Ажил горилогч бүрийн хариулбал зохих ярилцлагын 3 асуулт
2014, 11 сарын 11. 9:440

Хэдийгээр та маш сайн ярилцлага хийдэг ч байсан зарим хүмүүс бодит байдал дээр ажил хийдгээсээ илүү ярилцлага сайн өгдөг учраас ажил горилогчтой ярилцлага хийх тийм амар биш байдаг. Та дор хаяж нэг удаа ийм хүнтэй тааралдаж байсан л биз дээ.

Ихэнх ажил горилогчид нийтлэг асуудаг асуултуудад сайн хариулдаг ч зарим нь сайн хариулж чаддаггүй.

Та шинэ хандлагыг мэдмээр байна уу? Клауд технологийн шийдэл боловсруулдаг нэгэн компани болох Аккологийн гүйцэтгэх захирал Жон Янгераас ярилцлагын нэгэн гайхалтай үр дүнтэй техникийг суралцсан юм. Хэрэв та маш олон ярилцлага хийж байсан бол дахиад бодож үзээрэй. Жон мянга мянган хүмүүстэй ярилцлага хийж байсан.

Яаж хийдгийг нь энд одоо дурдая. Тухайн ажил үүрэгтэй уялдуулан ажил горилогчийн ажил байдлын түүхээс нь дараах гурван асуултыг асуу. Хурдан асуугаарай. Нарийвчлан асуух хэрэггүй. Мөн загвар асуултуудаас заавал асуух хэрэггүй юм.

Ажил үүрэг бүрт дараах гурван асуултыг асуу:

1. Та энэ ажлын тухай хаанаас олж мэдсэн бэ?

2. Таньд энэ ажлын юу нь таалагдсан бэ?

3. Та яагаад ажлаасаа гарсан бэ?

"Хэдэн минутын дараа та ажил горилогчийн тухай эерэг ч бай, сөрөг ч бай ямар нэг зүйлийг мэдэж авна.” Гэж Янгер хэлсэн юм.

"Та энэ ажлын тухай хаанаас олж мэдсэн бэ?"

Ихэнх хүмүүс зарын самбар, ажлын зар, онлайн зар, ажлын байрны үзэсгэлэн яармаг зэргээс эхний хэдэн ажлуудаа олсон байдаг.

Гэхдээ ажил горилогч дараагийн ажлаа олохын тулд ажлын зараас үргэлжлүүлэн хайдаг нь хүсч байгаа ажилдаа ороход тус болдоггүй тал бий. Ажил горилогч тодорхой нэг ажил биш, ямар ч хамаагүй ажил хайдаг.

Ийм үед тухайн ажил горилогч танай ажлын байрыг яг “хүсээгүй” байж болох юм. Магадгүй өөр ямар нэг ажил гарч ирэх хүртэл танай ажлыг хийх сонирхолтой байж болохюм.

"Дээр нь нэмж хэлэхэд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх, тав дахь ажилд орсон ч гэсэн өмнө хэн нэгэн хийж байсан ажилд л орно”. Энэ нь юуг харуулж байна гэвэл тэд харилцаа холбоо бий болгож, итгэлцлийг бий болгоогүй, өрсөлдөх чадвараа харуулж чадаагүй байна гэсэн үг.

" Таньд энэ ажлын юу нь таалагдсан бэ? "

Ярилцлага хийж байгаа хүмүүс “гайхалтай боломж”, “салбарын талаар суралцах боломж”, “миний албан тушаалын дараагийн алхам” гэх мэт тайлбаруудаас илүү тухайн ажил үүргийн тодорхой учир шалтгаануудыг тодорхойлох чадвартай байх хэрэгтэй."

Шилдэг ажилчид өндөр албан тушаал, цалингийн төлөө шаргуу ажилладаггүй. Тэд ажлын орчин, хийж байгаа зүйлдээ дуртай учраас шаргуу ажилладаг. Албан тушаал, цалин бол сайн ажилласных нь төлөө өгч байгаа “бялуу” гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл шилдэг ажилчид ажиллахыг хүсдэг орчноо, хүч чадлыг нь сорьж, урам зориг өгдөг ажлын төрлөө мэддэггэсэн үг. Тэд шинэ ажил идэвхитэй хайж байхдаа зөвхөн албан тушаал, цалин гэх мэт зүйлсийг тодорхойлдоггүй.

"Та яагаад ажлаасаа гарсан бэ?"

Заримдаа хүмүүс илүү сайн боломжийг эрэлхийлэхийн төлөө ажлаа орхидог. Зарим нь мөнгөний төлөө ажлаасаа гарна. Гэхдээ ажилчдын ажлаасаа гардаг нийтлэг шалтгаан нь “манай ажил олгогч хэт их зүйл шаарддаг” гэж боддог аж. Тэд босстойгоо эсвэл хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг харилцаатай байж чаддаггүй.

Хэрэв ийм тохиолдол байгаа бол шүүмжлэх хэрэггүй. Дэлгэрэнгүй асуухыг хичээ. Жишээ асуултуудаас асуу. Энэ гурван асуултыг асуу. Ажил горилогчдод эелдэг дотно, нээлттэй байгаарай.

Мөн энэ явцад маш олон хүмүүс менежмент, ажилчидтайгаа үүссэн зөрчил маргаан, хувийн үүрэг хариуцлага гэх мэт өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй зүйлсээ таньд ярина.

Тиймээс хийж байсан ажил бүрээ тайлбарлах хүртэл нь хүлээж, дараа нь шаардлагатай жишээ асуултуудаас асуугаарай.

"Тухайн хүн өмнөх ажлаасаа гарах болсон шалтгааныг олж мэдсэнээр тухайн хүний багаар ажиллах болон үүрэг хариуцлагын мэдрэмжийг мэдэх боломжтой” хэмээн Янгер хэлжээ. “Зарим хүмүүс аливаа асуудалд хэзээ ч эзэн болдоггүй, асуудал бүрийг өөр хэн нэгний асуудал мэт ханддаг, асуудлыг бусад руу чихдэг. Мөн зарим ажил горилогчид босстойгоо үргэлж асуудалтай байдаг. Энэ нь таньтай ч бас асуудалтай байна гэсэн үг.."

Нэмэлт асуулт:

"Та хэр олон хүн ажилд авч байсан бэ? Тэднийг хаанаас олж байсан бэ? "

Та ажил горилгчидтой манлайлагчийн байр сууринаас ярилцаж байгаа шүү дээ. Тэдний хувьд шууд удирдлага нь ямар сэтгэгдэл төрүүлдэгийг мэдэхийг хүсч байна уу?

Хэн нэгний санал болгосон ажил горилогчдоос зөвхөн ажилтнаа хайх хэрэггүй. Байгууллагадаа ажилтан олж өгч байсан ажил горилогчдыг хай. Шилдэг удирдагчид гайхалтай харилцаа холбоог бий болгодог. Энэ нь шилдэг хүмүүсхарилцаа холбоон дээр ажиллахыг хүсдэг гэсэн үг.

"Шилдэг ажилчид шилдэг удирдагчидтай ажиллахын тулд ажлаасаа гардаг” хэмээн Янгер дурджээ. “Хэрэв та хүмүүстэй шударга, сайхан харилцаатай байдаг бол таньтай ажиллахын төлөө ажлаасаа гарч ч болох юм. Ажилчид ажлаа сольдогийн шалтгаан нь таны манлайлал, хүмүүстэй харилцах ур чадварт итгэсэн ч байж болно шүү дээ. "

Харин одоо таны ээлж: Ярилцлагын асуулт, хандлага таньд сайн тохирч байна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53