Өндөр Нэр Хүндтэй 10 Алдартны Хүчирхэг 10 Зуршил
2014, 10 сарын 24. 17:560

Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байна. Ердөө ганцхан зүйл л атгын чинээ цөөн тооны хүмүүсийг тусгааралдаг нь алдартай, үлгэр жишээ болсон бие хүмүүс алтнаас илүү үнэтэй ямар нэг зүйлийг олж авсан байдагт оршино. Тэр бол Х.Ү.Н.Д.Л.Э.Л.

Aretha Franklin knows the answer—R.E.S.P.E.C.T.

Та хүлцэнгүйд тушааж чадна, та айдсыг мэдрүүлж чадна, та үйлчилгээнүүдийг худалдаж авч чадна, гэвч хүндлэл? Та үүнийг олж авах хэрэгтэй. Энэ бол сүсэг бишрэлээр дүүрэн үнэхээр хүчтэй үг. Энэ царс мод шиг ганцхан шөнийн дотор ургачихдаггүй. Гэхдээ бодолтой, болгоомжтойгоор амьдарч хүндлэлийг тариж ургуулах нь мөнгөөр худалдаж авч болохоос илүү зүйлийг хурааж авахуйц тийм том хөрөнгө оруулалт юм.

Энэд та бүхэнд олонд хүндлэгдсэн 10 тэргүүлэгчдийн 10 зуршлыг толилуулъя:

1.Орд Харшаасаа гарах: Richard Branson

Хүндлэл таныг дээш нь өргөж болох боловч энэ зүйл газар дээр л олддог. Өндөрт нисэх тэрбумтан Брансон нь мөн газарт бууж эгэл байдаг нэгэн. Тэрээр байнга зорчигчид болон онгоцны багийнхантайгаа ярилцаж бодол санааг нь тэмдэглэл дээрээ бичиж авдаг байна.

San Francisco хотод Virgin –ийн нислэг хойшлогдох үед, нислэгийн багийнхан уух юмны тэргэнцэрийг үүдэнд аваачин зорчигчдод үнэ төлбөргүйгээр уух юм санал болгосон байна. Ричард Брансон утсаа авч тэдний бүтээлч байдлынх нь төлөө ажилчдаа магтан урамшуулжээ.

Нэр хүндтэй хүмүүс хэзээч өөрсдийнхөө амжилтыг элитизмын ханааар хязгааралдаггүй бөгөөд тэд зааны ясан цамхагаас илүү шавар урцанд илүүтэй байдаг.

Хэрэв танд хүрч болохооргүй байвал хүндлэл хүлээхүйц байна гэдэг нь хүндрэлтэй юм. Судалгаагаар хүрч болохуйц, даруухан гэж ойлгогддог CEO нар ажилчдынхаа бүтээлч байдал болон ажилдаа сэтгэл ханамжтай байдлыг нь сэргээж өгдөг гэж гарчээ. Албан өрөөнөөсөө гарч ажилчидтайгаа ярилцах нь жижиг ч гэлээ нэлээд ач холбогдолтой үйлдэл юм.

2. Хэзээч бууж өгөхгүй байх: Diana Nyad

64 настай ихэнх хүмүүсийн хувьд юм нэхэх эсвэл цэцэг тарих зэрэг зүйлсүүдийг л хийцгээдэг. Диана Наяд нь Cuba –аас Florida хүртэл аврага загаснаас хамгаалах торгүйгээр сэлэхийг сонгосон нэгэн. Тэрээр энэ зүйлийг хийж чадсан анхны хүн болсон юм.

Хүндлэл түүнийг дотор нь муухайрч бөөлжөн, наранд маш хүнд хэлбэрээр түлэгдэн, мөн далайн давстай ус нэвчсэнээс үүдэлтэй хөөлт хавдалттай үлдээсэн 53 цагийн сэлэлтийн итгэмээргүй үйл хэргээс дан ганц ирээгүй нь 1978 (тэрээр 29 настай байсан) оноос хойших түүний тав дахь оролдлого байсан гэдгээс тэр юм.

