Гүйцэтгэх захирлуудад: Танай байгууллагад ер нь сэтгэл зүрх байна уу?
2014, 11 сарын 13. 9:580

Байгууллагуудад сэтгэл дутаад байгаа юм биш биз?

Миний бие англид амьдарч байхдаа мастерийн зэргээ хамгаалсан юм. Тус хөтөлбөрөөр манлайлал, өөрчлөлт шинэчлэл, өнөөгийн бизнесийн үүрэг роль гэх мэт чиглэлээр гүнзгий судалгаа хийсэн юм. Манайд хичээл зааж байсан нэг профессор маань бидний бодож төсөөлж, хүч сорьж ирсэн барууны уламжлалт сэтгэлгээний хайрцаг, хязгаараас давж бодож сэтгэхийг уриалдаг байв. Түүний хувьд энэ цаг хугацаа тийм ч утга учиртай байгаагүй ч хичээл маш сайхан болж өнгөрлөө.

Бид пабд сууж, сүүлийн үеийн сэдвүүдээр ярилцдаг. Шинэчлэлийн манлайллын талаар ярьж суухад цаг зарцуулахаас өөр ямар арга зам байна вэ?

Бид тэнд нийгмийн харилцаа, философийн талаар ярилцсан бөгөөд тэр өдрийн ярианаас бид дараах зүйлс олж мэдлээ:

Байгууллагууд сэтгэлгүй байна.

Сэтгэл гэж юу вэ?

Дийпак Чопра бидэнд “Сэтгэл бол таны оршихуйн үндэс суурь болсон үндсэн ухамсар юм” гэж хэлсэн юм. Хувь хүн байхын тулд ёс суртахуун, сэтгэл хөдлөлийн шинж, мэдрэмж хэрэгтэй. Байгууллагад сэтгэл байх хэрэгтэй гэхээр ойлгомжгүй байна уу? Энэ чиглүүлэгч хүч хаанаас гарчирдэг юм бэ? Бизнесийн үндэс суурь болсон ёсзүйн философиор дамжин гарч ирдэг үү?

Сэтгэл байгууллагыг шинэчлэхээс эхэлдэг.

Эрхэм зорилго, алсын хараанд ямар утга агуулагдаж байна вэ?

Компанийг амжилттай байлгах тухай маш олон уламжлалт мэргэн цэцэн үгс бий. Тэдгээр нийтлэг үгсийн нэг нь алсын хараа, эрхэм зорилготой байж, түүнийгээ хэрэгжүүлэх явдал юм. Гэхдээ эдгээр зүйлс болон сэтгэлийн хооронд ялгаа бий. Эрхэм зорилго нь компаний зорилго, зорилтыг агуулдаг. Алсын хараа нь байгууллагыг ирээдүйд ямар байлгахыг харуулж байгаа арга замыг тодорхойлж байдаг.

Сэтгэл бол дотоод хөдөлгүүр, чиглүүлэгч гэсэн үг.

Энэ бол алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон зан төлөв юм. Байгууллагын сэтгэл зорилго, зорилт, зан төлөвийг агуулж байдаг. Ёсзүй бол энэ бүх зүйлсийг мөн чанараараа зангидаж байдаг.

Сэтгэл нь оюун санаа, сэтгэл зүрх, гар, мөн чанараас бүрддэг.

“Эрүүл” байгууллагууд байгууллагын зан төлөв, итгэл үнэмшил, ёсзүйн чанараа заншил ёсоор шүүмжлэлт байдлаар үнэлж, дахин үнэлгээ хийж байдаг. Энэ төрлийн гүнзгий шалгалт, анхаарал, байгууллагын шинэчлэл нь цэцэглэн хөгжиж байгаа байгууллагын үндэс суурь болж байдаг юм.

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, түгээх, хэрэглэгчийн хүлээлт, ажилчдын хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулах нь чухал. Гэхдээ байгууллагынхаа сэтгэл зүрхийг ойлгож, дахин үнэлэхэд цаг гаргах нь ч бас чухал.

Энэ бол зарчим, хэм хэмжээний чиглүүлэгч. .

Энэ бол байгууллагын сайн сайхан байдал, үндэс суурь.

Байгууллагын сэтгэл зүрхийг хөгжүүлж, боловсронгуй болгох нь чухал. Учир нь та байгууллагынхаа дотоод руу өнгийн харах хэрэгтэй болно. Яг л сонгины дотор талд байгаа голыг харахын тулд хальсан давхаргуудыг хальслахтай адил. Удирдагч хүн бүх давхаргуудыг задалж, үндэс сууринд нь юу байгааг харах зоригтой байх хэрэгтэй.

Байгууллагыг сэтгэл зүрхтэй болгоно гэдэг нь удирдагч хүн оюун ухаанаараа бодож тунгаана гэсэн үг.

Бүтээлч байдлыг дэмжих орчныг бүрдүүл. Аливаа ажлыг яагаад хийж болохгүй байгаа учир шалтгаанд анхаарахаас илүү яаж хийх тал дээр анхаар. Петр Сенгийн дурдсанаар “суралцдаг” байгууллагад ажилладаг хүмүүс хүсч байгаа үр дүндээ хүрэхийн тулд ур чадвараа тасралтгүй сайжруулж, сэтгэлгээний шинэ хэв маягуудыг хөгжүүлж, хамтран ажиллах хүсэл тэмүүлэлтэй байж, хамтдаа тасралтгүй суралцаж байдаг.” Гэсэн байна.

