Хүчирхэг удирдагчдын өндөр үр дүнтэй 10 дадал
2014, 10 сарын 28. 15:560

Өнөө үеийн хамгийн амжилттай яваа удирдагч, лидерүүд санамсаргүй байдлаар гэв гэнэт амжилтанд хүрчихээгүй. Тэд шилдэг манлайллын дадал зуршлуудаас суралцаж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Та ч бас тэгж чадна.

Амжилттай удирдагч байхын тулд шаргуу ажиллахаас гадна илүү их зүйлийг шаардаж байдаг. Үнэхээр шилдэг удирдагчид өөрсдийн хүсэл тэмүүлэл, урам зоригоороо байгууллагаа цэнэглэж, нөлөөлж чаддаг.

Өөрийн хүсэл тэмүүллээ таныг жинхэнэ удирдагч болгох хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй. Толгой бас зүрх сэтгэлээ ашигла. Удирдагч болгох дараах дадлуудыг уншина уу:

1. Өөртөө итгэлтэй бай. Гэхдээ биеэ тоосон биш.

Шилдэг удирдагчид өөрсдийгөө үнэлж, өөртөө маш итгэлтэй байдаг. Ажилчид тэдэнд татагдаж, тэрхүү өөртөө итгэлтэй байх хүчирхэг мэдрэмжээс хуваалцдаг. Та асуудалтай тулгарах үед энэ төрлийн итгэлийг эзэмшсэн байдаг гэдгээ мэддэг. Таны итгэлтэй байдал хүнд хэцүү цаг үед тайвшруулах мэдрэмжийг төрүүлэхээс гадна шилдэг удирдагчид ямар нэг үйлдэл хийхээр амласан бол эргэлзэж тэнэгэлздэггүй.

2. Итгэлтэй харилцагч бай

Шилдэг удирдагчид итгэл үнэмшилтэйгээр харилцдаг. Тэдэнд зөв цаг хугацаанд нь зөв мессэжийг өгөх чадвар байдаг. Бусдыг шаардлагатай үед нь урамшуулах, идэвхижүүлэх, бататгах , чиглүүлэх мессэжүүдийг өгч бай. Та байгууллагадаа харилцаагаараа дамжуулан бусдын сэтгэлийг хөдөлгөх үедээ итгэл үнэмшилтэй, хүсэл тэмүүлэлтэй, шударга байдлаар харилцах хэрэгтэй.

3. Бусдад мэдрэмжтэй, хариу өгдөг бай

Шилдэг удирдагчид хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгох мэдрэмжтэй байдаг. Тэд ажилчдыг нь юу чиглүүлж байдгийг ойлгож, тэднийг сайн сайханд хүргэх үзэл бодлоо баталгаажуулдаг. Байгууллагадаа байгаа хүмүүсийн талаар бодож, өөрийгөө тэдний сайн сайхан, амжилтанд чиглүүлэх хамгаалагч гэж бодох хэрэгтэй.

4. Шийдвэртэй бай

Шилдэг удирдагчид аливаа зүйлсийг биелүүлж дуусгана гэж хардаг. Тэд аар саархан жижиг зүйлсийг мөрдөхөөс гадна оюун санаандаа том зургийг харж чаддаг. Тэд зорилгодоо хүрэхэд туслах бүх зүйлсийг хянаж байдаг. Ямар нэг зүйл тэдний бодсоноор байхгүй байх үед амархан бууж өгдөггүй. Өөрийнхөө төсөл, хийх ажлуудаа ямар нэг давагдашгүй учир шалтгаан байхгүй л бол хийж дуусгана гэж харах хэрэгтэй.

5. Бусдыг дэмж

Шилдэг удирдагчид байгууллагыг нь бүрдүүлж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэнд, сайн сайхныг нь ухаалгаар бодож үздэг. Тэд асуудал тулгарах үед хүмүүсээ чиглүүлж, урт хугацааны амжилтанд дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг үргэлж эрэлхийлж байдаг. Та топ ажилтандаа хурим хийх гэх мэт хувийн асуудалд нь туслахын тулд ажлын хувьд бусдад дарамт учруулахгүйгээр ажлын хуваарийг нь өөрчилж, ажилтандаа ч тэр, байгууллагадаа ч тэр аль алинд нь ашиг тустай байх хэрэгтэй.