Дөрөвдөх оролдлого нь бүтэлгүйтсний дараа тэр сэлэх нь бараг боломжгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч энэ түүнийг зогсоосонгүй.

Олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бодит бус үзэлтэй мөн няцашгүй байдаг. Roger Banister миль зайг 4 минутанд байж боломгүй байдлаар гүйж туулсантай адилаар Диана байж боломгүй зорилго тээж, итгэмээргүй насан дээрээ төсөөлшгүй зүйлийг гүйцэтгэсэн билээ.

Боломжгүйд няцашгүй цөхрөлтгүйгээр, өршөөлгүй хандах нь хүндлэлийг олж авах маш том арга билээ.

3. Бүтээх: Steve Jobs

Өсөж буй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж буй тэдгээр хүмүүс үнэлэгдэхүйц ч гэлээ асуудлыг шийдвэрлэдэг, хувьсгал хийж шинэ аж үйлдвэрийн салбаруудыг бүтээн бий болгодог хүмүүс мэхийн ёсломоор тийм том хүндлэлийг олж авдаг.

Steve Jobs–оор удирдуулсан Аpple компани нь iPod CD тоглуулагчийг хоцрогдсон эд болгож, iPhone ухаалаг гар утсыг өөр түвшинд хүргэж, iPad таблетуудын суурийг тависнаар хувьсгал гэх үгтэй утга дүйх болжээ.

Jobsөөрийнхөө сайжруулалтуудаараа сонины гарчиг хийсэн ч өөрийнхөө нээлтүүдээр түүхийг бичсэн юм.

Хувьсгалууд болон шийдлүүд нь хүндлэлтэй нийцнэ. Зөвхөн нэмэгдүүлэхийн тулд хараад байлгүй асуудлыг шийдэхийн тулд хар.

4. Чин сэтгэлээсээ Mark Cuban

Нэгэн зүйр үг хэлэхэд юуг ч тэвчдэггүй хүмүүс юунд ч унадаг. Хүндлэл хүлээсэн хүмүүс өөрсдийн итгэл үнэмшилдээ тууштай, оргилсон бөгөөд ичгүүргүй ханддаг. Тэд бусдын бодол санаанд дийлдэхээсээ илүү хүмүүсийн бодол санааг хэлбэржүүлдэг. Гэвч энэ нь дур хүсэл болох үед, доромжилсон байдал болон шулуун шудрага байдал хоёрын хооронд нарийн зааг гарч ирдэг. Дуучин Kanye West муу залуу гэгддэг харин Mark үгүй.

Cuban бол илт өөрийн гэсэн хатуу бодолтой бас гэхдээ хайр хүрмээр хүн юм. Cuban –ы хүндтэй үлдсэн шалтгаан нь бол Kanye –гээс ялгаатай нь нийтэд мэдэгдэх гэхээсээ илүү жинхэнэ чин сэтгэлээсээ байдагт байгаа юм. Тэрээр усан сан руу хэн нэгнийг түлхэж, өөрийн бодлоороо бүхнийг хэлж, эсвэл хэвлэлийн бага хурал дээр нулимсаа асгаруулах аврага загасны аль нь байлаа ч олон нийтэд тэр бүхэн жинхэнэ, чин сэтгэлийн гэдэг нь ойлгомжтой байдаг. Хүмүүс үүнийг хүндэлдэг.

Олон нийтийн хүлээж авах чадвар маш олон зүйлийг үйл ажиллагаанд оруулахад хүргэдэг. Таамаглал бус жинхэнэ үнэн зөв байдал буюу чин сэтгэл зүрхэн дээр суурилсан дур хүсэл бол хүндэл юм.

5. Янз бүрийн хүмүүстэй холилдох: Princess Diana

Удирдах албан тушаалын хүмүүс тэдний анхаарлыг олж авахын төлөө өрсөлдөх олон тооны хүмүүсийн дуудлагатай нүүр тулдаг. Диана Гүнжийн нэг ялгаа нь бол ХДХВ-аар өвчлөгдөгсөдөөс авахуулаад эрх мэдэлтнүүдийн хүрээлэл хүртлэх бүх хүмүүсийг тэр илэрхий сонирхож уулздагт байгаа юм. Тэрээр “Хүн бүр үнэлэгдэх хэрэгтэй. Хүн бүр ямар нэгэн юмыг буцааж өгөх чадавхтай.” гэж хэлсэн байдаг.

