Амжилтанд хүргэх 4 дадал
2014, 10 сарын 29. 16:080

Дэлхий дээрх хамгийн амжилттай хүмүүс сайн дадал зуршлуудыг эзэмшиж, түүнийгээ хэрэгжүүлдэг билээ. Тэд өдөр тутамдаа хийж байгаа зүйлсээ таньж мэдэн, зорилгодоо хүрэхийн тулд эрч хүчээ хааш нь чиглүүлэх вэ гэдгээ мэддэг.

Таны өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан дадал зуршлууд таны хувьд одоо байгаа цаг хугацаандаа зөв байгаа эсэхийг бататгах зүйл тань болж байдаг.

Муу мэдээ гэвэл ихэнх хүмүүст сайн дадал зуршлууд байдаггүй нь харамсалтай. Сайн мэдээ гэвэл, та одоогийн амьдралдаа аз жаргалгүй байгаа бол өдөр тутамдаа хийж байгаа зүйлсээ аажим аажмаар өөрчлөх замаар амжилтанд хүрэх боломжтой. Өндөр амжилтанд хүрэхийн тулд түүнд хүргэх дадал зуршлуудыг хөгжүүлж эхлэх хэрэгтэй.

Таны мөрөөдлийн амьдралаараа амьдрах, амжилт, үр дүнг сайжруулах дараах 4 дадал бий.

1. Эрч хүчиндээ анхаарал хандуул.Өөрийн эрч хүчээ хамгийн чухал зүйлсэд хэрхэн чиглүүлэх талаар суралцах нь өндөр амжилтанд хүргэх чухал түлхүүр юм. Ихэнх хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол ач холбогдол багатай зүйлсэд эрч хүчээ зарцуулдагт байдаг. Таны амьдралд яг одоо байгаа зүйлсийг нэг эргэж хар. Анхаарлаа төвлөрүүлээд өөрөөсөө “аль нь хамгийн чухал вэ?” гэж асуу. Таны хувьд хамгийн чухал зүйлээ л сонго.

2. Аливаа зүйлсийг эрэмбэлэх чадвар.Яг энэ мөчид таны хувьд хамгийн чухал зорилго тань юу вэ гэдгээ бод. Таны амьдралын бүх зүйлийг илтгэх нэг л чухал зорилго байж ч болно. Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч гол зорилгоосоо хазайдаггүй. Өдөр бүр таны хамгийн чухал зорилгод тань нэг алхам ойртуулах ямар нэг зүйл хий.

3.Ажил үүргүүдийг хийж дуусгах.Ямар нэг зүйлийг эхлүүлээд, хийж дуусгах нь урт хугацааны амжилтын гол түлхүүр юм.

Өөрийнхөө ажил үүргүүдийг бүхэлд нь хийж дуусгах талаар зураглаж төсөөл. Тухайн ажил үүргийг хийж дуусгасны дараа таньд ямар мэдрэмж төрөх вэ гэдгээ төсөөлж, тэмдэглэл хөтөл. Та хэр их төсөөлж, чухал ажил үүргүүдээ хийж дуусгана тэр чинээгээрээ бодит үр дүнд хүрч байдаг.

4. Эерэг хандлагатай байх. Амжилтанд хүрэхийн тулд оюун санааны хувьд эерэг хандлагатай байх хэрэгтэй. Та сөрөг бодлуудынхаа эсрэг ямар нэг зүйл хийдэггүй бол та өөрийнхөө хувьд дундаж байх боломжуудыг ашигладаг гэсэн үг. Үүний оронд өөрийнхөө бодол санааг эерэг бодол санаагаар тасралтгүй цэнэглэх хэрэгтэй.

Амжилтанд хүрсэн маш олон хүмүүс зарим төрлийн саад бэрхшээл, бүтэлгүйтэлд хүрч байсан туршлагатай байдаг. Тэд бүтэлгүйтсэн үедээ аяллаа зогсоосон ч үе байдаг. Харин тэд өөрсдийнхөө болон өөрсдийн ур чадварын хувьд эерэг хандлагатай болох үед шаардлагатай зүйлсийг хийж дуусгах, зорилгодоо хүрэх эрч хүчтэй болдог. Энэ төрлийн хандлагыг бий болгож, өдөр тутмын дадал хэвшил болгох нь хамгийн чухал юм.

Таны амьдрал ямар ч бай, боломжууд үргэлж л байдаг. Та илүү сайн хүн болохыг байнга хичээж байгаа бол ур чадвараа сайжруулж, ирээдүйн “өөртөө” хөрөнгө оруулж байх хэрэгтэй. Ингэснээр та илүү бие даасан болж, үнэ цэнэ тань ч нэмэгдэнэ. Үнэ цэнээ нэмэгдүүлэхийн хэрээр та илүү амжилтанд хүрч чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04