Хөдөө аж ахуйн салбарын ажлын байрны тодорхойлолтууд IV
2014, 10 сарын 23. 10:150

Ботаникч (Ургамлын биологич):

Ботаникч (ургамлын биологич) нь ургамлын микро организмаас авахуулаад ой мод гээд бүх төрлийн ургамлын амьдралыг судалдаг. Түүнчлэн агаарын бохирдлын ургамалд нөлөөлөх нөлөөг/жишээ нь хүчлийн бороо гэх мэт/ судалж, байгаль орчныг хамгаалж, ургамлын шинэ төрөл зүйлийг тодорхойлж, тэдгээрийн бүрдэл хэсгүүд болон хэрэглээг үнэлдэг. Зарим ботаникчид тодорхой техник төхөөрөмж ашиглан ердөө ганц эсээс ч бүхэл бүтэн ургамал гаргаж авдаг. Мөн зарим ботаникчид шинэ бөгөөд батлагдаагүй ургамлуудыг хөгжүүлж гаргаж ирэхэд биотехнологийг ашигладаг.

Боловсролын институтуудад ботаникч мэргэжлийн хүмүүс багш, судлаачаар ажилладаг. Мөн ботаникийн цэцэрлэг, мод үржүүлгийн газар,ногооны талбай, амьтны хүрээлэн, эмийн ургамал болон лабораторийн шинэ үр гаргаж авах гэх мэт салбарт ажиллах боломжтой байдаг. Түүнчлэн биологийн хангамж, биотехнологи, эмийн үйлдвэрлэл, инкубатор, хүлэмжийн бизнес болон нефть химийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажиллах боломжтой. Мөн борлуулалт, амьтан, ургамлын эрүүл мэндийг оношлох чиглэлээр ажиллах боломжтой.

Ботаникч байхын тулд ботанкийн /ургамлын биологи/ чиглэлээр бакалавр зэрэгтэй байх хэрэгтэй. Энэ мэргэжлээр суралцахад хэл, математик, хими, физик, нийгэм судлалын хичээлүүд, биологийн шинжлэх ухааны хичээл хөтөлбөрүүдийг судална. Түүнчлэн компьютер, харилцааны хичээлийг судлах нь зүйтэй. Боловсролын институт, засгийн газрын агентлагууд болон хувийн компаниудад зуны амралтаараа дадлага хийх нь тустай.

Энэ мэргэжлээр элсэх бэлтгэл хангахын тулд дунд сургуульдаа эх хэл, гадаад хэл, математик, биологи, түүх, газарзүй гэх мэт хичээлүүдийг судлаарай. Түүнчлэн хөдөө явах, зураг авах гэх мэт энэ чиглэлийн шинжлэх ухаантай холбогдох клуб, хобби сонирхлын бүлэгт нэгдээрэй .

-- Доналд М. Элкинс, Саутерн Иллинойс их сургууль

Цаг уурч:

Ган гачиг болох гэж байна уу? Үер болох гэж байна уу? Эдгээр асуултуудыг цаг уурчаас асуугаарай. Цаг уурчид цаг уурын өөрчлөлт, цаг уурын хувьсах шинж болон био мандлыг судалдаг. Энэ мэргэжлийн хүмүүс компьютерийн прогам хангамж ашиглан цаг уурын нөлөө болон үр тарианы ургац, ногоо, жимс болон бусад ургамлынургалтанд нөлөөлөх цаг уурын нөлөө зэргийг урьдчилан таамаглаж, таамаглал дэвшүүлдэг.

Цаг уурчид улсын болон орон нутгийн байгууллагуудад цаг уурын сүлжээний станцын зааварлагч, компьютерийн программист, цаг уурын мэдээг мэдээлэх аргазүйчээр ажилладаг. Түүнчлэн үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тайлан мэдээ гаргах гэх мэтээр хувийн зөвлөхөөр ажиллахаас гадна их сургуулиудад цаг уурын хичээлүүдийг заах, олон чиглэлийн үйл ажиллагаанд оролцох, бие даасан судалгаа явуулах боломжтой.

Цаг уурын судлаач байхын тулд таньд математик, физикийн сайн суурь мэдлэг хэрэгтэй. Ихэнх ажлын байруудад магистр болон докторын зэрэгтэй байхыг шаарддаг. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд цаг агаар судлал,уур амьсгал судлалыг хичээлүүдийг судлах бөгөөд хөдөө аж ахуй, биологи, компьютер болон төгсөлтийн дадлагын ажлын нэг хэсэг болгон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг судална. Цаг агаарын мэдээг янз бүрийн туршлага, боловсролтой хүмүүс хүлээж авах учраас боловсролын өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дунд сургуульдаа математик, биологи, физик болон компьютерийн шинжлэх ухааны хичээлүүдийг бэлтгэл болгон судлаарай. Түүнчлэн эдийн засаг, харилцаа болон химийн хичээлүүдийг ч бас судлах нь таньд тустай.

-- Кеннет Г. Хуббард, Линкольн, Небраскагийн их сургууль

Экологич:

Экологичид алслагдмал газар, бохирдоогүй газар нутаг болон хүмүүс амьдардаг газар, бүс нутгийн амьдралын талаар шинжлэх ухааны асуултуудыг эрж, судалгаа хийж байдаг. Экологич мэргэжлийн хүмүүс сургууль, коллеж, байгалийн ухааны боловсролын төвүүд, музей болон олон нийтийн лекцийн төвүүдэд экологийн хичээл заахаас гадна өдрөөс өдөрт хамгийн чухал болоод байгаа байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Мөн засгийн газар, хувийн агентлаг, янз бүрийн групп бүлэгт ажиллаж, олон хүмүүстэй харилцдаг.

Экологичид их сургууль, засгийн газрын агентлагууд, зөвлөх байгууллагууд, судалгааны лабораториуд, музей, байгалийн ухааны төвүүд, эрчим хүч үйлдвэрлэл, ой болон загасны аж ахуй гэх мэт чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагуудад ажилладаг. Тэд судалгааны сэдвээ өөрсдөө сонгож болдог. Засгийн газар болон салбарын экологичид байгалийн нөөцийг хамгаалах, менежмент хийх тал дээр судалгаа хийж ажилладаг. Экологийн зөвлөхүүд байгаль орчинд мониторинг хийж, байгаль орчны нөлөөллийн тайлан мэдээг бэлтгэдэг. Харин музей болон байгалийн ухааны төвүүдийн экологичид үзэгч, аялагчдад экологийн мэдлэгийг тайлбарлаж таниулдаг.

Экологич байхын тулд ургамал, амьтан, байгаль орчныг сонирхдог, сониуч байх хэрэгтэй. Бакалаврын зэрэгтэй экологичид ихэвчлэн анхан шатны техникийн ажилтнаар ажилладаг. Харин засгийн газар, үйлдвэрлэл болон музей гэх мэт байгууллагуудад ахисан түвшний болон докторын зэрэгтэй байх хэрэгтэй болдог.

Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дунд сургуульдаа шинжлэх ухааны хичээлүүдийг чадах чинээгээрээ судлаарай. Мөн биологи, хими, физик, математикийн хичээлүүдийг судалж, компьютер дээр ажиллаж сураарай. Байгалийн ухааны төвүүд, их сургуулийн судалгааны лаборатори, байгаль хамгаалах агентлагт сайн дураараа ажиллаж, туршлага хуримтлуулаарай.

-- Жанет Ланза, Нью Йоркийн улсын их сургууль, Фредониа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00