Дотогшоо, чимээгүй хүмүүст албан тушаал ахих зөвлөгөө
2014, 10 сарын 13. 9:550

Хэрэв та над шиг дотогшоо чиглэсэн хүн бол жижигхэн дизайны компаниас LinkedIn гэх мэт том компанид ороход сүрдмээр санагдаж болох юм. Төрөлхийн дуумуутай таныг маш олон асуултууд зовоогоод байна уу? Жижигхэн зар сурталчилгааны компаниас аварга том компанид орох хэрэгтэй юу? Технологийн компаний албан тушаал ахих байдал бусад компаниас хэр ялгаатай вэ? Сайшаал магтаал хүртэхийн тулд хүмүүсийн анхаарлыг илүү сайн татахуйц байх хэрэгтэй юу?

Шинэ ажилд орохдоо би эхлээд татгалзаж байсан ч өнгөрсөн хугацаанд олж мэдсэн зүйл минь юу вэ гэвэл дотогшоо зан чанар минь тийм ч дутагдалтай тал байгаагүй. Эсрэгээр нь авч үзэх юм бол дизайнер хүний хувьд миний хувийн зан чанараас хамаарахгүйгээр ямар зүйл амжилтанд хүргэх вэ гэдгийг судалсан юм.

Бусад дотогшоо хүмүүст тус болж магадгүй миний суралцсан дараах цөөн хэдэн зүйлс бий.

1.Амжилтанд хүрэхийн тулд борлуулалтын ажилтан байх хэрэггүй

Гадагшаа чиглэсэн хувийн зан чанартай хүмүүс бусдын анхаарлыг хамгийн түрүүнд татдаг гэдэг нь үнэн. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Урт хугацаанд сайн компаниуд хэн хувь нэмэр оруулж байна, хэн нь зүгээр л “чальчиж” байна гэдгийг анхаарч авч үздэг. Би ажлынхаа эхний жилүүдэд менежертэйгээ ярьдаг ярианы ихэнх нь“Би ажлаа хэр сайн хийж байна, би өөрийгөө сайжруулахын тулд өөр юу хийж болох вэ?” гэх мэт яриа эзэлдэг байсан бөгөөд албан тушаал ахих талаар ердөө ч ярилцаж байгаагүй гэдгээ санаж байна. Сайн компаниуд сайн ажилласан бол таньд мэдэгдэж, дээшээ ахихнь мэдээж хэрэг.

2.Таны мэргэжил, эв дүй таныг илэрхийлж байдаг.

Үнэндээ бол таны хийж байгаа ажил таныг сурталчлах шилдэг сурталчилгаа юм. Хүмүүс чанарыг анхаардаг. Жижигхэн зүйлд санаа зовох хэрэггүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ ажилдаа анхаарал хандуулж байгаагаа харуул. Хийж байгаа зүйлээ нэг бүрчлэн харуулах албагүй ч энэ байдал тань таныг бусдаас ялгаруулж чадна.

3.Хүсэл тэмүүлэл биелдэг эсвэл үр дүнг үгүй хийдэг.

Хэрэв та өөрийнхөө хийж байгаа зүйлд анхаарал хандуулахгүй бол хэн ч анхаарахгүй шүү дээ. Түүнчлэн дотогшоо чиглэсэн хүмүүсийн хувьд биднийг гайхашруулсан ямар нэг зүйлийн талаар ярих амархан байдаг шүү дээ. Энэ бол пуужин хөөргөх шинжлэх ухааны тухай биш. Гэхдээ та хийж байгаа ажилдаа дургүй бол бусад хүмүүс таны хийж байгаа зүйлд анхаарахгүй. Би таны хийж байгаа бүх ажил хамгийн гайхалтай нь байх ёстой гэж хэлээгүй ч таны хийж байгаа маш их зүйл байгаа шүү дээ. Тиймээс хөгжилтэй бай.

4.Идэвхитэй бай.

Та идэвхитэй хүн байж чадна. Хийх хэрэгцээтэй зүйлсийг асуухаас өмнө урьдчилан мэдэж сур. Та чөлөөтэй байж чадаж байгаа эсэхээ бататга. Ажил нь урагшлахгүй байгаа төсөл рүүгээ эргэж хараад “яагаад надад хэлээгүй юм бэ?” гэх мэт шалтаг тоочихыг хүсэхгүй байгаа биз дээ. Хэрэв тухайн зүйл таны хувьд чухал бол эсвэл тийм ч зөв юм шиг санагдахгүй байгаа бол ямар нэг зүйл хий. Зүгээр нуух биш өөр хэн нэгэн түүнд анхаарал хандуулах хэрэгтэй гэдэгт итгэх хэрэгтэй.

