Гайхалтай ажлын өдрийг бий болгох 5 арга
2014, 10 сарын 30. 11:010

Хэрэв та ажил дээрээ илүү бүтээлч байхыг хүсч байгаа бол гэртээ өнгөрүүлэх хором бүрийг ашиглаарай. Оффис руугаа явахаар машиндаа, автбусанд суух, дугуйгаа унах аль нь ч бай энэ маш чухал.

Ихэнх хүмүүс ажил, амьдралын тэнцвэрийн талаар ярьдаг. Гэхдээ маш цөөхөн хүмүүс л үүнийг зуршил болгож чадсан байдаг. Амьдралаа сайхан байлгах, ажлын өдрийг “төгс” болгох дараах 5 арга зам бий.

1. Унтаж амрах. Хэрэв та олон цагаар ажилладаг бол ажлаас гадуур хийх шаардлагатай бүх зүйлийг оройны цөөхөн цагт амжуулах хэцүү байж болох юм. Оройн хоол, гэрийн ажил, үүрэг амлалт гээд олон чухал ажил байгаа нь мэдээж. Бид ихэнхдээ тодорхой цагт унтаж амарч чаддаггүй. Сайн унтаж амарч чаддаггүй бол тэсвэр тэвчээргүй болж, бүтээмж буурч, ой ухаан муудах, анхаарал төвлөрөх чадвар буурах гэх мэт олон дутагдал бий болдог. Та хангалттай унтаж амарч чаддаггүй бол ааш зан өөрчлөгдөх, байн байн нойрмоглох гэх мэт асуудалд орж мэднэ. Тогтмол цагт унтаж амар. Орой бүр тодорхой нэг цагт унтаж амрахыг хичээ.Тархиа нойронд бэлтгэхийн тулд гэртээ байгаа гэрлээ унтраах эсвэл бүдэгрүүлж, унтлагын өрөөгөө сэрүүвтэр болгож, ТВ, компьютер, гар утасны дэлгэцний хурц гэрлээс зайлсхий. Ингэснээр та илүү сэргэлэн цовоо, урам зоригтой, сайхан мэдрэмжтэй сэрнэ гэсэн үг.

2. Эрүүл мэнддээ хөрөнгө оруул.Тогтмол дасгал хийх нь таньд тийм ч их дарамт болохгүй. 7 хоногийн цөөн хэдэн өдөр нь дасгал хийдэг хүмүүсийн дархлааны систем өндөр байхаас гадна өвчлөх магадлал бага байдаг. Цөөн хэдэн өдөр гэдгийн учир нь та магадгүй ажлын шаардлагаар зарим өдөр нь дасгал хийх боломжгүй байж болох юм. Тогтмол дасгал хийдэг хүмүүс илүү их эрч хүчтэй, стрессийг удирдах илүү сайн чадвартай болж, анхаарал төвлөрөл сайжирч, илүү их эерэг хандлагатай болдог. Та олимпийн тамирчин байх албагүй ч дасгал хийснээр үр ашгийг нь хүртэж чадна. Таны төлөвлөгөө, амьдралын хэв маягт тохирох дасгалын төрлийг ол. Миний хувьд иог хийх дуртай. Иог хийснээр уян хатан чанар, биеийн хүч, тэнцвэр сайжирдаг. Спорт заал руу явах хангалттай цаг байхгүй үед тухайн өдрийн стрессээс ангижрахын тулд хоолны дараа алхдаг.

3. Айдсаа арилга. Нэн ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд бүтэлгүйтлээс айх айдас их байдаг. Айдас, санаа зовнилыг зохицуулахад хэцүү болчихдог үе бий. Та шинэ асуудалтай тулгарсан үедээ гүнзгий амьсгал аваад, оюун санаагаа амраа. Тухайн ажил тань буруу зөрүү болчих вий гэж гэж хэт их бодох хэрэггүй. Харин үүний оронд нэн тэргүүний чухал асуудалдаа анхаарал хандуул. Хэрэв та тодорхой айдсаасаа ангижирч чадахгүй байгаа бол цаас аваад хүрч болох хамгийн муу нөхцөл байдлыг бич. Бодлоо цаасан дээр бичсэн бол оюун санаанаасаа санаа зовнилоо чөлөөл. Айдсаа бодитоор зохицуулах үед хамгийн аймшигтай зүйл тийм ч аймаар байхаа болино.

4. Талархал илэрхийл. Амьдралдаа эерэг хандлагатай байх нь талархлын мэдрэмжийг бий болгож байдаг. Амьдралын хором мөч бүрт талархах зүйлс олон байдаг. Таньд ямар зүйлс баяр баясгалан авчирдаг вэ? Таны бизнес, найз нөхөд, эрүүл мэнд, харилцаа холбоо гээд олон зүйл байж болно шүү дээ. Түүнчлэн хөргөгчөөрөө дүүрэн хоолтой байгаадаа, цэвэр ус хэрэглэж байгаадаа, орой бүр унтаж амардаг тухтай ортой байгаадаа гээд жижигхэн ч болов тааламжтай зүйлд ч талархал илэрхийлж болно. Ажил дээрээ өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахаас зайлсхий. Харин үүний оронд өөрийгөө сайжруулах тал дээр анхаарал хандуул. Атаа жөтөө, бүтэлгүйтэл нь өөрийнхөө нөхцөл байдлыг өөр хэн нэгний онцгой зүйлтэй харьцуулах үед л бий болдог. Хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол өөрийнхөө амжилтыг эд баялаг, нэр хүнд гэх мэт уламжлалт зүйлсээр бүү хэмж. Ямар нэг зүйл буруу болсон бол зөв хийсэн бүх зүйлсээ өөртөө сануулах үүднээс талархлын жагсаалтаа унш. Амьдралынхаа хамгийн сайн сайхан зүйлсэд анхаарал хандуулж, хэрэггүй зүйлсээсээ ангижир.

5. Өгөөмөр бай. Өглөө бүр хэн нэгэнд зориулж ямар нэг зүйл хий. Та хэн нэгэнд “өгч”, бусдын төлөө хийж чадах зүйл дээрээ анхаарал хандуулж байснаар таны амьдралыг үнэхээр баяжуулж чадна. Бодитой бэлэг өгөх, мөнгөн тусламж үзүүлэхгэх мэт олон аргаар өгөөмөр байж болно. Танихгүй нэгэн рүү ч инээмсэглэх, найз руугаа утсаар ярих, ажилтнаа шаргуу сайн ажилласных нь төлөө олон нийтэд сайшаан урамшуулах гэх мэт олон зүйлс бий. Таны жинхэнэ байгаа байдал бусдад амархан нөлөөлдөг. Бусдад тусалж, “өгч” байснаар тарьсан үрээ хурааж, сайн сайхан зүйлс таньд ирэх нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02