Бэлэн мөнгөний урсгалаа хэрхэн зөв удирдах вэ?
2014, 11 сарын 26. 15:310

Өсч хөгжиж байгаа компанийн хувьд бэлэн мөнгөний орлого, зарлагаа зөв удирдах нь нэн чухал байдаг. Хэрэглэгчээс борлуулалт, үйлчилгээний төлбөрөө авч нийлүүлэгч, ажилтнууддаа ажлын хөлсийг төлөх хоорондын хугацааны зөрүү гол асуудал болдог ба түүнийг шийдэх нь мөнгөн урсгалын зөв зохион байгуулалт юм.Энгийнээр хэлбэл мөнгөн урсгалыг удирдах гэдэг нь гадагшаа төлөх төлбөрөө аль болох орой, харин танд орж ирэх орлогыг аль болох хурдан авах зорилготой.

Дараа жилийн бэлэн мөнгөний урсгалаа урьдчилж төлөвлөхийг хичээ, хэрэв таамаглахад түвэгтэй байвал ядаж дараа долоо хоногийн мөнгөн урсгалаа төлөвлөөд үз. Ингэж төлөвлөж харснаар бэлэн мөнгөний дутагдлыг урьдчилан харж, шийдвэрлэх боломжтой болно.

Мөнгөн урсгалын төлөвлөлт нь ирээдүйг таамаглах хэцүү ажил гэж бодож байна уу? Ердөө л өмнөх түүхэн мэдээлэл дээрээ үндэслэн таамаглал гаргахад л болно. Ирэх жил нийлүүлэгч рүү хэдийд захиалга өгөх, төлбөрийг нь хэдийд хийх үү, манай худалдан авагчид хэдий хугацаанд төлбөрөө төлдөг гэх мэтчилэн. Ингэж төлөвлөхдөө авлагууд одоогийнхоо түвшинд цаг хугацаандаа хийгдэх үү, төлбөр төлөлтөө хэдий хугацаанд оройтуулж болох уу, үндсэн хөрөнгийн худалдан авалт хийгдэх үү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлөлт, улирлын чанартай борлуулалтын хэлбэлзэл зэргээ сайн тооцоолох хэрэгтэйг анхаараарай.

Эхний ээлжинд танд байгаа бэлэн мөнгө болон удахгүй орж ирэх авлагуудаа бүртгээрэй. Энэ мэдээллийг та худалдааны менежер, авлага хариуцсан нягтлан, санхүүгийн албанаасаа авах боломжтой. Хэдий хэмжээний мөнгө хэзээ орж ирэх вэ гэдгийг тодорхойлно.

Үүний дараа анхаарах чухал хэсэг бол зарцуулах мөнгөний хэмжээ, огноо, юунд зарцуулах гэж байгаа утгыг сайтар тодорхойлох хэрэгтэй. Зардал бүрийнхээ ард утгыг нь тодорхойл, худалдан авалт, цалин урамшууллын зардал, татвар төлөлт, үйлчилгээний хураамж, хангамжийн материал, зээлийн төлбөр, шатахууны зардал гэх мэт.

Мөнгөн урсгалын төлөвлөлт гаргах нь ирээдүйгээ төлөвлөх бизнес төлөвлөгөө болон зорилго зорилтаа тодорхойлохын дараа бичигдэх чухал төлөвлөлт юм.

Авлагын эргэцээ сайжруулах

Хэрэв таны хийсэн борлуулалтын төлбөр тэр даруйдаа хийгддэг бол танд мөнгөний урсгалтай холбоотой асуудал гарахгүй. Гэхдээ тэгэх боломжгүй бол авлагаа цуглуулах хугацаагаа бууруулж, мөнгөн хөрөнгөө зөв удирдах л хэрэгтэй болно.Үндсэн санаа нь түүхий эд материал бүтээгдэхүүнд хувирах, бараа бүтээгдэхүүн борлуулагдах, борлуулалтын төлбөр орж ирэх хугацаануудыг аль болох хурдасгахад л оршино. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн арга техник байдаг :

