Өглөөг өндөр бүтээмжтэй угтах 8 алхам
2014, 12 сарын 9. 9:340

Насанд хүрсэн хүн 25000 өглөөг угтдаг. Дэлхийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар Америк хүний дундаж наслалт 79. Харин монгол хүнийх 70 байдаг. Зарим орнуудад үүнээс өндөр наслалттай буюу Япон эмэгтэйн дундаж наслалт 86 байдаг байна. Хэрэв 18 наснаас насанд хүрдэг гэж тооцвол 86 нас хүртэл (86-18=68) 68 жилийг насанд хүрсэн хүний амьдралаар өнгөрүүлдэг.

(68 насанд хүрсэн жилүүд) x (365 жилийн нийт хоног) = 24,820 өдөр

Ингэж тооцож харснаас хойш би өглөө бүрийг яаж бүтээмжтэй, өөдрөг угтах талаар бодож эхлэсэн. Надад сурах зүйл их байна, гэхдээ 25000 өглөөг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх арга замыг олох хэрэгтэй болсон.

Миний бодож олсон өглөөг хамгийн үр ашигтайгаар өнгөрүүлэх 8 стратегиа хуваалцаж байна :

1.Цаг хугацааг биш өөрийн эрч хүчийг зөв зарцуулж сурах

Хэрэв та энэ тухай сайтар бодож үзэх юм бол өдрийн тодорхой цагт та хамгийн бүтээлч байж чаддагаа олж харах болно. Жишээ нь миний бүтээлч үе ихэвчлэн өглөөд байдаг, тийм ч учраас би бичгийн ажлаа өглөөд хийдэг.

Үүний тулд өглөөд би хүнтэй уулзах, утасны дуудлага авах, имэйл унших гэх мэт ажлуудыг хийдэггүй. Өөрийн бүтээлч эрч хүчийг зөвхөн өндөр бүтээмж шаардагдсан ажлууддаа зарцуулдаг. Харин туршлагатай ажлуудаа үдээс өмнө өдөртөө хийж амжуулдаг.

Харин та өглөөд ямар эрч хүчтэй байдаг вэ, өглөөд ямар ажлаа амжуулбал хамгийн тохиромжтой байдаг вэ?

2.Өмнөх оройны бэлтгэл

Орой бүр багахан минутыг маргааш хийх ажлыг төлөвлөхөд зарцуулах нь дараа өдрийн бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг. Ердөө л 10 минут зарцуулаад маргаашийн хийх ажлаа жагсааж чадвал дараа өдрийн 3 цагийг хэмнэх боломжтой.

3.Үд хүртэл имэйлээ бүү шалга

Маш энгийн дүрэм. Гэхдээ хэн ч үүнийг мөрддөггүй. Би өөрийн өглөө бүр имэйлээ нээх зуршлыг болиулах гэж хэсэг хичээсэн, эцэст нь бүх юм хэдхэн цаг хүлээж болно гэдгийг ойлгосон. Үнэхээр чухал яаралтай асуудлыг хэн ч имэйлээр илгээдэггүй, тийм учраас өглөөний хэдэн цагтаа имэйлийг хойш тавиад илүү чухал бүтээмжтэй ажлуудаа хийгээд үзээрэй.

4.Утсаа унтраагаад өөр өрөөнд орхи

Эсвэл хамт ажилладаг хүнийхээ ширээн дээр орхичих. Нүдэнд харагдахгүй газраа л үлдээ, ингэснээр мэссэж, facebook, twitter – ээ шалгах шаардлагагүй болно. Энэ стратегийн тусламжтайгаар таны ажлын цагийн талыг үрж хаядаг, учир утгагүй үйлдлүүдээс салах болно.

5.Сэрүүхэн газар ажилла

Халуун өрөөнд та залхуу, нозоорсан байдалтай болдогоо анзаарч байсан уу? Тасалгааны температурыг бууруулах эсвэл илүү сэрүүхэн орчинд орсноор та өөрийн оюун санааг удирдах илүү хялбар болно.

6.Тэгш суу эсвэл босч зогс

Таны тархины үйл ажиллагаанд хүчилтөрөгч хэрэгтэй. Таны уушиг бүх биеийг тань хүчилтөрөгчөөр хангахын тулд тэлж, агших боломжтой байх хэрэгтэй. Их энгийн сонсогдож байгаа биз, гэхдээ ихэнхи хүмүүс компьютерийн дэлгэцийнхээ өмнө өдөржин бөгтийж суудаг. Эргэлзэж байвал та яг одоо өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хар даа.

Хүн бөгтийж суухад цээж хумигдаж, уушигны чөлөөтэй агшиж тэлэхэд саад болсноор та зөв амьсгалж чаддаггүй. Тэгш зөв суух эсвэл босч зогсвол илүү амьсгалахад хялбар, гүн амьсгаа авах боломжтой болж байгааг та анзаарах болно. Үр дүнд нь таны тархинд илүү хүчилтөрөгч хүрч, чухал ажлууд дээрээ төвлөрч ажиллах чадвар тань нэмэгдэнэ.

7.Сайн ажилласныхаа төлөө сайн хоолло

Би ихэвчлэн өглөөний цайгаа өдөр тийшээ иддэг. Сүүлийн 2 жил энэ графикийн дагуу хооллож байна.

Миний өглөөний цагаас маш их хэмнэж өгдөг. Өглөөний цай хоолныхоо тухай бодож төлөвлөж хийхэд хичнээн хугацаа зарцуулдагийг бодоод үзээрэй. Юу идэх, түүнийгээ хийх, дараа нь цэвэрлэгээ хийх гэх мэт хугацаагаа хэмнэж, чухал бүтээмж эрч хүч шаардсан ажилдаа зарцуулдаг. Харин өдрийн хоолоо би их ажлын дараа өөрийгөө шагнаж амттай сайхан хоол иддэг шүү.

8.Өдрийг эхлэхийн өмнөх зуршлыг бий болго

Миний өглөө хүйтэн ус аягалж авснаар эхлэдэг. Зарим хүмүүс 10 минутын дасгал хийдэг. Таных ч мөн адил ямар нэг байнга давтагддаг үйлдлээр эхлэдэг байх. Энэ бяцхан зуршил таны тархинд ажилдаа явах горим руу шилжих эсвэл дасгал хийх горим эсвэл таны хийдэг бусад үйлдлийг сануулж байдаг. Энэ өглөөний зуршил өглөөний залхууралаас зайлсхийж, таныг сэргээж өгдөг.

Санамсаргүй тохиолдол гэж байхгүй. Өглөө бүр та юу хийж байна, тухайн өдөр тийм л байна. Өглөө бүрийг юу хийж, яаж угтах нь бидний л сонголт.

Танд 25000 өглөө байна. Та өглөө бүр юу хийх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01