Сайн ажлын байрны 10 шинж
2014, 10 сарын 15. 9:430

Фортун, Крэйнс гэх мэт сэтгүүлүүдэд янз бүрийн ажилчдаас ажиллахад хамгийн шилдэг газруудыг жагсаасан байдаг. Тэдгээр жагсаалтууд сайн ажлын байр гэдгийг тодорхойлох шалгууруудаараа ялгаатай байдаг. Ухаалаг ажил олгогчид ажилчдыг татах, тэднийг хадгалж авч үлдэх бодлогуудыг боловсруулж байдаг билээ. Нэгэнт тухайн ажилчид танай компанид нэгдэн орсон бол тэднийг идэвхижүүлэх уур амьсгал, ажлын орчныг бүрдүүлж, ёс суртахууныг өндөр түвшинд барьж ажиллах хэрэгтэй.Сайн ажлын байр бүхий компаниудад зарим суурь шинжүүд байдаг.

Эрүүл мэндийн урамшуулал

Томоохон компаниуд ажилчиддаа эрүүл мэндийн урамшууллыг олгодог боловч нэгэн судалгааны байгууллагын дурдсанаар 25-аас цөөн тооны ажилчидтай компаниуд тэр болгон урамшуулал олгоод байдаггүй байна. Ухаалаг ажил олгогчид эрүүл ажиллах хүчин их бүтээмжтэй байна гэдгийг мэддэг. Тэдгээр компаниуд ажилчиддаа болон зарим тохиолдолд тэдний гэр бүлийн гишүүдэд зориулж, эрүүл мэндийн хөтөлбөр болон даатгалыг нь төлдөг.

Хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, урамшуулах

Сайн компаниуд сайн ажилласных нь төлөө хөдөлмөрийг нь үнэлэх шагнал, урамшуулал олгодог. Эдгээр урамшуулал нь хувь хүнийг урамшуулдаг боловч хэлтэс, тасгуудыг ч бас урамшуулдаг. Зарим компаниуд үйлдвэрлэлийн стандарт дээрээ тулгуурлан сайн ажилласан ажилчиддаа урамшуулал олгодог.

Боловсролын тасралтгүй дэмжлэг

Сайн компаниуд ажилчдаа мэргэжлийн чиглэлээр нь тасралтгүй суралцахыг нь дэмжиж, санхүүжүүлдэг. Боловсролыг дээшлүүлэх нь тухайн байгууллагын хувьд шинэ, ахисан түвшний ур чадвартай ажилчидтай болох нэг давуу тал юм.

Ажлын байрны стрессийг бууруулах

Сайн ажлын байрууд ажилчдын стрессийг бууруулахыг зорьдог. Амрах өрөө, амрах зориулалттай сандал ширээ бүхий тусгай булан, үдийн цайны цагаар ашиглах боломжтой фитнесс заал гэх мэт стрессийг бууруулах орчныг бүрдүүлдэг. Зарим ажлын байрууд ажилчиддаа стрессийг бууруулах зорилгоор ажлаас гадуур фитнессийн гишүүнчлэлийн картын төлбөр зэргийг төлж олгодог.

Гэр бүлийн нэмэлт хөнгөлөлт

Зарим үр дүнтэй ажлын байрууд гэр бүлээрээ амрах чөлөөт цаг гаргах гэх мэт гэр бүлд чиглэсэн хөнгөлөлтүүдийг санал болгодог. Мөн ажилчиддаа гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээж авах, хүүхэдтэй болох гэх мэт амьдралын чухал үйл явдлууддаа оролцох цаг зав, чөлөө олгодог.

Төлбөртэй сургалт

Ихэнх компаниуд тухайн ажлыг хамгийн үр дүнтэй аргаар хийхийн тулд сургалт явуулах шаардлагатай байдаг. Сайн компаниуд ажилчдыг сургалтанд хамруулж, ажлын дараа тасралтгүй сургалтанд хамрагдах боломжуудаар хангадаг. Мөн тухайн ажилчныг сургахад шаардагдах цаг гаргаж, сургалтын төлбөрийг нь төлдөг.

Хамтын ажиллагааны мэдрэмж

Сайн ажлын байрууд хамтын ажиллагааны мэдрэмжийг дэмждэг. Ажилчиддаа харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахын ач холбогдлыг ойлгуулах үүднээс ижил төстэй сонирхол бүхий бүлэгт нэгдэхийг нь дэмждэг. Ажлаас гадуурх спорт тэмцээн гэх гэт үйл ажиллагаануудад хамруулах нь компани хамтын ажиллагааны мэдрэмжийг өгч байгааг баталж байна гэсэн үг.

Тэтгэврийн даатгал

Сайн компаниуд ажилчдын тэтгэврийн санд даатгал төлөх хөтөлбөрүүд болон ногдол ашиг хуваарилах, хувьцаат урамшуулал олгох гэх мэт хөтөлбөрүүдийг санал болгодог. Түүнчлэн тэтгэвэрт гарсан ажилчиддаа ч урамшуулал, бэлэг өгдөг байна.

Ажиллахад тухтай ажлын орчин

Ажлын байрны аюул осол нь бүтээмжийг бууруулж, улмаар байнга аюул өсөлд өртөх нөхцлийг бүрдүүлж мэднэ. Тиймээс сайн компаниуд ажилчдаа тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сургадаг.

Тодорхой стандарт ба заавар зөвлөмж

Үр дүнтэй ажлын байрууд ажилчиддаа болон менежерүүддээ зориулж стандарт болон заавар зөвлөмжүүдийг бичгээр боловсруулж гаргадаг. Ажилчид ажилд орохоосоо өмнө тэрхүү мэдээллийг агуулсан гарын авлагуудыг хүлээн авч, заавар журмуудыг судалж, хэлэлцдэг. Нэгдмэл заавар журамд ажлын үүрэг хариуцлага, ажлын зөв процедур, ажлын байрны мэргэжлийн зан төлөвийн хүлээлтүүдийг багтаасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02