Хэрхэн өдөр бүр аз жаргалтай байх вэ?
2014, 11 сарын 24. 9:390

Үүнийг туршаарай!


Бид бүгдийн бие махбод бол хором мөч бүрт хувирч өөрчлөгдөж байдаг эрч хүчний хэлбэлзлийг агуулж байдаг сав билээ.

Аз жаргал, хайр, үүрэг амлалт гэх мэтийг мэдрэх үед хэлбэлзлийн түвшин өндөр байдаг. Уйтгар гуниг, уур бухимдал, сэтгэл хангалуун бус байдал гэх мэтийг мэдрэх үед хэлбэлзлийн түвшин бага байдаг.

Бидний энергийн давтамж болон төрж байгаа мэдрэмж сэтгэгдэлд хэн хариуцлага хүлээх вэ? Мэдээж хэрэг бид өөрсдөө!


Биднийг бодит байдалд чиглүүлж байгаа оюун ухаан мэдрэмж, сэтгэгдлээс хамаарч тодорхой давтамжийг дамжуулж байдаг.
Хэрэв бидний хэлбэлзэл уур бухимдал, үзэн ядалт, урам хугарал гэх мэт бага давтамжтай байх юм бол хэлбэлзлээхэрхэн нэмэгдүүлэхээ мэддэг байх хэрэгтэй.

Гэхдээ та өөрчлөлт хийх сонголт хийгээгүй л бол юмс өөрчлөгдөхгүй шүү дээ!
Би яагаад аз жаргалтай байхыг сонгох хэрэгтэй гэж?
Яагаад гэвэл бид аз жаргалыг мэдрэхийг хүсдэг!
Та аз жаргалтай байхыг хүсдэггүй хүнийг мэдэхгүй биз дээ?

Бидний ихэнх нь баяр баясгаланг мэдрэхийг хүсдэг. Гэхдээ бид хамгийн сайн сайхан байх үедээ л мэдэрдэг.

Тэгвэл бидний тухайн өдрийг ямаршуухан байхыг юу тодорхойлдог юм бол?
Хэрэв бид өдрийн ихэнх хэсгийг инээмсэглэж, сайхан мэдрэмжтэй өнгөрүүлдэг бол аз жаргалтай байна.

Гэхдээ бид амархан бухимддаг бол хүн бүрт, бүх зүйлд сэтгэл хангалуун бус болж эхэлнэ. Үүнээс болж аз жаргалгүй болдог.

Бидний аз жаргалын түвшин бол бидний мэдэрч байгаа зүйлээр хэмжигддэг.

Тиймээс, аз жаргал гэдэг бидэнд тохиолдоод байгаа зүйлс биш юм. Аз жаргал гэдэг бол биднийг аз жаргалтай болгодог зүйлийг идэвхитэйгээр хийх үед мэдрэгддэг!


Хэрэв бид Google-ээр хайлт хийх юм бол аз жаргалд хүрэх маш олон арга зам, жорууд байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Өөрийнхөө бие, оюун санаанд анхаарал тавьж, гэр бүл, найз нөхөддөө цаг гаргаж бай.

Талархах сэтгэлтэй байх, сайшаах, өөдрөг үзлийг хадгалах, зорилготой, утга учиртай амьдрах мэдрэмжтэй байх, одоодоо амьдрах гэх мэт аргууд бол биднийг аз жаргалтай болгодог цөөн хэдэн аргуудын нэг юм.

Гэхдээ сэтгэл санааны байдлаа хамгийн хурдан өөрчлөх нэг арга бол түүнийг ухаарч, таньж мэдэх явдал!
Хором мөч бүрт мэдэрч байгаа зүйлээ магадлахын тулд өөрийгөө, хайр, сайн сайхан зүйлсээ таньж мэдэх хэрэгтэй.

Биднийодоо мэдэрч байгаа зүйлийг, мэдрэхийг хүсч байгаа зүйлийг ухамсар сонгож байдаг.

Сайн сайхныг, аз жаргалыг, хайрыг мэдрэхийн тулд өөрсдийгөө идэвхитэйгээр сургаж, туршиж улам төгс болгох хэрэгтэй.

Эцэс төгсгөлгүй боломжуудыг төсөөл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41