Хэдийгээр хүн бүртэй харилцана гэдэг боломжгүй ч, хүндлэгдсэн хүмүүс хүн бүрийг хүлээн зөвшөөрдөг. Тэд ганц хоёртой нь гар барьчаад үлдсэнийг нь үл тоох даврагын хүрээлэлд ордоггүй. Бидэнд бараг бүгдэнд маань ийм зүйл тохиолдож байсан байх, энэ тийм таатай мэдрэмж төрүүлдэггүй шүүдээ.

Гэсэн хэдий ч энэ бас үргэлж зориудын зүйл биш байдаг хүндлэгдсэн хүмүүс иймэрхүү нөхцөл байдлыг үргэлж бодол санаандаа ухамсарлаж явдаг. Уулзалтан дах бүх хүмүүсийг олж харан мэндэлж тэдний нүд рүү харж инээмсэглэх нь чухал юм. Энэ нь тухайн хүндээ таны бодож байгаагаас илүү утга илэрхийлдэг ба энэ таньд таны бодож чадахаас илүү их хүндлэлийг олгодог.

6. Өгөөшийг хэзээж үмхэхгүй байх: Bill Gates

Steve JobsBill Gates-н эсрэг нэг хатуухан үг хэлсэн байдаг: “Уран сэтгэмжгүй мөн хэзээ ч ямар нэгэн зүйл шинээр сэтгэж зохиож байгаагүй ... тэр зүгээр л ямар ч ичгүүргүйгээр бусад хүмүүсийн санааг хулгайлдаг.”

Jobs-нгэм хоргүй байдлаас давсан хангалттай их нотолгоо болон буруушаалттай Gates –д харин буцааж галлах хангалттай их шүүмжлэлийн зэр зэвсэг байсан юм. Гэсэн хэдий ч Gates –н хариуг асуух үед тэрээр шүүмжлэлийг өнгөрүүлэн бүр Jobs-г үйл хэргийнх нь төлөө магтсан байна.

13 улс оронд явуулсан судалгаагаар Bill Gates дэлхийн хамгийн хүндтэй хүнээр шалгарсанд гайхах зүйл үгүй билээ. Түүний буяны ажлын тусгал нь энэ сөрөг зүйлд ухаалгаар хариулах шинж чанараас нь харагдана.

“Чамд юу хийснийг нь дууриахаас татгалзана гэдэг хамгийн шилдэг өшөө авалт юм” гэж Marcus Aurelius хэлсэн байдаг. Үүнийг л Gates хийсэн бид ч бас хийх хэрэгтэй.

7. Жүжгийг өөрчлөх: Michelle Obama


“Ellen show”-нд оролцох үеэр гар дээрээ суниасан “зохисгүй авир” -аас авахуулаад Яаж Dougie Бүжиг хийхийг дунд ангийн хүүхдүүдэд заасан Michelle өмнөх тэргүүн хадагтай нарын уламжлалт дүр байдлыг эвдсэнээр маш их бишрэл хүндэтгэлийг олж авсан билээ.

Түүхээс сурах зүйл их байдагч заавал дуурайх ёстой гэсэн үг биш юм. Michelle-н тогтсон хэв загварт баригдах дургүй байдал нь эрх мэдлийн хүрээг бий болгож өгсөн. Тэрээр маргаантай сэдвүүд дээрх харилцаанд өөрчлөлт оруулах тогтсон хүч юм.

Ягшмал сургаал номлолуудыг бут цохиж, жүжгийн гол урсгалыг эсэргүүцэхэд хүндлэгдсэн хүмүүс бусдад боломж, эрх мэдлийг олгоод зогсохгүй шинэ нийгмийн довтолгоонийг бий болгодог.“Юмс үргэлж ийм л байсан” гэх хэлц нь хэзээ ч алдартай хэллэг болж байгаагүй. Хэв загвараас гадагш алхахад зориг хэрэгтэй ч үр дүнд нь хүндлэл ирдэг юм.

