Хөдөө аж ахуйн салбарын ажлын байруудын тухай II
2014, 10 сарын 20. 9:360

Хүнс боловсруулалтын инженер

Хүнс боловсруулалтын инженерүүд шинэ болон одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, процессийг судалж, хөгжүүлж байдаг бөгөөд хүнс үйлдвэрлэх, савлах, боох тоног төхөөрөмжүүдийг ч бүтээдэг. Энэ мэргэжлийн хүмүүс төслийн инженерээр ажиллаж процесс үйлдвэрлэлийн дизайн, бүтэц, суурилуулалт, тэдгээрийг ажиллуулах ажлыг удирддаг. Мөн тоног төхөөрөмжийн инженерийн ажлын байранд ажиллаж, үйлдвэрүүдийг ажиллуулж байдаг билээ. Зарим хүнс боловсруулалтын инженерүүд бусад ажилчдыг хянах, удирдах, техникийн борлуулалт үйлчилгээ хариуцсан мэргэшсэн зөвлөх болон бүтээгдэхүүний мэргэжилтнээр ажиллах боломжтой байдаг.

Хүнс боловсруулалтын инженерүүд хүнс, хими, биохими болон эмийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломжтой. Түүнчлэн засгийн газар болон боловсролын интститутуудэд ажилладаг. Түүнчлэн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, дизайн болон зөвлөх үйлчилгээ, хүнс бэлтгэн нийлүүлэх салбарт ажилладаг.

Ерөнхийдөө инженер хүмүүс аливаа зүйлс хэрхэн ажилладгийг олж мэдэх сониуч зантай байдаг. Тэд асуудал шийдвэрлэх дуртай. Хүнс боловсруулалтын инженерээр амжилттай ажиллахын тулд математик, шинжлэх ухаан, нэн ялангуяа хими, биологийн хичээлд дур сонирхолтой байх хэрэгтэй. Хүнс боловсруулалтын буюу хүнсний технологийн инженерийн 4 жилийн хөтөлбөрт тооцоолол, хими, биологи, физик, инженерийн шинжлэх ухаан, дизайн болон нийгмийн ухааны хичээлүүдийг сонгон суралцдаг. Түүнчлэн 5 жилийн хугацаанд багтаан биохими болон хүнс боловсруулалтын инженерийн давхар зэрэг авах боломжтой байдаг.

Энэ мэргэжлийг эзэмшихийг хүсвэл дунд ангидаа математик, шинжлэх ухааны хичээлүүдийг аль болох гүнзгийрүүлэн судлаарай. Мөн компьютерийн хичээлийг ч бас судлах хэрэгтэй.

-- Мартин Окос, Пурдю их сургууль

Хүнсний мэргэжилтэн/эрдэмтэн

Хүнсний мэргэжилтнүүд хоол тэжээлийн амт, өнгө, чанар бүтэц, тэжээллэг чанар болон аюулгүй байдлыг хангахад чиглэж ажилладаг. Тэд хими, биохими, микробиологи, инженерингийн мэдлэгээ ургамал ногоо, мал аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоог шинэ бүтээгдэхүүн болгон хувиргахад ашигладаг. Хүнсний мэргэжилтнүүд үйлдвэрийн дарга, чанарын мэргэжилтэн, бүтээгдэхүүн хөгжүүлэгч болон тоног төхөөрөмж бүтээх чиглэлээр ажиллах боломжтой.

Энэ чиглэлийн мэргэжилтнүүд хүнс үйлдвэрлэлийн компаниуд, хүнсний тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгчид болон засгийн газрын агентлагуудад ажиллах боломжтой. Тэд хүнсний судалгаа хийж, хүнс тэжээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж ажилладаг. Түүнчлэн борлуулалт, маркетинг, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн таниулах гэх мэт ажлуудыг хийх боломжтой байдаг. Улс, орон нутаг болон засгийн газарт ажиллаж байгаа хүнсний мэргэжилтнүүд хүнсний байцаагч, судлаач, лабораторийн ажилтнаар ажилладаг. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд хоол хүнсний аюулгүй байдлыг зохицуулах засгийн газрын түвшний бодлого, журам боловсруулж ажилладаг.

Хүнсний мэргэжилтэн болохын тулд та хүнс судлалаар бакалаврын зэрэг горилсон байх хэрэгтэй. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд биологи, бизнес, хими, инженеринг, менежмент, математик, микробиологи, физик, статистик болон хүнс судлалын хичээлүүдийг судална. Ахисан түвний боловсрол эзэмшихийн тулд хүнсний хими, хүнсний микробиологи, хүнс боловсруулалт болон инженерингийн чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой.

Энэ мэргэжлийг эзэмшихийг хүсвэл дунд сургуульдаа математик, биологи, хими, физик болон компьютерийн шинжлэх ухаан, харилцааны хичээлийг гүнзгийрүүлэн судлаарай.

-- С. Сюзанн Нейлсен, Пурдю их сургууль

Ойн мэргэжилтэн:

Ойн мэргэжилтнүүд лабораторид ажиллахаас гадна хээрийн нөхцөлд ажиллана. Тэд захирал, удирдах ажилтнууд, модны фермерүүд гэх мэт хүмүүстэй харилцаж ажилладаг. Тиймээс ойн мэргэжилтнүүд техникийн хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн байх хэрэгтэй боловч харилцаа холбооны ур чадвар бас хэрэгтэй. Тэд өөрсдийгөө ойн нөөцийг хамгаалах хамгаалагч гэж харах хэрэгтэй бөгөөд ой мод бол хүн төрөлхтний хувьд амин чухал зүйл гэдгийг бусдад ойлгуулах чадвартай байх хэрэгтэй.

Зарим газар ойг хувь хүн, хувийн байгууллагууд болон олон нийтийн агентлагууд эзэмшиж, менежментийг нь хийдэг. Ойн мэргэжилтнүүд хувийн үйлдвэрлэлийн зорилгоорболон бусад газрын эздэээсмод худалдан авч, турших зорилгоор ойн менежмент хийдэг. Зарим ойн мэргэжилтнүүд газрын эздэд ойг олон төрлөөр ашиглах менежмент тал дээр хувийн зөвлөхөөр зөвлөгөө өгч ажилладаг. Жишээ нь АНУ-д энэ чиглэлийн ихэнхмэргэжилтнүүд ойн менежмент, захиргаа, олон нийтийн байгууллагын судалгааны чиглэлээр ажилладаг.

Ойн мэргэжилтнүүд өргөн хүрээг хамарсан байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Энэ мэргэжлийн хүмүүс олон жилийн хугацаанд ой хөгжүүлэх, баяжуулж ажиллах чадвартай байхаас гадна байгалийн түүх, ойн экологийг ойлгодог байх хэрэгтэй. Ойн мэргэжилтэн болохын тулд биологи, хими, физик, математик, инженеринг, эдийн засаг, харилцаа, компьютерийн ухааны хичээлүүдийг судална. Мөн ойн биологи,ойн нөөцийн хэмжилт ,ойн бодлого журам болон захиргаа гэх мэт мэргэжлийн хичээлүүдийг судална. Жишээ нь АНУ-д 40 гаруй баталгаажсан ойн хөтөлбөр байдаг.

Ойн мэргэжилтэн болохын тулд дунд сургуульдаа математик, гадаад хэл, биологи, хими, физикийн хичээлүүдийг судална.

-- Фред.Б Найт, Мэйний их сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42