Таны ажлын бүтээмжид дасгал хөдөлгөөн хэрхэн нөлөөлдөг вэ?
2014, 11 сарын 20. 17:310

Сайн Стратеги, Муу Стратеги
Ө.Ганзориг
2014 оны 11-р сарын 1

Шинж тэмдэг, суурь асуудал
Сүрьеэ өвчинтэй хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бүгд бол
уг өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурьөвчин нь биш юм. Сүрьеэ өвчин бактериар үүсгэгдэнэ. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л дардаг. Түүнээс биш ханиалга намдаах эм уух нь сүрьеэг эмчлэхгүй. Байгууллага хөгжихөд өдөр тутам олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь асуудлуудыг шийдвэрлэж, бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж тэмдэг төдий юу гэдгийг ялгахад хэцүү. Маш олон менежерүүд үүн дээр
алдаа гаргадаг. Ингээд байгууллага үнэн хэрэгтээ сүрьеэ өвчинд нэрвэгдээд байхад, ханиалга дарах эмчилгээ хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл бэрхшээл нь шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар итгэдэг.


Гал сөнөөгч
Миний бие хэдэн жилийн өмнө дунд хэмжээтэй компанийн ТУЗ-д ажиллаж байсан юм. Уг
компанийн гүйцэтгэх захирал нь маш завгүй ажилладаг нэгэн байв. Ажилдаа махруу, хөдөлмөрч хүн байв. Гэвч компанийн зорилтууд биелэгдэхгүй, ТУЗ-с батласан стратегийг хэрэгжүүлэх тал дээр ахиц байхгүй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тутам тодорхой болж байв. ТУЗ-н гишүүдийн өмнө асуулт гарч ирэв. “Ажилдаа сэтгэлээсээ ханддаг захиралтай боловч, яагаад компани хөгжихгүй байрандаа зогсоно вэ?” Менежерийн ширээн дээр хоёр төрлийн асуудал тавигдсан байдаг. Нэгдүгээрт нь чухал ажил буюу компанийн стратегийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүд. Хоёрдугаарт нь тулгамдсан асуудлууд буюу өдөр тутам захирлын өрөөнд орж ирдэг бэрхшээлүүд. Манай нийтлэлийн баатар захирлын хувьд өдөр тутам маш олон гал унтраадаг байсны нэг нь чухал хүмүүсээ өрсөлдөгч нартаа алдахгүй байх явдал байв. Байсхыгээд л нэг хүн нь ажлаас гарах тухай яриа гарч, түүнийг үлдээх, чадахгүй бол орны хүн олох асуудал босч ирдэг. Гэтэл сайн хүн ажлаасаа гарах суурь шалтгаан нь юу вэ. Түүнийг орлох ажилтнууд, эсвэл компанид өмнө нь анкетаа бүртгүүлсэн кандидатууд хаана байна вэ. Үнэн хэрэгтээ компани сүүлийн 2 жилийн турш урамшууллын тогтолцоогоо шинэчлэх тухай ярьсан боловч юу ч хийгдээгүй. Мөн зарим ТУЗ- н гишүүд хөдөлмөрийн зах зээл дээрээс чадварлаг хүмүүсийг тасралтгүй татаж байх бодлого гаргаж, хэрэгжүүлж ажиллах тухай зөвлөж байсан боловч мөн л юу ч хийгдээгүй юм. Манай захирал маань чухал ажлаа огт хийдэггүй, харин өдөржин тулгамдсан асуудлуудаа шийдээд маш завгүй ажилладаг байжээ. Нэгэнт бодлого гаргаж, төлөвлөж, удирдан зохион байгуулах ажлаа хийдэггүй учраас асуудал ар араасаа урган гарах нь тодорхой. Менежер хүн бол гал сөнөөгч биш юм. Менежер хүн харин гал гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй архитектор юм. Систем алдаа үйлдвэрлээд эхэлбэл, менежер системийг засах тал дээр анхаарал хандуулах ёстой болохоос биш тэр олон асуудлыг шийдэж амжихгүй билээ.


Сайн Стратеги, Муу Стратеги
Монголын олон байгууллагууд стратегиа буруу тодорхойлдог. Зорилгоо стратегитай хольж хутгадаг. Ихэнх тохиолдолд зөв стратеги ч гэсэн зорилго шиг сонсогддог нь үнэн.
Зорилго бол бидний ирээдүйд хүрэх төвшин. Харин стратеги бол зорилгыг биелүүлэх бодлого юм. Зорилгыг тодорхойлох амархан. “Зах зээлд тэргүүлэгч болох”, “Ашгийн маржинг 30 хувьд хүргэх” гэх мэтээр өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд зайлшгүй хүрсэн байх ёстой төвшинг бид амархан харж чаддаг. Гэтэл стратегийг тодорхойлох төвөгтэй. Жишээ нь “Харилцагчийн үйлчилгээний чанарыг эрхэмлэх” гэдэг стратеги нь сонсоход гоё боловч бодит амьдрал дээр хэрхэн буух нь ойлгомжгүй. Нөгөө талаас хэт ерөнхий байна. Энэ дэлхий дээр харилцагчийн үйлчилгээний чанарыг анхаардаггүй компани байхгүй. Гэтэл стратеги нь бидний өрсөлдөөнд ялах гол бодлого юм. Өрсөлдөгч нартайгаа ижил, өөрөөр хэлбэл компани бүрийн хийх ёстой ажлыг үндсэн стратеги мэтээр томъёолбол юу болох билээ. Тэгвэл Сайн стратеги гэж юу вэ? Стратегич Ричард Раммелтийн тодорхойлсноор

САЙН СТРАТЕГИ гэдэг нь “Нөхцөл байдлын оношлогоо, зорилгод хүргэх бодлого, өөр
хоорондоо уялдаа холбоо бүхий алхамуудын цогц юм.” гэжээ.
Онош: Бидний бодит нөхцөл байдал юу вэ. Ханиалга бидний асуудал уу, эсвэл түүний суурь болох сүрьеэ юу. Хэрэв бид бодит нөхцөл байдлаа буруу үнэлвэл сайн стратеги гаргах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл бид чухал ажлыг олж харахгүй тулгамдсан асуудлууддаа дарагдаад эхэлбэл, зөв онош тавьж чадахгүй байгааг минь харуулна.
Зорилгод хүргэх Бодлого: Сүрьеэг яаж эмчлэх вэ. “Антибиотикийг тууштай хэрэглэх, ингэхдээ хоол амралтыг зөв зохицуулсан байх.” гэх байдлаар баримтлах бодлогоо тодорхойлж болно. Сүрьеэг эмчлэх цорын ганц арга нь антибиотек хэрэглэх явдал. Тэгэхдээ тууштай байхыг шаарддаг шүү дээ.
Алхамууд: Нөхцөл байдлаа зөв үнэлж, зорилгод хүрэх бодлогоо зөв тодорхойлсон боловч маш олон стратеги бүтэлгүйтдэг. Энэ нь бодлогоо ажил хэрэг болгож чадаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бодлого бүрийн цаана алхамуудын нарийвчласан төлөвлөгөө, яг таг биелэлт байх ёстой юм. Антибиотекийг бүтэн 3 сарын турш яг таг уух нь маш чухал алхам. Мөн хоол ба амралтын маш нарийн дэгийг баримтлах нь өөр нэг чухал алхам болно☺
Үргэлжлэл бий...__

ЭХ СУРВАЛЖ: NPC&Mandal LLC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04