8. Тууштай байх: Dalai Lama

Кокайн татсанаа хүлээн зөвшөөрч хар тамхины хэрэглээнээсээ болж унаж сүйрсэн Торонто мужийн амбан захирагч Rob Ford нь элэг доог болохоос ч илүү юм болсон. Хүндлэгдсэн хүмүүс батлагдсан зам мөрийн бичлэгтэй байдаг. Түүх гоц сайн байдал руу өгссөн ч шившигт явдалд орж нурж унасан цуутай хүмүүсээр дүүрэн байдаг.

14-р Далай Лам Tenzin Gyatso нь 1935 онд төрсөн ба, 6 настайгаасаа л сүм хийдийн боловсролд суралцсан нэгэн. Сүсэг бишрэлийн зам мөр нь тийм ч амархан зүйл биш; дэлхий ертөнц өөрөө хорхой хүргэсэн, сатаарах зүйлээр дүүрэн байдаг. Түүний үнэнч байдал болон олон арван жилийн турш нэг байдлаараа туйлбартай байдаг нь түүнийг дэлхий дээрх хамгийн хүндтэй биширмээр хүмүүсийн нэг болгодог. Түүний жиргээг уншдаг 8 сая хүн түүний Twitter нь түүний сүм хийдийг илтгэдэг гэдэгт итгэдэг.

Хэнч хараагүй байхад болон хүн бүр харж байхад бид боддог, хэлдэг, хийдэг зүйлүүддээтууштай байх нь хүндлэлийг төрүүлдэг. Итгэл болон бишрэл нь хэзээ ч эсрэгцэлд оршдоггүй.

9. Тал бүрийн оролдлого: Arnold Schwarzenegger

Өөрсдийн салбарынхаа оргилд гарна гэдэг хэний ч хувьд гайхалтай зүйл ч гэлээ тэс өөр салбарт алхаж ороод ноёлоно гэдэг яахын аргагүй хүндлүүштэй зүйл билээ.

Бялдаржуулагчаас Терминатор, амбан захирагч хүртэл болсон Arnold Schwarzenegger үүнийг маш амархан харагдуулдаг. Хүндлэгдсэн хүмүүс шинэ талбарт орох буюу өөр малгай өмсөхөөс огтхон ч айдаггүй. Тэд савыг өндөртөдийгүй өргөн болгодог.

Бид амжилтын төлөөх өөрсдийн эхний эрэл хайгуулаас давж гарах үед ямар нэгэн шинэ зүйлийг хийх чадамжгүй болдог нь гачлан үүсгэх зогсонги байдлыг үүсгэдэг. Янз бүрийн талбарт амжилтанд хүрч нэр хүндийг олж авах зуур өргөжин тэлэх амьдралын туршлагадангаар судлагдаагүй ус руу орох хангалттай түлхэц болж өгдөг.

10. Золиос бол түлхүүр: Aung San Suu Kyi

цэргийн хунтын дэглэмд түүний Бурма үндэстэн нь дарлагдсан улс төрийн хоригдол Aung San Suu Kyi нь өөрчлөлтийн бишрэн хүндэтгэгдсэн хүн юм.

Ширүүн бослого мөргөлдөөний үеэр мянга мянган босогчид алагдсан. Тэр буудах бушаал авсан цэргийнхнийг чигэлсэн жагсаалыг аймшиггүйгээр толгойлж явсан. Тэрээр гэрийн хорионоос суллагдаж Англи руу буцаагдах боломж олдох үед үлдэж өөрийн хүмүүсийнхээ эрхийн төлөө тэмцэхийг сонгосон.

Сүр жавхлан болон хүндлэл нь золиостой утга нэгтэй. Хүнд хэцүү шийдвэр, цус, хөлс, болон нулимс үгүй зам нь жирийн л байдал руу хөтөлдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26