Бүтээлч хүмүүсийн амжилтанд хүрэхийн тулд өдөр бүр хэрэгжүүлдэг 10 зүйлс
2014, 10 сарын 28. 9:530

Ажил, амьдралдаа  амжилтанд хүрэхийн тулд бүтээлч байгаарай.

Амжилттай хувь хүнийг хэмжих нэг хэмжүүр нь тухайн хүн хэр зэрэг шинийг санаачилдаг санаачлагатай вэ гэдэг нь юм. Өөрөөр хэлбэл, бүтээлч байдал гэдэг бол бодитоор шинийг санаачлагч байдгаараа амжилтай бизнес, хувь хүнийг бусдаас ялгаруулж байдаг билээ. Бүтээлч байдал, шинэчлэлийн үр дүнгийн үр ашиг гэдэг бол хувь хүн, компаниас урган гарч байгаа дахин давтагдашгүй бүтээл юм.

Яагаад бид хуучин санаа шинэчлэлд найддаг вэ? Та яагаад өөрийнхөө шинэ санаа, бүтээлч байдлыг дэмжихгүй байна вэ?

Сайн мэдээ гэвэл хэн ч бүтээлч байх боломжтой. Зарим хүмүүс бусад хүмүүсийг бодвол багахан туршлага хуримтлуулаад бүтээлч байх боломжтой. Бүтээлч хүмүүсийн өдөр бүр хийдэг дараах зүйлсийг хийж, өөрийнхөө бүтээлч, шинийг санаачлагч байдлыг олж нээгээрэй.

1. Ажигла

Бүтээлч хүмүүс гайхалтай ажиглагчид байдаг. Тэд бүх мэдрэмжээ ашиглан аливаа зүйлийг нарийвчлан харж чаддаг. Бусад хүмүүс нөхцөл байдлыг өөрсдийн хяналтандаа байлгаж байна гэж хардаг бол бүтээлч хүмүүс хязгааргүй боломжуудыг хардаг. Тэд хүмүүсийг анзаарч, бусад хүмүүсийн аж амьдралыг сонирхох дуртай. Тэд бусдыг ажиглах замаар хамгийн бүтээлч санаануудыг ургуулан гаргаж ирдэг.

2. Боломжуудыг бий болго

Бүтээлч хүмүүс бүтэлгүйтлээ юу нь буруу болсон байна гэдгийг үнэлж, ижил төстэй алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх бүтээлч арга замуудыг гаргаж ирэх замаар тэдгээр бүтэлгүйтлээ боломж болгон хувиргадаг.

3. Суралц

Бүтээлч хүмүүс унших, туршлага хуримтлуулах замаар шинэ мэдээлэл олж авах хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэдний сониуч байдал нь юуг, яагаад, яаж гэх мэт хүнд хэцүү асуултуудыг эрэлхийлэхэд хүргэж, олон төрлийн үзэл бодлыг бий болгож байдаг.

4. Тогло

Бүтээлч хүмүүс өөрийн дотор байгаа хүүхэд насаа өдөр бүр эргэн санадаг. Тэд хүүхэд шиг тоглох нь бүтээлч байхад нөлөөлдөг гэдгийг ойлгодог. Хэдийгээр нас биенд хүрсэн ч гэсэн ажил дээрээ, гэртээ баяр хөөртэй байх бүтээлч аргуудыг эрж хайж байдаг.

5. Уян хатан байх

Бүтээлч хүмүүс ажлын цагаар гаргаж ирээд байдаггүй өөрийн дотоод бүтээлч байдлаа ашиглах цагийг зохицуулдаг. Өглөө эрт эсвэл биднийг унтаж байхад шөнө дунд ч бай хэзээ хамгийн их бүтээлч байдгаа тэд мэддэг. Эрэл хайгуул, гаргасан алдаанаасаа ч та өөрийн бүтээлч байх цагийг олж мэдэж болно. Компаниуд бүтээлч байдлыг авч үздэг шигээ уян хатан байдлыг ч бас анхаарах хэрэгтэй.

6. Нээлттэй сэтгэлгээтэй бай

Бүтээлч хүмүүс юмсыг тийм ч хурдан шүүмжилдэггүй. Гэхдээ тэд арагшаа суугаад шүүмжлэхээсээ өмнө эхний ажиглалтыг хийж, асуулт эрж, үнэлгээ хийж байдаг.

7. Мөрөөд

Бүтээлч хүмүүс өдөр бүр өөртөө ганцаараа байх цагийг зориулдаг. Судалгаанаас үзвэл мөрөөддөг байх нь таны тархин доторх холбоосуудыг идэвхижүүлж, шилдэг бүтээлч байдлыг гаргаж ирэх бөгөөд таны бодож байгаагүйсаруул ухааныг ч бэлэглэдэг.

8. Эрсдэл хий

Бүтээлч хүмүүс бол эрсдэл “хийгчид”. Ямар нэг бүтээгдэхүүнийг төсөөлж, түүнийгээ бүтээгээд , бүх хүмүүст харуулна гэдэг эрсдэлтэй боловч бүтээлч хүмүүс энэ төрлийн эрсдлийг хүлээж чаддаг. Эрсдэлтэй алхам хийх үед эрч хүч, урам зориг ч урган гарч ирдэг.

9. Өөртөө анхаарал тавь

Бүтээлч хүмүүс хэзээ амрахаа мэддэг. Энэ нь тэдэнд мөрөөдөх, тоглох, үйлдэл хийх, ажиглах цаг хугацааг олгодог. Судалгаанаас үзвэл орчноо өөрчлөх нь таны бүтээлч байдлыг цэнэглэж байдаг аж. Жишээ нь, та компьютерийн дэлгэц ширтэж байхдаа бүтээлч зүйлсийг үзэх эсвэл гадуур юу ч хийлгүй алхаж байхдаа ямар нэг бүтээлч , уран бүтээл бүхий газар очиж болно.

10. Төсөөл

Бүтээлч хүмүүс зөвхөн шинэ бүтээгдэхүүн эсвэл амжилтын талаар бодоод байдаггүй. Тэд амжилт эсвэл шинэ бүтээгдэхүүнийхээ эд эс бүрийг бүх мэдрэмжээ ашиглан төсөөлж, мэдэрдэг гэж хэлж болно. Сайн мэдээ гэвэл хэн ч төсөөллөө харж, боломжуудыг мэдрэх боломтой. Та үүнд итгэхгүй ч байж магад. Нэгэн судалгаанд өдөрт 10 минут төсөөлж, ургуулан бодож байх нь цусны даралт, холестролыг бууруулж, өвчин намдаадаг гэсэн байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлээд амжилт хэрхэн бодитоор мэдрэгдэхийг өнөөдрөөс төсөөлж эхэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02