  • Харилцагч төлбөрөө хурдан хийвэл тодорхой хямдрал, урамшууллыг санал болгох
  • Харилцагч захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөр төлөхийг санал болгох
  • -Шинэ харилцагчдаа урьдчилан төлбөрөө хийхийг санал болгох
  • Агуулахад удаан хадгалагдсан, эргэлт удаантай бараанаас аль болох эртхэн салах
  • Хугацаандаа төлөгдөхгүй байгаа авлагуудыг байнга хянаж байх
  • Төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй харилцагч нартайгаа баримтлах бодлого хэрэгжүүлэх

Өглөгийг удирдах нь

Борлуулалтын өндөр өсөлтийн үед зарим асуудлыг анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг. Ялангуяа хурдтай хөгжиж байгаа компанид зардлаа маш сайн хянах хэрэгтэй. Борлуулалтын орлого өссөнөөр өөрсдийгөө тайвшруулж болохгүй. Ихэнх тохиолдолд зардал борлуулалтаас илүү хурдтай өсдөг. Мөнгийг үр ашигтай зарцуулах зөвлөгөө :

  • Төлбөр төлөх эцсийн хугацааг сайн ашигла. 30 хоногийн дотор төлөх нөхцөлтэй бол 15 хоногийн дотор төлөх шаардлагагүй
  • Нийлүүлэгчидтэйгээ санхүүгийн нөхцөл байдлаа хуваалцаж бай. Хэзээ нэг цагт төлбөрөө хугацаанаас нь хоцроох шаардлага гарахад тэд танд итгэж, таныг ойлгох болно
  • Нийлүүлэгчийн төлбөрийн нөхцлийг сайтар судла
  • Хямд үнэ үргэлж зөв сонголт байдаггүй. Заримдаа уян хатан төлбөрийн нөхцөлтэй нийлүүлэгчийг сонгох нь таны мөнгөний урсгалыг сайжруулахад нөлөөлж чаддаг

Бэлэн мөнгөний гачигдлыг даван туулах нь

Зарим үед бизнесүүд бэлэн мөнгөний дутагдалд орж, өр төлбөрөө төлөхөд хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Энэ нь бизнесийн уналт гэж ойлгож болохгүй, ердөө ирээдүйгээ зөв тааварлаж чадаагүйтэй холбоотой. Бэлэн мөнгөний дутагдалыг удирдахад хамгийн чухал нь аль болох эрт мэдэж, арга хэмжээ авах нь чухал. Банк зээл өгөхдөө санхүүгийн чадавхитай байхыг шаарддаг. Тэд танд хэрэгцээ нь гарсан үед биш тэрнээс өмнө л өгөх боломжтой байдаг. Мөнгөний дутагдалд орсон гэдэг нь таныг төлөвлөлтөө сайн хийж чадаагүй гэсэн мэссэжийг өгдөг ба энэ нь банкинд найдваргүй зээлдэгч мэт харагдуулдаг.

Хэрэв та тодорхой хугацааны дараа бэлэн мөнгөний дутагдал үүсэхийгээ тооцоолж чадвал та одооноос зээлийн шугам авах боломжийг хөөцөлдөж болно.

Хэрэв банкнаас зээл авах боломжгүй бол нийлүүлэгчиддээ хандаарай. Тэд банктай харьцуулахад таны бизнесийг илүү мэддэг, таныг амжилттай үргэжлүүлэн ажиллаасай гэж хүсч байдаг. Та тэднээс төлбөрийн нөхцөл дээр ярилцах, тодорхой хугацаагаар өглөгийг хойшлуулж өгөхийг хүсч болох юм. Хэрэв та тэдний хувьд чухал худалдан авагч бол та санхүүгийн түр хугацааны асуудлаа мэдэгдэж, тохиролцоонд хүрч болно.

Найдвартай харилцагч нартаа хандаж, бараа үйлчилгээний төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөх талаар хүсэлт гарга. Нөхцөл байдлыг танилцуулж, эрт төлсний төлөө хямдрал үзүүлж болно. Түүнээс гадна төлбөрөө байнга удаадаг харилцагч нартайгаа тулж ажилла.

Төлбөрөө төлөхдөө болгоомжтой хандаарай. Хамгийн бага хэмжээтэйг нь түрүүлж төлөх нь оновчтой биш. Хамгийн чухлыг нь түрүүлж төл, бусадтай нь төлбөрийн хугацаа болон төлөх хувийг нь уян хатан байдлаар тохиролцохыг хичээгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00