан хариу өгч байгааг хараад гайхаж байлаа. Тэд ухаалаг утас, дуу хураагч ашиглаад дуу хоолойгоороо тэмдэглэл хөтлөөд интернэтэд тавьсан байв. Тэдгээр үгс бол миний ажлыг хэрхэн хийдэг талаарх тэдний бодлыг илэрхийлж байлаа.

1.Эргэлзсэн үедээ өөр дотроо байгаа сэтгэл гутралыг арилга. Эерэг бай. Урагш ахь. Өнөө үед дэлхий ертөнц улам л хурдтай болж байна. Амжилт, бүтэлгүйтэл, баяр хөөр, гуниг бидэнд тохиолдож л байдаг. Киплинг өөрийн бичсэн яруу найрагтаа “Ялалт амжилт, гай зовлонг байдаг л зүйл мэт яг адилхан хүлээн авч, ханд” гэсэн байдаг. Миний ээж надад “Сэтгэл санаагаар унахаа боль. Тэр бүгдийг зүгээр л арилга. Урагш ахь, эерэг бай. Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгдэж байдаг юм” гэж үргэлж захидаг байлаа.

2.Аливаа зүйлийг сайн хий. Өөрчлөлт хий. Дэлхий ертөнцийг илүү баяр баясгалантай, эрүүл, сайхан болгоход хувь нэмэр оруул.

Нэг өдөр хөх гутал, цагаан сари өмссөн нэг жижигхэн эмэгтэй манай эмнэлгийн хаалгаар орж ирлээ. Түүний царай миний урьд өмнө харж байгаагүй үзэсгэлэнтэй царай байв.Надад түүний бичсэн нэг ном бий. Номонд бичигдсэн түүний үгс миний ажлыг үргэлж урамшуулж байдаг. Өрөвч, сайхан сэтгэлтэй хүмүүс таньд илүү их анхаарал тавьж, урамшуулах боломж олго. Тереза эхийн хэлснээр “Хайраар хийсэн ажил минь энх тайвныг бий болгодог” гэсэн үг байдаг.

3.Мэдлэгээ сайжруул. Мэдлэг эзэмшихэд өөрийгөө зориул. Тодорхой салбарт онцгой ур чадвар, мэдлэгээ хөгжүүл. Ямар нэг шинэ зүйлийг хийж, шинэ субъектыг ойлгохыг хичээ. Өнөөгийн дэлхийн ертөнцөд урлаг, шинжлэх ухаан, философи, түүх, компьютерийн шинжлэх ухаан гэх мэт олон шинжлэх ухаанаас мэдлэгийн урсгал бий болж байна.

4.Шинжлэх ухаан бол орчлон ертөнц хэрхэн ажиллаж байдгийг ойлгож, аливаа зүйлсийг гүн гүнзгий харах арга хэлбэр юм. Мэдлэгийг ашиглан үйлдэл(Карма) хийх нь чухал.

Шинжлэх ухаан хүний бие эсвэл байгалийг илүү гүн гүнзгий харж, ойлгоход тусалдаг. Хорт хавдар болон архаг өвчнүүдийг анагаах эм бидэнд байхгүй байгаа ч тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт энэ салбарт орсоор л байна. Машин үйлдвэрлэлийн хоёр дахь үе шатанд мэдлэг хоёр дахин нэмэгдэж, хурд хэд дахин нэмэгдсэн ч ганцхан хязгаарлагдмал зүйл нь хүний оюун ухаан энэхүү мэдлэгийг хэрхэн ойлгож, үйлдэл болгох вэ гэдэг л байна. Инноваци, шинэ зүйлд итгэ. Шаргуу ажиллаж, эрэл хайгуул хийсний эцэст та зорилгодоо хүрэх болно.