6. Өвөрмөц бай

Удирдагчид өөрсдийн имиж, үйл хөдлөл, харилцааныхаа тухай мэргэжлийн дахин давтагдашгүй үзэл бодол, агуулгыг хөгжүүлдэг. Тэд өөрсдийгөө ажилчдаасаа ялгаруулах аргатай байдаг ч тэдний хүндлэл, бишрэлийг төрүүлж чаддаг. Менежерийн хувьд бусдаас ялгарахын тулд үлгэр жишээ үзүүлж манлайл. Мэргэжлийн байдлаар хувцаслаж, байгууллагынхаа тухай ойлголт, мэдлэгтэй байж, ухаалаг ярих хэрэгтэй. Та менежерийн өөрийн гэсэн дүр төрхийг бий болгох үедээ түүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Учир нь та хүмүүстэй байнга ярилцаж, харилцаж байдаг шүү дээ.

7. Хариуцлагатай бай

Удирдагчид дороо ажиллаж байгаа хүмүүсийнхээ гүйцэтгэлд хариуцлага хүлээдэг. Аливаа зүйлс болон ажил амжилттай болох үед хүчин чармайлтыг нийтэд сайшаан урамшуулдаг бай. Ямар нэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай үед эсвэл саад бэрхшээл болсон асуудлууд урган гарах үед тэдгээрийг хурдан засварлах аргуудыг эрэлхийлж, эргүүлэн хэвэнд нь оруулж бай. Хүмүүсийн алдаа дутагдлыг ялгаж, салгаж,хариуцлагатай байхаас зайлсхийж байгаа хүмүүсийг буруушаадаг байснаар та хариуцлагатай удирдагч болж чадна.

8. Өөдрөг бай

Хүсэл тэмүүлэлтэй удирдагчид “урагш тэмүүлэх” нөөц л гэсэн үг. Тэд бусдад амархан урам зориг өгч, тооцоолсон эрсдэлтэй ажил руу урам зоригтойгоор шумбан ордог. Хэрэв та ухаалаг, өөдрөг үзэлтэй бол ажлын байрыг урам зоригтой болгож чадна. Хариуцлагагүй, бодлогогүй үйлдэл хийхээс зайлсхий. Гэхдээ хүмүүсийг хүсэл тэмүүлэлтэйгээр идэвхижүүлж, урам зориг өгч, эрч хүчтэй болгож, өөрийнхөө хувьд ч, баг хамт олныхоо хувьд ч тэр ажлыг хийх таатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бүгдийг зохицуулснааражлаа хөгжилтэй,бүрэн хийж чадна.

9. Шударга бай

Шилдэг удирдагчид шударга хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө хүндэлдэг, бусдын үзэл бодол мэдрэмжийг анхаарчүздэг учраас хүмүүс өөрт нь хэрхэн хандахыг хүснэ, тэр чинээгээрээ бусдад хандаж чаддаг. Та өөрийнхөө шударга байдал, амжилтын үндэс болсон ёсзүйтэй зан байдалдаа итгэл үнэмшилтэй байдаг уу? Хэрэв тийм бол маш амжилттай ажиллаж байгаа байгууллагуудыг удирддаг шилдэг удирдагчдын жагсаалтанд нэгдэж чадна.

10. Зохион байгуулалттай бай

Төлөвлөгөө гаргахад анхаарал, бодол санаа шаардлагатай байдаг. Янз бүрийн хувилбарууд, боломжит нөлөөллүүдийг бодож тунгаахад аналитик буюу задлан шинжлэх ур чадвар хэрэгтэй учраас өөрийнхөө хүсэл тэмүүллийг ч бас сэтгэлгээндээ нэгтгээрэй.Өөрийнхөө оюун ухаан, зүрх сэтгэлээрээ удирдан манлайл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00