Хөдөө аж ахуйн салбарын ажлын байруудын тухай I
2014, 10 сарын 14. 9:510

Генетикч:Генетикчид хүнс болон хиймэл бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, чанарын үр ашгийг сайжруулах чиглэлээр ажилладаг. Ойн генетикчид ойжуулах, ойн үйлдвэрлэлийг сайжруулж ажилладаг. Амьтны генетикчид сүү, мах, ноос ноолуурын үйлдвэрлэлийг сайжруулж ажилладаг. Харин ургамлын мэргэжилтнүүд үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, усан үзэм, самар болон бусад ургамлын төрөл зүйлийг сайжруулж, хөгжүүлж ажилладаг. Загасны генетикчид загаснаас гарган авах хүнс үйлдвэрлэлийг сайжруулдаг бол молекулын биологичид, генетикчид (биотехнологичид) илүү сайн төрөл зүйл болон амьтны генийг хөгжүүлэх чиглэлээр гентэй холбоотой ажлууд хийдэг.

Хувийн корпорациуд шинэ үр, жимс, хүнсний ногоо, үр тариа, модны шинэ төрөл зүйлийг гаргаж, хөгжүүлэх чиглэлээр генетикчдийг ажиллуулдаг. Түүнчлэн мал аж ахуй, шувууны аж ахуй, загасны шинэ төрөл, үүлдрийг сайжруулах чиглэлээр ажиллана. Улсын их сургуулиуд, засгийн газрын агентлагуудад генетикчид судалгаа, багшлах болон зохицуулалтын чиглэлээр ажилладаг.

Генетикч болохын тулд амьтан судлал, биохими, агрономи, ургамал судлал, цэцэрлэгжүүлэлт, шувуу судлал, цагаан идээ судлал, ой, загасны аж ахуй болон зэрлэг амьтдын чиглэлээр бакалаврын зэрэг авсан байх хэрэгтэй. Мөн математик, биологи, статистик, биохими, микробиологи, химийн хичээлүүдийг судлах нь бас чухал.Энэ чиглэлээр ахисан түвшний зэрэг авснаар илүү гүнзгий түвшний судалгаа, хөгжүүлэлт хийх албан тушаалуудад ажиллах боломжтой байдаг.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дунд сургуульдаа математик, шинжлэх ухаан, гадаад хэл мэт олон хичээлүүдийг судлаарай. Түүнчлэн компьютерийн ухаан болон харилцааны хичээлүүдийг бас судлах хэрэгтэй.

-- Жон Вайт, Виржиниа политехникийн институт

Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн: Hortus буюу цэцэрлэгийн ургамал, culture буюу соёл хэмээх Латин гаралтай үгсээс horticulture буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн үгүүссэн байдаг. Гэхдээ өнөөгийн цэцэрлэгжүүлэлт нь цэцэрлэгийн ургамлаас илүү болоод байгаа билээ. Цэцэрлэгжүүлэгчид үр үйлдвэрлэл, ургамлын үржил, ургамлын үржүүлэг, генетик инженерчлэл, ургамлын физиологи, ургамлын биохими, хадгалалт, боловсруулалт,(жимс жимсгэнэ, самар, хүнсний ногоо, цэцэг, мод, бут , зүлэг)-ийн тээвэрлэлт гэх мэт чиглэлээр ажилладаг. Тэд үрийн ургац, чанар, тэжээллэг ач холбогдол, шавьж эсэргүүцэх, өвчин болон байгаль орчны асуудлыг эсэргүүцэх чадварыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Энэ мэргэжлийн хүмүүс ургамлыг хүнсний үйлдвэрлэл болон хэрэглээнд зориулж цаг агаар болон хөрсний олон янзын нөхцөлд дасан зохицох чадвартай болгох чиглэлээр ажилладаг. Мөн ургамлыг эмийн болон амт чанарыг бий болгох зорилгоор сайжруулж, ургуулдаг.

