Аз жаргалд хүрэхэд туслах 7 энгийн алхам
2014, 11 сарын 28. 15:180

Аз жаргал гэдэг тийм ч хол байдаг зүйл биш юм. Жаахан нуугдал л байдаг. Түүнд хүрэх тухай дурдая.

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Зарим нь бусдаас амархан аз жаргалыг олж чаддаг. Би өөрийгөө аз жаргалтай хүн гэж бодох дуртай. Тодорхой хэлэх юм бол би өнөөдөр залуу байх үеийнхээсээ илүү аз жаргалтай байж чаддаг. Уур уцаар, сэтгэлийн хөөрөлтэй залуу нас минь ард хоцорч, одоо байгаа амьдралдаа тааламжтай байж, намайг инээмсэглүүлж, халуун дулаан мэдрэмжийг авах багахан зүйлсийг ч хийж, хөгжилтэй байж чаддаг.

Аз жаргалтай байхад хэдэн жилийн туршлага шаардлагатай байх боловч энгийн нэг өөрчлөлт хийхэд л түүнийг мэдрэх боломжтой. Анхаарал хандуулах чиглэлээ өөрчилснөөр та олж хараагүй аз жаргалаа олоход тусална.

1.Олж байгаа зүйлс дээрээ бага анхаарч, хийж бүтээж байгаа зүйлс дээрээ илүү анхаар.

Хүмүүс байшин, машин гэх мэт материаллаг зүйлсэд их шунаж, маш их цагийг үрдэг. Би тансаг зүйлд дуртай. Гэхдээ миний хамгийн сайхан дурсамж, баяр хөөр, инээмсэглэл зорилгоосоо ч илүү ямар нэг утга учиртай зүйлд хүрэх, өөрийгөө хөгжүүлэн тэлж байхад лхамгийн их гарч ирдэг. Өнөөдрөөс зоригтой зорилго тавиад, түүндээ хүрэх үедээ баяр баясгаланг мэдрээрэй.

2.Гайхуулахаас илүү өөрөө бусдад хэрхэн ойлгогдож байна вэ гэдгээ анхаар.

Сайхан анхны сэтгэгдлийг төрүүлэх нь чухал. Гэхдээ өөрийнхөө имиж, дүр төрхөд хэт их санаа зовох нь аливаа зүйлийг оролдлогүйгээр өөрийгөө хуурах, зовооход нөлөөлнө. Би илүү сайн хүн болохын төлөө суралцахад цаг зарцуулдаг. Нью Йорк хэв маягтэй ихэнх хүмүүс сурч боловсроход чамирхал гэхээсээ илүү жинхэнээсээ эерэг байдлаар ханддаг.

3.Эзэмшиж байгаа эд зүйлс дээр биш дуртай зүйл дээрээ илүү анхаар.

Сайхан цаг үед эд баялагийг олж байсан ч хүнд хэцүү хомсхон цаг үе ч надад байсан. Харин ямар ч үед сайн найз нөхөд, намайг хайрладаг хүмүүс л надад гайхалтай баяр баясгаланг авчирдаг байсан. Миний эхнэр, найз нөхдөөс илүү баяр баясгаланг өгдөг зүйл надад үнэндээ байгаагүй.

4.Мэдэж байгаа зүйл дээрээ биш, сурч чадах зүйл дээрээ илүү анхаар.

Мэдлэг бол хүчтэй, хэрэгтэй зүйл. Гэхдээ мэдлэгийг зөвхөн тархиндаа хадгалахаас илүү түүнийг хэрэглэх нь чухал. Манай ихэнх найзууд Фордхамын хөтөлбөрт хамрагдсанд маань баяр хүргэж байлаа. Суралцах процесс утга учир, алсын харааг бий болгож, боловсролыг маань дээшлүүлж, өөртөө итгэх итгэл, талархах сэтгэлийг өгдөг.

5.Хийх ёстой зүйлээсээ илүү хийхийг хүсч байгаа зүйл дээрээ анхаар.

Ямар ч ажил үүрэг том ч бай, жижиг ч бай сэтгэл хангалуун байдлыг бий болгох нь чухал. Гэхдээ хүсэл тэмүүлэл ажлын гүйцэтгэл, урт хугацааны аз жаргалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Өөрчлөлт хийхэд цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай ч хүсч тэмүүлдэг ажил мэргэжил рүүгээ урагш тэмүүлэх нь баяр баясгаланг авчирдаг.

6.Хаана байгаагаа анхаарахаас илүү хаана хүрч чадах дээрээ анхаар.

Түүх таны аяллыг аюулгүй, алсын хараатай болгоход тусалдаг. Гэхдээ хэт их өнгөрсөндөө амьдрах нь анхаарлыг сарниулж, зогсонги байдалд ороход нөлөөлдөг. Эрхэмлэн үздэг хувь заяагаа сонгож, түүнийхээ төлөө яв. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй шүү дээ. Харин ирээдүй таны гарт бий.

7. Хийдэг зүйл дээрээ анхаарахаас илүү хэн байхыг хүсч байна вэ?, түүн дээрээ анхаар.

Ажил бол маш чухал зүйл. Ихэнх хүмүүс өөрийг нь тодорхойлох өдөр тутмын ажил үүрэг, шийдвэрүүдийг ганцаараа гаргах хэрэггүй юм. Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлж, өөрийн тань үндсэн зорилготой нийцэх амьдралыг бүтээ. Хэрэв та өөрөө өөрийнхөө дотор байгаа зөрчлийг арилгаж чадвал, эргэн тойрондоо байгаа зүйлсэд маш хябархан амар амгалан, энх тайван байдлаар хандах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04