Урам зориг хайрлах онч үгс
2014, 11 сарын 17. 17:220

Эдгээр онч үгсийг анхааралтай уншсанаар хийхийг мөрөөддөг зүйлсээ хийхэд тань урамшуулж, амжилтанд хүрч, аз жаргалтай байхад тань ч тусалж болох юм.

"Хэрэв таньд мөрөөдлөө биелүүлэх зориг байгаа л бол бүхий л мөрөөдлөө биелүүлэх боломжтой "

Волт Дисней

"Таньд байгаа хором мөч бүхэн хязгаартай. Энэ хором мөчийг өөр хэн нэгний амьдралаар амьдарч дэмий үрэх хэрэггүй. Хоосон сургаалийг дагаж мөрдөх хэрэггүй. Тэдгээр зүйлс бол бусад хүмүүсийн бодол сэтгэлгээний үр дүн. Бусдын дуу хоолойгоор өөрийнхөө дотоод дуу хоолойг хааж боох хэрэггүй. Хамгийн чухал зүйл нь өөрийнхөө сэтгэл зүрх, зөн совинг дагах зоригтой бай. Ингэснээр та өөрийнхөө хэн болохыг хүсч байгаагаа таньж мэдэж чадна. Бусад бүх зүйлс бол хоёр дагч хүчин зүйлс. ."

Стив Жобс

Амьдрал богинохон, хайр бол гайхамшигтай зүйл. Түүнийг бүү алд. Уур уцаар бол муу зүйл. Түүнийг дарж сур. Айдас аймшигтай ч түүнтэй нүүр тул. Сайхан дурсамж амттай сайхан ч нандигнан хадгал.

Онч үг

"Надад хангалттай цаг байхгүй байна гэж битгий хэлж бай. Хүн бүртадилхан хоногийн 24 цагийн хугацаа бий. Хелен Келлер, Пастер, Микаланжело, Тереза эх, Леонардо Да Винчи, Томас Жеферсон, Альберт Эйнштейн” гээд маш олон алдартнуудад ч бидэнтэй адил 24 цаг байсан. “

Х. Жэксон Броун.Жр

"Бага айж, илүү их итгэж найд. Бага идэж, их зажил. Бага гомдолло. Бага ярьж, бага үзэн яд. Их хайрла. Сайн сайхан зүйлс таньд ирэх болно."

Швед ардын зүйр үг

Амьдралынхаа үүрэг хариуцлагыг хүлээж сур. Өөр хэн ч биш, та л хаана хүрэхийг хүсч байгаагаа мэднэ.

Лес Броун

"Нэг хаалга хаагдахад, өөр нэг хаалга нээгддэг. Гэтэл бид нээгдсэн хаалгыг биш хаагдсан хаалгыг ширтсээр суудаг. "

Хелен Келлер

"Аз жаргал бол ирээдүйд хийхээр хойшлуулсан зүйл биш. Аз жаргал бол таны одоодоо хийж байгаа зүйлс тань юм."

Жим Рон

"Зорилгодоо хүрэх оюуны зөв хандлагатай хүнийг юу ч зогсоож чадахгүй. Оюуны буруу хандлагатай хүнд тус болох ямар ч зүйл энэ дэлхий дээр байхгүй.."

Томас Жефферсон

"Амжилттай хүн, амжилтгүй хүн хоёрын хооронд байдаг ялгаа нь давуу тал, мэдлэг дутагдсаных биш хүсэл зориг, сэтгэлийн тэнхээ дутагдах явдал юм."

Винце Ломбарди

"Бүтэлгүйтэх хэцүү. Гэхдээ ажилтанд хүрэхийн тулд оролдож үзэхгүй байх л хамгийн муу нь."

Теодор Рузвельт

"Амжилт гэдэг бол алдаа гаргахгүй байна гэсэн үг биш. Гэхдээ нэг алдааг хэзээ ч давтаж болохгүй. "

Жош Билингс

Би албан тушаалдаа бараг 9000 –аас ч олон удаа бүтэлгүйтэж байсан. 300 тоглолтон дээр алдаа гаргасан. 26 удаа тоглолтонд ялна гэж өөртөө итгүүлсээр ирсэн. Би амьдралдаа бүтэлгүйтсээр л бүтэлгүйтсээр л байсан. Энэ бол миний амжилтын үндэс суурь.”

Майкл Жордан

Та боломжоо ашиглахгүй байгаа бол 100% алдаж байна гэсэн үг..”

Вэйн Крэйцки

Амжилтанд хүрэхийн тулд түүнд хүрэх хүсэл тэмүүлэл бүтэлгүйтлээс айх айдсаас илүү байх ёстой.”

Билл Косби

"Бид эрсдэл хийж, туршиж үзээгүй аливаа зүйлс хэцүү байгаа юм биш, бид азаа үзэж, эрдсэл хийдэггүй учраас л хэцүү байгаа юм."

Сенека

"Мэргэн ухаантан, тэнэг хоёр өөрчлөлтийг хийдэггүй."

Күнз

"Аливааг мэдэх хангалттай биш. Бид түүнийг ашиглах хэрэгтэй. Хийхэд бэлэн гэдэг нь хангалттай биш, бид хийх ёстой."

Жоан Вольфганг вон Гёте

"Үйлдэл биш, бидний дахин дахин хийж байгаа зүйлс зуршил болдог."

Аристотель

"Үйлдэлгүй алсын хараа бол мөрөөдөл юм. Алсын хараагүй үйлдэл бол аймшиг."

Япон ардын зүйр үг

"Зорилго бол хугацаатай мөрөөдөл юм."

Напеллеон Хилл

"Нэг зорилго тодорхойлно гэдэг бол өөр нэг зүйлийг эхэлж байна гэсэн үг."

Жон Девей

Мөрөөдлөө биелүүл. Эс тэгвээс хэн нэгниймөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг..”

Фара Грэй

Амьдралд хоёр л үндсэн сонголт бий. Нэг нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөх, нөгөө нь түүнийг өөрчлөх хариуцлагыг гартаа авах.”

Денис Вэйтли

Сайн сайхан зүйлс түүнийг хүлээж суугаа хүнд ирдэг бол агуу зүйлс гараа хөдөлгөн ямар нэг зүйл хийж бүтээж байгаа хүнд ирдэг..”

Онч үг

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.”

Лао Цу

Эдгээр онч үгс таньд урам зориг өгч байна уу? Таныг урамшуулдаг онч үгсээ энэ жагсаалтан дээр нэмээд улам урт болгоорой. Таны өөрийн эсвэл хэн нэгний бичсэн онч үгс ч байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
75
11
1
4
4
5
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02