5.Оюун санаа, сүнслэг түвшин болон сэтгэл хангалуун, баяр хөөртэй амьдрахад туслах ведануудын талаар гүнзгий ойлголттой бол. Өөрийнхөө үнэт зүйлийг хийж байгаа бүх зүйлдээ ашигла. Веда бол эртний Энэтхэгийн философийн эх бичвэр сурах бичиг юм. Энэ сурах бичиг нь 3500 жилийн турш хадгалагдаж ирсэн бөгөөд ажил, амьдралын талаарх маш олон чухал хичээлүүдийг багтаасан байдаг. Тэдгээр хичээлүүдэд уур бухимдал, санаа зовнил, стресс, сөрөг бодлоос ангид байх нууцууд болон гадаад хүчин зүйлсээс илүү өөрийнхөө дотор байгаа жинхэнэ аз жаргалыг олж нээх тухай дурдсан байдаг. Та юунд ч итгэдэг бай, үнэт зүйлд суурилсан амьдрал гэдэг бол сайхан амьдрал юм.

6.Дэвжин дээшлэх түншлэлийг бий болго. Бүх соёлыг хүндэтгэ. Сур сур, үргэлж сур. Бүтээлч бай. Баг эсвэл түншлэлийн хүч гэдэг бол ганц хүний хүчээс илүү байдаг. Хүмүүсийн олон янз байдал, бүх соёлыг хүндэтгэснээр асуудалд илүү сайн шийдэл, хариултыг гаргахад тустай. Шинэ хоол хүнс, хэл соёл, амьдралын арга замуудаас суралцах нь таны амьдралыг баяжуулж байдаг.Бүтээлч байснаар үнэт зүйлийг бий болгох шийдвэртэй үйлдэл хийхэд туслах бөгөөд үүнгүйгээр оюун санааны шинэ эринд хэн ч орж чадахгүй болов уу.

7.Үнэт зүйлд суурилсан гайхалтай төлөвлөгөө болосвруул. Хийх зүйлсийг дэлгэрэнгүй төлөвлөж, дараа нь түүнийгээ хэрэгжүүл. Хэдийгээр та богино хугацаанд амжилт олохгүй байгаа ч “том зураг”-ийг харах үед урагш ахихад хялбархан болдог. Нэг профессор манай ангид хичээл зааж байхдаа “Бурхан бүгдийг нарийвчлан хийдэг” гэж хэлж байсан. Нягт нямбай төлөвлөх нь төлөвлөгөөг гүйцэтгэхэд ч тустай. Таны замд таарч байгаа саад бэрхшээлүүд таныг эргээд зөв замдаа ороход ч тусалж болно.

8.Үнэт зүйлийг тайлбарлахын тулд урлагийг ашигла. Төлөв төвшин бас итгэл үнэмшилтэй бай. Зөвхөн урлагт анхаарах хэрэггүй. Уран бүтээлч эрхэм сайхныг бүтээж байдаг шүү дээ.

Харвардын бизнесийн сургуулийнДин Нитин Нориа“Үнэт зүйлсийг хөгжим, түүх, театр болон бусад бүтээлч арга хэлбэрийг ашиглан уран сайхны аргаар тайлбарлах хэрэгтэй“ хэмээн бичсэн байдаг. Энэ төрлийн итгүүлэн үнэмшүүлэх арга нь аятайхан бас ид шидтэй байдаг. Уран бүтээлчид хүмүүсийн ухамсарт нөлөөлж, сайн сайхан зүйлийг бүтээж чаддаг.

9.Хийж байгаа бүх зүйлдээ бүтээлч бай. Өөрийнхөө төсөөллийг ашигла. Бүтээлч байдалөөрчлөлтийг бий болгож,урам зориг өгч байдаг. Бүтээлч байдал гэдэг бол зөвхөн уран бүтээлчдэд хамаатай зүйл биш бөгөөд бид үүнийг өдөр тутмын ажил, салбартаа хэрэгжүүлж болно. Бүтээлч байдал хүмүүст урам зориг өгч, урагш ахихад нөлөөлдөг бөгөөд зорилгодоо хүрэхэд ч тусалдаг.

10.Хийж байгаа бүх зүйлээ баяр хөөртэйгөөр хий. Бүх зүйлээс сайн сайхан, баяр хөөрийг олж хардаг бай. Цэцэг навч дэлгэрч, энх тайван, эв найрамдлыг бий болгож байдаг шиг хошин, хөгжилтэй байдлыг ашигла.

