Усан аж ахуйн судлаач: Ажлын байрны тодорхойлолт ба мэргэшил
2014, 10 сарын 13. 10:230

Усан аж ахуйн судлаач эрдэмтэд экосистемийг хадгалж хамгаалахад тусалдаг.

Усан аж ахуйн судлаач эрдэмтэд усны экосистемийн амьтдыг судалж шинжилдэг бөгөөд нуур, гол мөрөн, далайн нэн ховордсон төрөл зүйлийн амьтдыг хамгаалах замаар хүн төрөлхтний хэрэглээний загас, ургамлуудыг үржүүлэх илүү сайн аргуудыг хөгжүүлж ажилладаг. Хөдөө аж ахуйн хэлтэс, засгийн газрын агентлаг, их сургуулийн хөтөлбөрүүдэд ажиллахаас гадна байгаль орчинд хяналт, мониторинг, туршилт хийж, усны амьтад, организмуудыг сайжруулах шинэ технологийг хөгжүүлэхийн тулд усан аж ахуйн судлаач эрдэмтнээр ажиллах боломжтой байдаг.

Боловсрол ба ур чадвар

Усан аж ахуйн судлаач эрдэмтэд далайн биологи, зэрлэг амьтдын биологи болон экологийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой. Энэ төрлийн салбарт профессор, докторын зэрэг шаардлагагүй байж болох ч зарим ажил олгогчид болон ахисан түвшний хөтөлбөрт хамрагдахад судалгаа шинжилгээ, бие даасан судалгаа хийсэн байх нь чухал. Усан аж ахуйн судлаач эрдэмтэд усны бодит орчныг ажиглах, хамгаалах дур сонирхолтой байх хэрэгтэй. Мөн туршилт явуулах, техникийн хэрэгслүүд дээр ажиллахын тулд дүн шинжилгээ хийх чадвартай байх хэрэгтэй. Судалгааны багийн удирдагч болон сургагчаар ажиллахад бусад эрдэмтэдтэй хамтран ажиллах шаардлагатай учраас харилцааны ур чадварыг эзэмшсэн байх нь чухал.

Зөвшөөрөл, лиценз

Тухайн ажиллаж байгаа улс орноос хамаараад усан аж ахуйн судлаач эрдэмтэд судалгаа хийх лиценз, зөвшөөрөл авах тодорхой шаардлага нь харилцан адилгүй байж болно. Жишээ нь Мичиганд эрдэмтэд судалгааны цар хүрээ, өгөгдөл мэдээлэл цуглуулах аргачлал, загас болон бусад зэрлэг амьтдыг хэрхэн хадгалж хамгаалах, үржүүлэх талаарх бүрэн тодорхойлолт зэргийг багтаасан төлөвлөгөө гаргаж өгөх шаардлагатай байдаг. Калифорнид эрдэмтэд тухайн орчны амьтдыг шилжүүлэх, зөөх шаардлагатай бол нэмэлт тусгай зөвшөөрөл авдаг. Бүх тохиолдолд судалгаагаа эхлүүлэхээс өмнө өргөдөл гаргах процесс болон тодорхой төлбөр хураамжтай байдаг.

АНУ-ын ажлын болон сургалтын хөтөлбөр мөн судалгааны зорилгоор тусгай хэрэглээний зөвшөөрөл олгодог. Усан аж ахуйн судлаач эрдэмтэд тодорхой газар ажиллахаасаа өмнө зөвшөөрлийн шаардлагуудыг харах хэрэгтэй.

Үүрэг хариуцлага

Усан аж ахуйн судлаач эрдэмтэд усны экосистемийг хамгаалах, хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагыг судлах үүднээс засгийн газрын агентлаг, их сургууль болон хувийн судалгааны байгууллагад ажиллах боломжтой. Усан аж ахуйн салбар нь дэлхийн өсөн нэмэгдэж байгаа хүн амыг уургаар баялаг хоол тэжээлийн нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай учраас судлаачид хүнс үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, хангамжийг сайжруулах арга замуудыг эрэлхийлж ажилладаг. Судалгаанаасаа хамаараад усан аж ахуйн судлаач эрдэмтэд байгаль орчинд болон амьтдын эрүүл ахуйг туршиж хянах,үржлийн орчныг ажиглах, инкубаторт мониторинг хийх хяналт бүхий лабораторит ажиллах боломжтой. Нэмж хэлэхэд тэд бохирдолтой тэмцэх, нэн ховордсон амьтдыг үржүүлэх арга замуудыг эрэлхийлдэг. Профессор, докторын зэрэг эзэмшсэн эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгаа, мэдээллээ мэргэжлийн сэтгүүл хэвлэлд нийтлүүлэх боломжтой байдаг.

Мэргэжлийн хэтийн төлөв

Хөдөлмөрийн статистикийн товчооноосамьтан судлал, зэрлэг амьтдын биологи, хүнсний хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдэж байна хэмээн тэмдэглэсэн байна. Усан аж ахуй гэдэг бол өөрөө цэцэглэн хөгжиж байгаа бизнес юм. АНУ-д л гэхэд усан аж ахуйн жилийн нийт үйлдвэрлэл 1,2 тэрбум долларт хүрсэн байдаг. Илүү амьд хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд хүнс үйлдвэрлэлийн бодлого журам, аюулгүй байдал, чанарыг бататгахусан аж ахуйн чадварлаг судлаачид хэрэгцээтэй байгаа билээ. Түүнчлэн тус хөдөлмөрийн статистикийн товчооноос генетикийн шинэ хөгжил болон чадварлаг судлаачид шаардлагатай байгаа хүнсний салбарын талаар ч бас урьдчилсан тооцоолол гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52