Бид судалгаа, зөвлөгөөний тэнцвэртэй “суралцах” яриаг өрнүүлэх чадвартай болсноор “сэтгэлгээгээ үр дүнтэйгээр илэрхийлэх, бусдаас ирэх нөлөөнд нээлттэй сэтгэлгээгээр хандах” боломжтой болдог.

Чин сэтгэлээсээ манлайл

Аливаа байгууллага хүнгүйгээр оршин тогтнох аргагүй юм. Манлайлал гэдэг бол хүмүүстэйгээ үр дүнтэйгээр ажиллах тухай юм. Шилдэг удирдагчид дутагдалтай талаа харуулахаас айдаггүй. Тэд ухаалаг, анхааралтай байж чаддаг. Тэд эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хөгжүүлдэг. Дэмжлэг үзүүлэх соёлыг бүрдүүлснээр байгууллагад байгаа ажилчдыг хөгжүүлж, хүмүүжүүлж байдаг.

Чин сэтгэлээсээ бай. Хүмүүс нь чин сэтгэлээсээ манлайлдаг байгууллагад хүн бүр үнэ цэнэд чиглэсэн зан төлөвийг баталгаажуулахад хялбар байдаг. Чин сэтгэлийн манлайлагчид зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл, үнэ цэнээ тогтвортой байлгаж, чин сэтгэлээсээ манлайлдаг.

Зүрхний судалгаа хийсэн Доктор Роллин Маккрати “Зүрх бол оюун ухаан, ухамсрын эрхтэн” гэсэн байдаг. Доктор Маккрати“Зүрх, тархи хоёр бол хоёр талт харилцаа бөгөөд зүрх, тархи хоёр харилцан мэдээлэл илгээдэг аж. Гэхдээ зүрх тархинаас их мэдээллийг түүн рүү илгээдэг байна.” хэмээжээ.

Зүрхнээс очиж байгаа дохионууд тархи болон шийдвэр гаргах, шинэ санааг ойлгож мэдэх чадварын төвүүдэд нөлөөлдөг байна. Тиймээс чин сэтгэлээсээ байх зүгээр. Учир нь тархи, зүрх хоёр харилцан бие биенээ шалгаж байдаг. Та энэ хоёр зүйлийн аль нэгийг орхигдуулах аргагүй юм.

Гараа хөдөлгө

Ричард Брэнсон “Гараа хөдөлгөж үзээгүй удирдагчийг хэн ч хүндэлдэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ажилчиддаа дэмжлэг үзүүлж ажиллах, тэднийг дагуулах үлгэр жишээ байх хоёрын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй.” гэсэн үг.

Заримдаа та суваг, шуудуу ухахыг мэдэх хэрэгтэй болно. Энэ бол таньд хэрэгтэй зүйл юм. Манлайлал бол зөвхөн ашигтай ажиллах тухай биш, таны шийдвэр, хандлага, нэр хүнд хүмүүст хэрхэн нөлөөлөх тухай юм. Энэ бол удирдагчид гараа хөдөлгөж, бизнесийнхээ бүхий л хэсэгт хүрэх хэрэгтэй гэсэн үг. Суваг ухсанаар таныг өсч хөгжихөд ч тусална. Хэрэв хуучин арга зам эмх замбараагүй болж эхэлбэл шинэ арга замыг хайх хэрэгтэй болно.

Шинэлэг мөн чанарыг хөгжүүл

Хэрэв уур амьсгал хэцүү байгаа бол өөрчил. Урам зориг өгөх үндэс суурийг бий болгохын тулд сэтгэлээ бадраа. Хялбар зүйлийг биш, зөв зүйлийг хий. Өөрийнхөө зан төлөвийг бусдаас тольдон хар.

Хамтын сэтгэл

Хэрэв та байгууллагын сэтгэлийг бий болгохыг хүсч байгаа бол ажилчдаа нэгтгэх хэрэгтэй.

Та дотроосоо өсч хөгжиж чадна. .

Хүн бүр өөрсдийгөө ямар нэг агуу зүйлийн нэг хэсэг гэж харах хэрэгтэй. Зөвхөн ойлгуулах биш үндсэн зан төлөвийг ойлгуулах хэрэгтэй. Өдөр тутмын зан төлөв, харилцааг байгууллагын гадна ч тэр, дотор ч тэр нэгтгэх хэрэгтэй.

Амжилтыг хуваалц. Ажилчид өөрсдийн амжилтыг анхаардаг шигээ хамт олны амжилтыг ч бас анхаарах хэрэгтэй.

Сэтгэлээ зарах хэрэггүй

Байгууллагадаа сэтгэл зүрхээ өг. Эрхэм зорилго, үнэт зүйлээр хязгаарлах хэрэггүй. Урам зориг, шинэчлэлийг бий болгох мөн чанарыг бий болго. Зөвхөн өөрийнхөө хийдэг зүйлийг биш, өөрийнхөө хэн бэ гэдгийг бодож тунгаа.

Танай байгууллагын сэтгэл юу вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45