Захирал бүрийн баримталбал зохих 7 ойлголт
2014, 11 сарын 25. 14:310

Өөрийгөө ЗАХИРАЛ гэж дуудууллаа гээд та захирал болчихлоо гэсэн үг биш юм. Юу гэхээр, та тэр компанид ажилладаг байгаад захиралуудын зөвлөл таны чадварыг үнэлэн гүйцэтгэх захиралын суудалд томилоогүй л бол, эсвэл та өөрийнхөө компанийг үүсгэн захирлаараа ажиллах гэж байгаа бол энэ нь томчуудтай тоглож байгаа бяцхан хүүхэд шиг л хэцүү асуудал байх болно. Чухамдаа бол та өөрийнхөө чадал бололцоог хэт дөвийлгөж үнэлж байж болох юм.

Таны бүтээгдэхүүн бол таны брэнд. Та өөрөө биш. Томоохон маркетингийн нууц нь хэрэглэгчдэд яг тохирсон үнээр нь ганц сайн бүтээгдэхүүн гаргаж ирэхэд оршино. Тэгж чадвал та өөрийн бизнессээ өргөжүүлж өөрийгөө тушаал ахиуллаа л гэсэн үг. Харин эсрэгээрээ хүмүүс худалдаж авахыг хүсэхээр гайхалтай бүтээгдэхүүн гаргаж авч чадахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Хэрэв та өөрийнхөө бизнесс санааг зарж чадахгүй бол хэн ч үүнийг тань санаачлагаараа худалдаж авахгүй.

Бид бүгд л бизнесс санааны ач холбогдлыг ярьдаг ч, та үүнийгээ худалдан авах чадамжтай хэрэглэгч, ажилчид болон хөрөнгө оруулагчдад зарж чадах ёстой. Хэрэв таны хамтран ажиллагсад болон хувьцаа эзэмшигчид тань таны санааг худалдаж авахгүй бол өөр хэн ч худалдаж авахгүй гэсэн үг.

Банкандаа үргэлж хангалттай их мөнгөтэй бай. Жижиг бизнес эрхлэгчдийн дампуурлын хамгийн түгээмэл хэлбэр нь бэлэн мөнгөний хомсдолд орох юм. Зах зээл хэтэрхий өрсөлдөөнтөй болох үед та компаниа хэний ч тусламжгүйгээр явуулах хэрэг гарах нь мэдээж таны хувьд хэцүү л байна. Би Kickstarter буюу олон нийтийн хөрөнгө оруулалтандитгэдэггүй юм. Тиймээс хэрвээ та ядаж ганц хоёрхон хөрөнгө оруулагч нарт өөрийнхөө бизнес санааг зарж чадахгүй юм бол та магадгүй хамгийн чухал үедээ бэлэн биш байж болох юм.

Та нэг зүйлийг бусдаас хамаагүй дээр хийхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.Хүн бүр өөрсдийгөө ямар нэг юмаараа ялгарах хэрэгтэй гэдгээ мэддэг ч цөөхөн хэд нь л энэ яг юу гэсэн үг вэ гэдгийг ойлгодог. Энэ нь таны компанийн бусдаас илүү хийдэг ганц зүйл дээр хэрэглэгчдийнхээ үнэ цэнийг ихэсгэх юм. Та энэ чухам юу вэ гэдгийг нэг л удаа олж чадсан бол цаашид үүн дээрээ л төвлөр, зөвхөн үүн дээрээ.

Бизнес бол хүмүүсийг ойлгох явдал юм. Бизнес бол таны хувийн брэнд, таны сүлжээ, эсвэл таны Twitter –н дагагчдаа бий болгохтой хамааралтай зүйл биш. Таны блог мөн таны LinkedIn, Facebook-д юу бичихтэй ч огт хамаагүй. Бизнес бол хүмүүс. Энэ бол харилцаа холбоо. Хэрвээ та бодит ертөнцөд бизнес хийхийг хүсч л байгаа бол бодит ертөнцөд бодит хүмүүстэй холбогдож харилцаа холбоогоо босгох хэрэгтэй.

Та юу хийж байгаагаа мэддэг байх ёстой. Өнөө үед хүсэл тэмүүлэл дангаараа хүчрэхээ больсон билээ. Таны хийхээр шийдсэн зүйл чинь юу ч байлаа гэсэн хэрэв та хийж байгаа зүйлийнхээ талаар ямар ч ойлголтгүй байх юм бол та ялагдана. Хэзээ нэг өдөр та ухаалаг шийдвэр гаргаж чадах болно. Энэ нь та хангалттай их туршлага хуримтлуулж ухаангүй байдлаас ухаантай байдлыг мэдэх чадвартай болсон гэсэн үг юм. Бас өөрийгөө ухаантай гэж бодох нь бас ч хангалттай биш, учир нь хүн бүр л өөрсдийгөө ухаантай гэж боддог.

Та чадварлаг хүмүүсийг хөлсөлж, идэвхжүүлж, мөн хадгалж үлддэг байх хэрэгтэй. Энэ бол компани ажиллуулахын хамгийн зальтай хүчин зүйлсүүдийн нэг. Би зөв хүмүүсээ хөлсөлж авч чаддаггүй эсвэл тэднээр өөрсдийнхөө амьдралыг аваруулж чаддаггүй маш олон корпорацийн захиралуудыг мэднэ. Энэ бол жижиг бизнес эрхлэгчид болон дөнгөж бизнесээ эхэлж буй хүмүүсийн хувьд түгээмэл алдаа юм.

Хэрвээ та компани ажиллуулахыг мод бэлтгэхтэй адил гэж үзэж байгаа бол үүнийхээ төлөө яв. Гэхдээ хэд хэдэн удаа таны нүүрэн дээр мод унаж ирсний дараагаас та юмсыг арай өөрөөр хардаг болно гэдгийг би батлах байна. Өөрийгөө асуудалд бэлд тэгээд асуудлуудыг хамгийн түрүүлж шийдэж бай. Өөрийгөө захирал гэж дуудуулах гэж битгий яар. Эхлээд захирал болчихсон нь илүү дээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57