Өдөр тутмын ажил ч бай, хийж байгаа бүх зүйлдээ баяр хөөртэй ханд. “Амьдрал анхаарч, анзаарах зүйлсээр дүүрэн. Бидэнд зүгээр л хараад, гөлрөөд байх цаг хугацаа байхгүй” хэмээн яруу найрагч Виллиам Дэвис дурджээ. Хошин шог, хөгжилтэй байдал бол амьдралын нэгээхэн хэсэг юм.

11.Хоол хийнэ гэдэг бол гайхалтай урлаг. Хийж байгаа хоол бүртээ хайраа шингээ. Эрүүл мэнд, сайн сайхан байдал хамтдаа байдаг. Сайн хоол хүнс бол хүн төрөлхтний зорилго гэсэн үг.

Хайраа шингээж хоол хийх урлаг уулыг өргөхөд ч нөлөөлж мэднэ. Маш олон шашнаас “өлсгөлөн” хүмүүс гайхалтай сайн чанарыг олж авсан байдаг. Хоолыг бусдад үйлчлэх буюу севаг ашиглан хийснээр үнэхээр сэтгэл хангалууд болгодог.

12.Эмэгтэй хүмүүст хүч чадал, өрөвч сэтгэл аль аль нь байдаг. Удирдагч бай.

Зураач Жэмини Рой хэдхэн зураасаар нэг зураг зурсан байдаг. Тэр шулуун зураасаар эмэгтэй хүний нурууг, хөнгөхөн үл мэдэгдэх төдий зурсан зураасаар хүч чадал, өрөвч сэтгэлийг нь илэрхийлж зурсан байдаг. Эдгээр онцлог шинж эмэгтэй хүнд байдаг бөгөөд гайхалтай удирдагч болоход ч нөлөөлдөг.

13.“Од “ хүмүүстэй холбогд. Бүх талын боломжийг ашигла. Өөрчлөлт хий.

Гайхалтай хичээл зүтгэл, хүч шаардсан ажлыг дан ганц хүн хийхэд бэрх. Хэдий та хүмүүстэй хамтдаа ажиллахад гайхамшигтай мэдлэгтэй байсан ч гэсэн хэцүү. Дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгохын төлөө хүн бүр бодож байгаа зүйл нь хэдий жижигхэн байсан ч хамаагүй өөрчлөлтийг хийх боломжтой юм. Рамаяана туульд аварга гүүр барих зорилт тавьсан байдаг шиг хүн бүр тэрхүү “гүүр” барих ажилд хувь нэмэр оруулж чадна.

Эцэст нь хэлэхэд, Гяана (Мэдлэг), Карма (Үйлдэл) болон Бхаки (өрөвч сэтгэл ба анхаарал халамж)-ийн үнэт зүйлсийг ашигла. Аливаа зүйлсийг сайн хийж байгаа эсэх дээр анхаар. Эртний энэтхэгийн философийн сурвалжид гурван үнэт зүйлсийгдурдсан байдаг. Бусад хүмүүс таны амьдралын үнэт зүйлд итгэж байх нь чухал. Эдгээр үнэт зүйлс таны насан туршийн амьдралд өөрчлөгдөшгүй хэвээр үлдээсэй гэж хүсч байна. Та бусад хүмүүсийн хувьд хамт ажиллахад үнэ цэнэтэй байдаг тэр хүмүүсээсээ асуух юм бол тэд таныг аливаа зүйлсийг хэрхэн хийдгийг тань яг тодорхойлж чадна.

Дээр дурдсанчлан надад “дуут бичлэг” илгээсэн бүх зохиогчиддоо талархаж байгаа бөгөөд LinkedIn дээр бяцхан илтгэл тавихад минь тус болсон юм.

Би үүнд гэр бүл гэх мэт бүхий л гайхамшигтай хүмүүсийг оруулаагүй ч миний амьдралд хамт ажиллаж байсан, урам зориг өгдөг байсан олон хүмүүсийг багтаасан. Гэхдээ дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгоход тусалсан тэдэнд талархаж байна. Гэр бүл гэдэг бол дэлхийн зүрх. Тэд даль жигүүрийг минь ургуулж өгсөн. Тэдний хайр, дэмжлэг туслалцаанд талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17