Хөдөө аж ахуйн салбарын ажлын байруудын тухай III
2014, 10 сарын 22. 10:370

Хөдөө аж ахуйн эдийн засагч:

 Хөдөө аж ахуйн эдийн засагчид хөдөө аж ахуйн бизнесийн байгууллагуудад менежменттэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэд орчин үеийн дүн шинжилгээ хийх менежментийн арга хэрэгслийг ашиглан үр ашигтай шийдвэрүүдийг гаргадаг. Хөдөө аж ахуйн эдийн засагчид тухайн улс болон олон улсын хүнсний болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санхүүгийн шинжилгээ, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэлийн оновчтой хуваарийг бий болгож ажилладаг. Энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс менежмент, худалдааны төлөөлөгч гэх мэт ажлаар ажлын гараагаа эхлүүлэх боломжтой бөгөөд дараа нь шийдвэр гаргах түвшний албан тушаалд ахиж ажиллах боломжтой юм. Ихэнх хөдөө аж ахуйн эдийн засагчид шийдвэр гаргалтын альтернатив хувилбаруудыг үнэлэхэд ихэнх цагаа зарцуулдаг.

Үр тариа, бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээдэг хөдөө аж ахуйн бизнесийн байгууллагууд хөдөө аж ахуйн эдийн засагчдыг ажилууллах боломжтой юм. Энэ мэргэжлийн хүмүүс энэ төрлийн хөдөө аж ахуйн компаниудад үйл ажиллагааг нь удирдах замаар ажиллах боломжтой. Мөн хүнс үйлдвэрлэлийн байгууллагуудын бөөний болон жижиглэн худалдааг хариуцаж ажилладаг.

Хөдөө аж ахуйн эдийн засагч болохын тулд таньд аналитик буюу дүн шинжилгээ хийж шийдвэр гаргах дур сонирхол, чадвар хэрэгтэй. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд эдийн засгийн онол, математик, компьютерийн ур чадвар, санхүүгийн шийдвэр гаргалтын арга хэрэгслүүд, маркетинг, менежментийн хичээлүүдийг судлах хэрэгтэй болно. Ихэнх хөдөө аж ахуйн бизнесийн байгууллагууд бакалаврын зэрэгтэй, зарим байгууллагууд магистрын зэрэгтэй хүмүүсийг ажилд авахыг хүсдэг.

Энэ чиглэлээр сурахад математик, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, компьютерийн ур чадварын ахисан түвшний хичээлүүдийг судална. Мөн хөдөө аж ахуйн бизнесийн байгууллагад жижиглэн худалдаа, үйлчилгээний туршлага хуримтлуулахыг хичээгээрэй.

-- Керри Лиценберг, Техас, A&M их сургууль

Хөдөө аж ахуйн инженер

Хөдөө аж ахуйн инженерүүд суурь шинжлэх ухаан болон инженерийн дүрэм журмуудыг ашиглан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгарч байгаа инженерийн асуудлуудыг шийдвэрлэх шийдлүүдийг боловсруулдаг. Хөдөө аж ахуйн инженерүүд трактор, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, барилга, байгууламж, агуулах, тээврийн тоног төхөөрөмжүүд, усжуулалт,ус зайлуулах систем, хөрс хамгаалах хэрэгслүүд гэх мэт хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг бүтээдэг.

Хөдөө аж ахуйн инженерүүд агуулах, аж ахуйн газар, барилга байгууламж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн компаниуд, усжуулалт болон ус зайлуулах систем, улсын болон орон нутгийн судалгаа, хууль тогтоомж, боловсролын агентлагууд, үйлдвэрлэлийн хяналтын систем, хэмжих төхөөрөмжүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, эрчим хүчний хэрэглээ болон түлш үйлдвэрлэх гэх мэт олон чиглэлийн байгууллагуудад ажиллах боломжтой байдаг.

Хөдөө аж ахуйн инженер байхын тулд та асуудал шийдвэрлэх, шинэ дизайн, шийдэл зохион бүтээх дур сонирхолтой байх хэрэгтэй. Түүнчлэн тухайн асуудлыг хангалттай шийдвэрлэх физик, химийн мэдлэгтэй байх ёстой.Их дээд сургууль, коллежид математик, физик, хими, харилцаа холбоо, компьютерийн шинжлэх ухаан, эдийн засаг, халаалт, байгаль орчны инженерчлэл, усны шилжилт хөдөлгөөн, шингэний механик, багаж төхөөрөмж ашиглах, хяналт, хөдөө аж ахуйн материалын онцлог шинж, инженерийн шинжилгээ, инженерийн дизайн гэх мэт сэдвүүдийг багтаасан инженерийн шинжлэх ухааны өргөн хүрээтэй хичээлүүдийг судлах хэрэгтэй болдог.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дунд сургуулиасаа математик, физик, хими, эх хэл, англи хэл, компьютерийн шинжлэх ухааны хичээлүүдийг судлах хэрэгтэй. Түүнчлэн асуудал шийдвэрлэх, нөхцөл байдлыг шинжлэх ур чадварыг эзэмшихийн тулд холбогдох групп, бүлэгт элсээрэй.

-- Гленн Ж.Хоффман, Доналд М.Эдвардс, Линкольн, Небраскагийг их сургууль

Агрономич: 

Агрономичид үр тариа, хөрсний менежментийг хариуцаж ажилладаг. Тэд үр тарианы шинэ төрөл сортыг хөгжүүлэх, хөрсний бүтцийг шинжлэх, хөрсний химийн шинжилгээ хийх, хөрсөн дэх усны шилжилт хөдөлгөөнийг судалдаг. Энэ мэргэжлийн хүмүүс байгаль орчинтой харьцаж ажиллана.Түүнчлэн багшлах, бизнес эрхлэх, хүнс үйлдвэрлэлийн бүхий л салбарт судалгаа хийх боломжтой байдаг.

.

Жишээ нь, АНУ-д агрономичид хөдөө аж ахуйн хэлтэс, агентлаг, хөрс хамгаалах чиглэлээр ажилладаг.Энэ мэргэжлийн хүмүүс банк, фермерийн аж ахуй, тариалангийн менежментийн компаниудад ажилладаг. Түүнчлэн фермер, үр тариа, бордоо болон агрохимийн компаниудад зөвлөхөөр ажиллах боломжтой. Зарим нь байгаль орчны мэргэжилтэн, шинжээч болон багшаар ажилладаг.

Агрономич болохын тулд та шинжлэх ухаанд сонирхолтой байхаас гадна бакалаврын зэрэгтэй байх ёстой. Их дээд сургууль, коллежид хөдөө аж ахуй, биологи, хими, математик, физик, статистик гэх мэт хичээлүүдээс гадна эх хэл, англи хэл, яриа гэх мэт өргөн хүрээний ерөнхий суурь хичээлүүдийг судлах хэрэгтэй болно. Та энэ чиглэлийн мэргэжилтэн байхын тулд хүмүүстэй хамтран ажиллах, шинжлэх ухааны мэдлэгээ хүнс үйлдвэрлэлийн салбарт ашиглаж нэвтрүүлэх дур сонирхолтой байх хэрэгтэй.

Дунд сургуулиасаа биологи, хими, физик, математик гэсэн хичээлүүдийг судлаарай. Түүнчлэн харилцааны ур чадвараа сайжруулах үүднээс эх хэлээ болон гадаад хэлийг судлаарай.

-- Жералд, В.Броун, Нортвест Миссуригийн улсын их сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04