5.Өөрчлөлтөөс бүү ай.

Өөрчлөлт заримдаа аймшигтай хэцүү санагддаг. Өөрчлөлт дотогшоо чиглэсэн хүмүүс бидний тав тухыг алдагдуулдаг. Гэхдээ өөрчлөлтийг дагаад маш олон боломжууд гарч ирдэг. Би жижигхэн хэвлэлийн компаний дизайнераар үүрд ажиллах юм шиг л санадаг байлаа. Би компаниа, албан тушаалаа өөрчилж эсвэл хувийн жижиг бизнес эхлүүлсэн ч бай бүх зүйл сайн байгаа бол суурь байдал минь өөрчлөгдөхгүй гэж боддог байлаа. Харамсалтай нь намайг компаниа орхих үед эдийн засгийн хямрал болж, хэвлэлийн эрэлт хэрэгцээ хурдтай буурч байв. Би хэд хэдэн дизайны жижиг компаниудад ажиллаж үзлээ. Тэр үед дижитал болон вэбэд суурилсан ажил илүү эрэлт хэрэгцээтэй болж түүнд дасан зохицох хэрэгтэй болов. Би томоохон дизайны компанид гар утасны дизайн хийнэ гэж төсөөлж байсангүй. Өөрчлөлтийг хийхэд эхлээд аймшигтай байдаг ч өөрчлөлт хийх болгонд шинэ боломжууд, ахиц дэвшил гарч ирдэг.

6.Сайн харилцаа холбоог бий болго.

Сайн дизайнер байна гэдэг шилдэг дизайн хийнэ гэсэн үг биш. Та багтайгаа харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй болно. Дотогшоо чиглэсэн хүмүүсийн хувьд олон хүнтэй ярилцана гэдэг хэцүү санагддаг. Гэхдээ илүү хувийн бөгөөд ганцаарчилсан харилцаа нь бидний хувьд илүү хялбар байдаг. Тиймээс хамт ажилладаг хүмүүстэйгээ холбогд. Бүх харилцаа бизнесийнх байх албагүй. Хэрэв та өөрийн хязгаарыг даван туулж, харилцан бие биенээ таньж мэдэх цаг гаргаж байгаа бол хүмүүс таньтай илүү их холбогдоно. Хамт олонтойгоо бат бэх, урт удаан харилцааг бий болгохын тулд өөрийгөө тэдний оронд тавьж сур. Ингэснээр та тэднийг таньж мэднэ. Энэ нь тэднээс суралцаж болох янз бүрийн үзэл бодлыг ойлгоход ч тус болно.

7.Хэрэв та бусдын анхаарлыг татахыг хүсч байгаа бол санал бодлоо илэрхийл.

Заримдаа өөрийнхөө шүүмлжлэлийг илэрхийлэхгүй, дотроо хадгалаад өнгөрөх үнэхээр хэцүү байдаг. Би дээр үед хурал цуглаанд оролцохдоо “миний ярьж байгаа зүйл ач холбогдолгүй, тэнэг байх вий” гэж бодоод бодож байгаа зүйлээ хэлэхгүй өнгөрдөг байлаа. Гэтэл дараа нь хэн нэгэн яг минийхтэй адил тайлбар, үзэл бодлыг илэрхийлдэг. Өөрийгөө харуулах боломжоо алдана гэдэг харин ч тэнэг санагдаж байлаа. Тиймээс хэлэх зүйл байгаа бол зүгээр л хэл. Үүнийг оролдож эхлээрэй. Өөр ямар гайхалтай санаанууд урган гарч ирэхийг хэн мэдлээ.

8.Цагийн менежмент бол таны хамгийн хүчтэй зэвсэг.

Энэ нь зөвхөн бидний хувьд чухал биш ч миний мэдэрч байгаа зүйл маш үнэ цэнэтэй. Өнгөрсөн хугацаанд би хүн бүрийн төлөө юм бүрийг л хийхийг хичээдэг байлаа. Гэхдээ ингэснээр та л өөрийнхөө биеийг зовоож байна гэсэн үг. Албан тушаал ахина гэдэг бол урт хугацааны зүйл. Та оршин тогтнож чадахуйцаар ажиллах ёстой. Бусдад туслах нь сайн зүйл ч та анхаарах зүйл дээрээ анхаарч байгаа эсэхээ бататгаарай. Та юу чухал вэ, юу яаралтай вэ гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийн хүлээлтийг зохицуулж, дараа нь эрэмбэл.

Эдгээр алхмууд таньд тус болно гэдэгт найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02