Оюун санааны хувьд эрүүл байх 9 ухаалаг алхам
2014, 11 сарын 6. 9:350

Оюун санааны хувьд эрүүл байснаар амьдралаас таашаал авч,тулгарч байгаа янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд тустай байдаг.Мөн оюун санааны хувьд эрүүл байснаар дотоод хүч чадал болон сайн сайхан байх мэдрэмжийг авч байдаг. Оюун санааны хувьд эрүүл байх нэг арга бол өөртөө эерэг орчныг бүрдүүлж, эерэг хүмүүстэй хамт байж, тэднээр хүрээлүүлж байх явдал юм. Оюун санааны хувьд эрүүл байлгах дараах 9 алхмыг уншаарай.

1. Нийгмийн идэвхитэй байх

Бид сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой үнэт зүйлс болох гэр бүл, найз нөхөд, хэн нэгний харилцаа холбоон дунд байдаг нийгмийн амьтад билээ. Хэдэн өдрийг өөртөө зориулах нь мэдээж хэрэг зүгээр. Гэхдээ бүү зожиг байгаарай. Гадагшаа гар, нийгмийн харилцаагаа бэхжүүл.

2. Бие махбодын хувьд эрүүл байх

Биеийн тамирын эрчимтэй дасгал хийдэг орчинд байснаар хүний биеийн оюун санаа тархины шинэ эсүүдийг бий болгож байдаг. Дасгал хийснээр оюун санааны хувьд хүчтэй болж байдаг бөгөөд дасгал хийх дэглэмтэй болж эхэлдэг байна.

3. Хоббитой болох

Өөртөө зориулж бүтээлч сонирхлоо ол. Хоббитой болох нь суралцах, өөрийгөө олж нээх гайхалтай гарц юм. Урлаг, спорт, хөгжим, өөр ямар ч зүйл бай ямар нэг сонирхдог зүйлтэй байснаар оюун санаа, бие махбодын хувьд идэвхитэй байж чадна.

4. Өөрийгөө эргэцүүлж боддог байх

Өөртөө 7 хоногийн цөөн хэдэн өдрийг зориулж байх нь зүгээр гэж хэлж байсан шүү дээ. Сайхан ном унш, нохойгоо салхилуул, өнгөрсөн зүйлсийг бодож эргэцүүл. Таны амьдарч байгаа амьдрал яг одоо хаана байна, та хаанаас хаа хүртсэл явсан бэ, та хаана хүрэхийг хүсч байна гэдгээ тодорхойл. Та зоригтой, гайхалтай хүн. Тиймээс яг үүн шигээ бай.

5. Тогло

Тоглоом тоглох нь оюун санааны хувьд эрүүл байхад маш чухал зүйл юм. Та баттерейгаа цэнэглэж, нийгмийн харилцаагаа сэргээж, стресс, санаа зовнилоо бууруулахын тулд хөгжилтэй байх цагийг өөртөө зарцуул.

6. Эрүүл хүнс хэрэглэх

Идэвхитэй байхтай зэрэгцээд эрүүл хүнс хэрэглэх нь чухал. Дасгал хийж, эрүүл хоол хүнс хэрэглэх аргыг аль алийг нь хэрэгжүүлж, эрүүл байгаарай. Гэхдээ өөрийгөө хэт зовоох хоолны дэглэм баримтлахыг хүсэхгүй байгаа биз дээ. Зүгээр л ямар хоол идмээр байгаагаа ухаалгаар сонго.

7. Зорилго тавь

Хүмүүс сэтгэлээр унасан, зорилгогүй болсон эсвэл урсгалаар яваад байгаа мэт санагдах үедээ ерөнхий чиглэлээ алдчихсан байх үе бий. Та ямар нэг зорилго тасралтгүй тавьж байдаг учраас өмнөө хүрч болох бодитой зорилго тавих хэрэгтэй. Хэрэв та зорилгодоо хүрчихсэн бол дараа дараагийн шинэ зорилгоо байнга тодорхойлж байх хэрэгтэй. Зарим зорилго хэрэгжүүлэхэд хэцүү, баяр баясгалан өгөхгүй байж болох юм. Ийм зорилго хувь хүнийг ёс суртахууны доройтолд чхүргэж мэднэ. Амжилт бүрээ тэмдэглэ. Зорилго бүрээ илүү сайжруулахыг хичээ. Та хүрсэн зорилгоо тэмдэглэж байснаар өөрийгөө байнга чиглүүлэх учир шалтгааныг өгч байдаг бөгөөд сэтгэл санааг тань өргөж, оюуны эрүүл мэндийг сайжруулж байдаг.

8. Чөлөөт цагаа тэнцвэртэй байлгах

Энэ маш чухал! ТВ-ийн өмнө битгий зүгээр хэвтээрэй. Энэ байдал сэтгэлээр унахад ч нөлөөлж байдаг. Амар, ном унш, алх, хоббиндоо цаг зарцуул. Эдгээрийн аль нэгийг биш бүгдийг нь хийхийг хичээ.

9. Өөрийгөө хянах

Өөрийгөө хянана гэдэг бол таны анхаарал хаашаа чиглэж байгааг тодорхойлох хамгийн чухал зүйл. Та хүн бүрийг буруутгаад байна уу? Эсвэл бүх бурууг өөртөө үүрээд байна уу? Хэрэв таны сэтгэл гутрал харилцаа холбооноос үүдэлтэй бол сайн бодоод үзээрэй. Та өөрөө юу хийснээ, бусад хүмүүс юу хийснийг бодоод үз. Өнгөрснийг зүгээр л хүлээн зөвшөөр. Одоо хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл бол өнгөрснөөсөө суралцаад, тэдгээр алдаагаа дахин давтахгүй амьдрах нь хамгийн сайн арга!

Өнөөдрийн нийтлэл маань таньд тус болсон гэдэгт найдаж байна. Найз нөхөд, гэр бүл, хамт олон гээд хэрэгтэй хүмүүст нь дамжуулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
1
0
0
0
0
Онцлох мэдээ
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10