Цэцэрлэгжүүлэгчид аж үйлдвэр, засгийн газар болон боловсролын институтуудад ажиллах боломжтой. Тэд үрийн системийн инженер, бөөний болон жижиглэн худалдааны менежер, түгээгч, (жимс жимсгэнэ, хүнсний ногоо, гоёл чимэглэлийн ургамал болон мод бут)-ны тариалах мэргэжилтэн, үрийн мэргэжилтэн, үр тариа үйлдвэрлэлийн зөвлөх, ургамал тариалагч, судлаач эрдэмтэн, зааварлагчаар ажиллах боломжтойбөгөөд оффис, лаборатори, хүлэмж, судалгааны талбайд ажилладаг.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд биологи, хими, математик, генетик, физиологи, статистик, компьютерийн ухаан, харилцаа,ургамал судлал болон цэцэрлэгжүүлэлтийн хичээлүүдийг судална. Ургамал судлал болон цэцэрлэгжүүлэлтийн хичээлүүдэд ургамлын материал, ургамал тариалах, үр гаргаж авах, тэдгээрийг хураах, ургамал бий болгох, үрийн тэжээллэг чанар, энтомологи, ургамлын эмгэг судлал, эдийн засаг, бизнесийн хичээлүүд багтдаг. Мөн ихэнх ажлын байруудад магистр болон докторын зэрэгтэй байх хэрэгтэй байдаг.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дунд сургуульдаа реторик, харилцааны хичээлүүд, математик, хими, биологи болон компьютерийн ухааны хичээлийг судлаарай.

-- Виллиам Жорж, Урбана Кэмпэйн дэх Иллинойсийн их сургууль

Гидрологич:Гидрологичид усан хангамж болон усны чанарыг хадгалж хамгаалах чиглэлээр ажилладаг. Гидрологич мэргэжлийн хүмүүс гадаргын усан хангамж болон үер, ган гачиг, хүн амын өсөлтөөс үүдэлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гүний усан хангамжийн менежмент хийх ажлыг анхаарч үздэг. Мөн хүн амын ундны ус, усжуулалт, үйлдвэрийн хөргөлт, усан сан гэх мэт зориулалтаар бидний ашигладаг усны чанарын асуудалтай холбоотой хими, физик, биологи болонрентген шинж чанарыг судалж ажилладаг.

Гидрологичид олон нийт болон хувийн институтэд ажиллах боломжтой. Байгалийн нөөцийн менежмент хийдэг засгийн газрын агентлагуудгидрологичдыг авч ажиллуулдаг. Эдгээр агентлагуудад Геологийн судалгаа, цаг агаарын төв, газрын менежментийн алба, хөрс сайжруулах, хөрс хамгаалах, ой хамгаалах, төрийн агентлагууд, усны хагалбарын ассоциаци гэх мэт байгалийн нөөцтэй холбоотой байгууллагууд багтдаг. Мөн маш олон гидрологичид хувийн зөвлөх үйлчилгээний компанид ажилладаг.

Гидрологич болохын тулд та байгалийн нөөцийг үнэлэх, хүмүүстэй ажиллах дур сонирхолтой байх хэрэгтэй. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд байгалийн нөөцийн эдийн засаг, дүрэм журам, хууль эрхзүй, математик тооцоолол, инженерингийн гидрологи, шингэний механик, цаг агаар судлал, хөрс, геологи, ой болон бүсийн менежмент, физик болон органик хими, микробиологи, статистик, компьютерийн ухааны хичээлүүдийг судлахаас гадна харилцаа болон техникийн бичих чадварыг эзэмших хэрэгтэй.

Гидрологич болохын тулд дунд сургуульдаа математик (альгебр, тригономтетр, тооцоолол), физик, биологи болон химийн хичээлүүдийг судлаарай. Мөн олон нийтийн бүлэгт хамрагдсанаар манлайллын ур чадвар, байгалийн нөөц болон илтгэл тавих ур чадвар эзэмшиж, туршлага хуримтлуулна.

-- Дэвид Дэвалле, Пенсилваний улсын их сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15